Нийгэм мэдээ

Эрэгтэйчүүдийн кабинетын загварын журмыг гаргаж, ирэх оноос хэрэгжүүлнэ

Эрчүүдийн эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас 2021-2022 онд 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий урологийн дурангаар 15 аймгийг хангажээ. Улмаар орон нутгийн эмч нарыг сургалтад хамруулж, 472 мэс заслыг хийсэн байна. Ингэснээр урологийн чиглэлээр гаднын орнуудад мэс засал хийлгэх шаардлагагүй болжээ.

Урологийн чиглэл гэдэг нь бөөр шээсний дамжуулах замын мэс засал юм байна. Манай улс энэ төрлийн мэс заслыг хийснээр тусламж, үйлчилгээний хүлээгдэл 2-3 дахин багассан ажээ. Цаашдаа урологийн салбарын үйл ажиллагааг сайжруулахын тулд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хүрээнд тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд эрэгтэйчүүдийн кабинетын загварын журмыг гаргаж, ирэх оноос хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button