Гурван сартай Б.Аялгуу охины хагалгаа амжилттай болжээ

Төрөлхийн зүрхний гол судасны буруу байрлалтай, зүрх том гэх оноштой гурван сартай охин Б.Аялгуу хагалгаандаа оржээ.
Түүний хагалгааг энэ сарын 19-нд Монгол Улсад Улсын гурадвугаар төв эмнэлэгт хийсэн байна. Таван хоногийн өмнө сэхээн амьдруулах тасагт байсан бол хоёр хоногийн өмнө энгийн тасаг руу шилжжээ. Охины биеийн байдал тогтвортой байгаа юм.
Энэ талаар охины ээж Л.Сувдмаагаас тодрууллаа. Тэрбээр "Энэтхэг улс руу явахаар визний асуудлаа шийдэж байсан юм. Гэтэл Өмнөд Солонгос улсын 18 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг ирсэн байв. Тэд нийт есөн хүүхдэд хагалгаа хийсэн. Манай охин тэдгээр есөн хүүхдийн нэг юм. Охины маань биеийн байдал сайн байгаа" гэв.
Эргэн сануулахад, Л.Сувдмаа охиныхоо хагалгаанд шаардлагатай 50 сая төгрөгийг ард иргэдээсээ хандив гуйж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АШГҮЙ ДЭЭ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ МАШ ГОЁ МЭДЭЭ БАЙНА ШҮҮ
niit mongoliin ard tvmendee mash ih bayrllaa ohin maani ervvl saruul bolson mash ih bayrtai bn 3 emlegiin zvrhnii batbaatar emch mon ganbat emch nartaa mash ih bayrallaa ta bvhnii min buyn buatsad irhdee dalai shig asgrah bol tugai