УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрхзүйн орчин, хүнсний хангамж, аюулгүй байдал, Монгол орны мал аж ахуй болон мал аж ахуйн дэлхийн хөгжлийн чиг хандлага, мал эмнэлгийн өнөөгийн байдлыг хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд чуулганд төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл, мал зүйч, малын эмч нар, малчид, нийслэл хот болон 21 аймгийн 330 сумыг төлөөлсөн 800 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button