НИЙГЭМНийгэм мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэлзүйн явуулын зөвлөгөө өгч байна

Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хөгжлийн бэрхшээлтэй оюутан, сурагчдад зориулсан явуулын сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгч эхэллээ.

Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран ерөнхий боловсролын 25, 29, 70, 55, 116, 63 дугаар сургуулийн 15-18 насны хүүхдүүд, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутнуудад сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг эхлүүллээ.

Мэргэжилтнүүд гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг амьдралын олон талт боломжийг ашиглан, нийгэмд бусадтай хамт хөгжих, өөрийгөө дайчлах, урам зориг өгөх, сэтгэл гутралаас хэрхэн ангижрах, мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтнуудад олгох зорилгоор ажиллах юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button