ТЦА-ны тав хоногийн дуудлагын 75 хувь нь зам, тээврийн ослын шинжтэй байна

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 17-21-ний өдрүүдэд 1491 дуудлага ирсний 1119 дуудлага нь зам тээврийн ослын шинжтэй байжээ.
Энэ нь тав хоногийн дотор ирсэн нийт дуудлага мэдээллийн 75.05 хувь зам тээврийн ослын шинжтэй гэсэн үг юм.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 34 хүн гэмтэж бэртсэний 26 нь нийслэл хотод юм байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт дөрвөн хүний амь хохирсон ажээ.
Хүнд гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд дийлэнх тохиолдлыг нь явган зорчигч мөргөх хэлбэрийн осол эзэлжээ. Энэ төрлийн 16 осол бүртгэж, 17 хүн гэмтэж, нэг хүн амь насаа алдсан байна.
Харин орон нутагт хүнд гэмтлийн ослын дийлэнх хувийг онхолдох хэлбэрийн осол эзэлж байгаа ажээ. Орон нутагт энэ төрлийн таван осол бүртгэснээс таван хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.