Даатгалын төлбөрийн чадварын зохист харьцааг эрсдэлд суурилсан хөрөнгийн аргачлалаар тооцно
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаар 30 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Эрсдэлд суурилсан хөрөнгийн аргачлалаар тооцсон төлбөрийн чадварын зохистой харьцааны журам, Даатгагч өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх зааврыг баталжээ.
Журамд даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцааг тоо болон чанарын үзүүлэлтийн хүрээнд авч үзсэн байна. Ингэхдээ хөрөнгийн хүрэлцээт байдлын харьцааг даатгагчийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, эрсдэлийн удирдлагын бодлогоос хамааран гурван түвшинд, төлбөрийн чадварыг таван өөр түвшинд байхаар тусгалаа.
Мөн хуралдаанаар хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Хоёр компани болон нэр бүхий 12 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон байна.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид олгожээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.