Нийгмийн
АТГ 2022 онд 2.4 их наяд төгрөгийн хохирол төлүүлээд байна

АТГ одоогоор авлигын гэмт хэргийн улмаас учирсан 2.4 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлээд байна. Тодруулбал, АТГ 2020 онд 35 тэрбум, 2021 онд 96 тэрбум, 2022 оны эхний 9 сард 2.4 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлүүлсэн нь сүүлийн гурван жилд тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлт юм. Эдгээр мөнгө хаашаа орсныг дурдвал:
-Төрийн сангийн дансанд 2.9 тэрбум
- Төрийн байгууллагын дансанд 142.6 сая
- Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 72.2 сая,
-“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 721.3 тэрбум
-Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-д 235.4 тэрбум
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д 647.2 тэрбум
-Хөгжлийн банканд 766.4 тэрбум
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ПӨӨХ МУНДАГАА ЭНЭ ГАЗРЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ ӨР БАРАГДУУЛАХ ТУСГАЙ ЭРХТЭЙ БАЙГУУЛЛАГА ГЭЖ НЭРЛЭЕЭЭ САНАЛ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ ЦАГ ЯВСААН