Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 28, 2022.10.23 / НЯМ ГАРАГ
НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын 10 сарын 23, Адъяа гараг. Билгийн тооллын 28, Харцага одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэл ирнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.