Нийгмийн

Иргэний мэдээлэл: Урьдчилж мэдэгдэлгүй тог тасалснаас болж хохирвол зохицуулалтгүй

Урьдчилж мэдэгдэлгүйгээр эрчим хүч тасалсан гэх гомдол, тохиолдлууд иргэдийн дунд олон байна. Тэдний төлөөлөл бол Б.Тэмүүлэн юм. Түүнийг ажлаа хийж суух үед нь урьдчилж мэдэгдэлгүйгээр эрчим хүчийг нь тасалсан явдал ажилд нь эрсдэл дагуулсан байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Таныг ажлаа хийж байх үед эрчим хүч тасалдсан, улмаар танд хохирол учирсан эсэх талаар мэдээлэл өгөөч?

-Миний ажил, амьдрал компьютертэй салшгүй холбоотой. Компьютерээр ажлаа хийдэг. Хард дискэнд 500 саяас нэг хүртэлх тэрбум төгрөгөөр үнэлэгдэх киноны материалууд бий. Гэтэл ажлаа хийж суухад манай цахилгаан гэнэт тасарсан удаатай. Азаар хард диск гэмтээгүй.

Хэрэв дахиж ийм зүйл тохиолдвол, дотор нь байсан файлууд дахин сэргэхгүйгээр уствал ямар арга хэмжээ авч, хаана хандах нь тодорхойгүй юм билээ.

-Эрчим хүч тасрах талаар мэдээлэлтэй байв уу?

-Манай тогийг хоёр удаа таслахдаа урьдчилан мэдэгдээгүй.

-Эрчим хүчний төлбөрөө төлсөн үү. Холбогдох албаны хүмүүсээс үүссэн нөхцөл байдлын талаар асуусан уу?

-Дөрвөн сарын турш цахилгааны мөнгөө төлөөгүй. Гэхдээ энэ хугацаанд мэдэгдэл огт ирээгүй юм. Энэ талаар холбогдох хүмүүсээс асууж байгаагүй.

Дээрх тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 31 болон 32 дугаар зүйл заалтыг мөрдөх хэрэгтэй юм.

Хэрэв иргэн эрчим хүчний төлбөрөө төлөөгүй бол эрчим хүчний үнийн дүнгийн 0.5 хүртэлх хувьтай тэнцэх алдангийг эрчим хүчээр хангагчид өгөхөөр тус хуулийн 31.3-т заажээ. Мөн 31.2.1 дүгээр хэсэгт эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол эрчим хүчийг нь түдгэлзүүлэх эрхтэй хэмээн заасан байдаг.

Харин эрчим хүчийг түдгэлзүүлэхдээ 32.4-т заасанчлан эрчим хүчний хяналтын улсын байцаагч эрчим хүчээр хангагч болон хэрэглэгч хоёр талд зайлшгүй мэдэгдсэн байх ёстой юм. Мөн тус хуулийн 32.5-д дурдсанчлан 48-аас доошгүй цагийн өмнө эрчим хүчийг нь түдгэлзүүлэхээ мэдэгдэх хэрэгтэй ажээ.

Харин 48 цагийн өмнө мэдэгдэлгүй, гэнэт тог тасалснаас болж иргэнд ямар нэг хохирол учирвал үүнийг зохицуулах хуулийн гаргалгаа алга байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Kharin tiin. Saya Bayangol dyyregt tog bichingyytee taslaad taslaad yavchikhsan bsan. Tulbur munguu khugatsaand n' tuldug. 10 sariin 13 000 tugrug bsan chin' taslaad yavsan bgaa yum daa.

Зочин
Зочин

Иргэний т�##�д ернь үйлчлэх юм гэж ернь байна ууе?

Зочин
Зочин

Тэд мэдэгдэх нь хөдөлмөрийн гэрээн дээр нь заасан ажил нь биш юм уу? Хэлэхгүйгээр та�####�х нь тэдний зөв юм бол хүнээ дээдэлдэг улс байгаад яахийн

Зочин
Зочин

hargis nowshuud shvv

Жимми байхгүй
Жимми байхгүй

Зарим үед анхааруулах санамж, мэдэгдэл өгөлгүй тог таслах явд�##� гаргадаг. Үүнээс болж зарим үед цахилгаанаар ажилладаг багаж төхөөрөмж эвдрэх явд�##� гардаг ч тэр бүр хохирлыг барагдуулдаггүй. Гэрэл хэзээ ирэх нь мэдэгдэхгүй байх нь бий. Асуухаар өөрсдөө ч мэддэггүй юм билээ.

Nozon
Nozon

Төлбөрөө төлчөөд л хуц л даа. Төлбөрөө төлөөгүйгээ мэдсээр байж мэдээлэл хүлээгээд байдаг юм уу. Хэрэглэсэн бол сар бүр төлбөр гарч байгаа нь ойлгомжтой шдээ. Тэр дугаар нтрээ бүртгүүлээч.

Жимми байхгүй
Жимми байхгүй
Reply to  Nozon

Тэгж ярив�##� сар бүр манайх төлдөг шүү. Тэгсэн мөртлөө цахилгаан хязгаарлаад байгааг ойлгохгүй бна.

Гомдолтой иргэн
Гомдолтой иргэн

Одоо төлөөдхье гэхээр с�##�гаад �##�га болдог ёстой хүн чанаргүй хүн хогнууд л ажилладаг

Холбоотой мэдээ

Back to top button