Гадаад мэдээЭнтертайнмент
Нэтфликсийн хэрэглэгч 2.41 саяар нэмэгджээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нэтфликс түүхэндээ анх удаа 1.3 сая хэрэглэгчээ алдсан. Шинжээчид Нэтфликсийг III улиралд нэг сая хэрэглэгчтэйгээр угтана хэмээн таамаглаж байсан юм. Гэсэн хэдий ч Нэтфликс энэ улиралд 2.41 сая цэвэр захиалагчтай болж, хүлээлтээ даван биелүүлжээ.
Улмаар тус компани ирэх IV улиралд 4.5 сая шинэ төлбөртэй хэрэглэгчидтэй болно гэх таамаглалтай байгаа аж. Ингэснээр ирэх онд ашигтай ажиллана хэмээн үзэж байгаа ажээ.
Дээрх үйл явдлыг дагаад Нэтфликсийн хувьцааны ханш 12.32 хувь өсөж, Стриминг үйлчилгээний хаан цолоо эргүүлэн авлаа. Тус платформын хандалт нэмэгдэхэд “Monster”, “The Jeffrey Dahmer Story” болон “Stranger Things” зэрэг хит цувралууд нөлөө үзүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.