2022-2023 оны намар-өвлийн тренд өнгөөр тод өнгөнүүд зонхилж байна

Хувцас загварын цаг үеийн чиг хандлагыг дагагчдад зориулж 2022-2023 оны намар, өвлийн тренд өнгөнүүдийг хүргэе. Хүйтний улиралд даруухан өнгөнүүд зонхилдог байсан үе ард өнгөрчээ. Энэ жилийн хувьд тод өнгөнүүд голлох байр суурийг эзэлж байгаа ажээ.
- Цагаан
Энэ жилийн хавар-зуны коллекцуудын голлох өнгө байсан цагаан өнгө намар, өвлийн загварт ч зонхилох хандлагатай байгаа ажээ. Загвар зохион бүтээгчид энэ жилийн турш цагаан өнгөөр хувцаслахыг уриалсан. Ингэхдээ толгойн оройноос хөлийн ул хүртлээ дан цагаан өнгөөр дагнах юм.

- Тод ягаан
Хувцасны материалаас үл хамаарч тод ягаан өнгийг энэ жил онцолсон байна. Эмэгтэйлэг, эрх чөлөөт байдлыг нэмэгдүүлэх энэ өнгийг томоохон брэндүүд санал болгож байна.

- Гүн улаан
Халуухан атлаа сүр жавхлант төрхийг бүтээхийг хүсвэл гүн улаан өнгийн хувцсыг сонгоорой.

- Тод ногоон
Хүйтний улиралд зуныг санагдуулам тод нөгөөн өнгийн хувцас өмсөөрэй. Энэ өнгө нь хүйтний улиралд царайг тодотгож, өөртөө итгэлтэй байдлыг нэмдэг байна.

- Нил ягаан
Хавар-зуны коллекцод багтсан нил ягаан өнгө энэ жилийн намар, өврийн тренд өнгөнд ч багтсан байна. Ингэхдээ зөөлөн, тайван ягаан өнгө давамгайлах ажээ.

- Гүн цэнхэр
Энэ жилийн зуны тренд хумс маникурын голлох өнгө болох гүн цэнхэр өнгө хувцас загварын салбарт ч тренд боллоо. Ингэхдээ сонирхолтой эсгүүр, сүлжмэл хийц, арьсан материал бүхий загваруудад энэхүү өнгийг тусгах болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.