ШУТИС-д геофизикийн мэргэжлээр суралцдаг III, IV түвшний оюутан байхгүй

ШУТИС геологи ашигт малтмалын эрэл хайгуул, геофизик, гидрогеологи, геоэкологи, инженер геологи болон геотехник мэргэжлүүдээр геологийн салбарын инженерээ бэлтгэдэг.
Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ төрлийн шинжлэх ухааны мэргэжлийг сонирхох элсэгчдийн тоо буурчээ. Тодруулбал, геофизик мэргэжлээр суралцдаг III, IV дамжааны оюутан байхгүй ажээ. Харин энэ жил геофизикийн мэргэжлээр гурван оюутан элссэн байна.
Гидрогеологийн ангид найм, геологийн мэргэжлээр 11, ашигт малтмал эрэл хайгуулын тэнхимд зургаан оюутан элсжээ. Бакалаврын I-IV түвшний нийт 60 оюутантай аж.
Төгсөгчдийн тоон мэдээллээс харвал энэ хавар 32 оюутан төгссөн байна. Үүнээс геологи 18, гидрогеологи 12, геофизикээр хоёр оюутан тус тус төгсжээ. Энэ салбарын ажлын байр эрэлттэй байгаа тул төгсөгчид 100 хувь ажлын байртай болдог байна.
Чулуун мандлыг судалдаг энэ шинжлэх ухаан нь хүний нүднээс далд суурь судалдааг хийдэг онцлогтой. Харин ил харагдах хэсэг нь уул уурхайн салбар юм.
Сонирхуулахад, геологийн мэргэжлээр суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 1994-2014 оны хооронд өссөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.