Гадаад мэдээНийгмийнЭнтертайнмент

“Black Adam” кино дэлхийн “Box Office”-т 140 сая ам.долларын ашиг олжээ

“Black Adam” кино энэ сар /аравдугаар сар/-ын 21-нд нээлтээ хийсэн билээ.

Энэхүү кино нь DC комиксын ижил нэрт дүрээс сэдэвлэсэн супер баатрын тухай юм. Тус бүтээлийн гол дүрд Дуэйн Жонсон тоглосон бөгөөд анхны дебютээрээ 67 сая ам.долларын орлогоор бокс оффисын жагсаалтыг тэрүүлжээ.

“Black Adam” нь 3543 кино театрт 62 сая ам.доллароор нээлтээ хийнэ хэмээн таамаглаж байсан ч амралтын өдрүүдээр тасалбарын борлуулалт нэмэгдэж, кино багийнхны төсөөллөөс давсан байна.

Уг бүтээл нээлтээ хийснээс хойш олон амжилт үзүүлжээ. Үүнд,

  • Солонгосын “Box Office”-д 3.2 сая ам.доллар
  • Дэлхийн “Box Office”-д 140 сая ам.доллар
  • Нээлтийн өдрөө 26.8 сая ам.долларын орлого олж, тэргүүлсэн юм.

“Black Adam” кино олсон орлогоороо “Aquaman” болон “Shazam”-ын дараагаар бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button