Эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг дэмжинэ

Монгол эмэгтэйчүүдийн өөрсдийгөө хөгжүүлэх, зөв шийдвэр гаргалтад нөлөөлөх "Маргаашийн бүтээнэ" форум боллоо. Энэхүү форум 29-нийг хүртэл үргэлжлэх ажээ.
Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн санхүүгийн хүндрэл, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн харилцаа, хууль бусаар үр хөндөж эмэгтэй хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэх мэт асуудлууд хамгийн ихээр тулгамдаж буйг тус форумаар онцолж дурдлаа.
Бриллиант клуб төрийн бус байгууллагаас нийгэмд эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар судалгаа авжээ. Судалгаанд тулгуурлаж эмэгтэйчүүдэд нийгмийн байр суурь, бизнес эрхлэлт, улс төрийн оролцоо сэдвийн хүрээнд орон даяар салбар хороогоо байгуулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх юм байна.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү уулзалтын эхний өдөр дүүрэг болон орон нутгийн танилцуулгыг хийжээ. Хоёр дахь өдрийг эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гоо сайхан, гэр бүл, бизнес, нийгмийн байр сууриа илэрхийлэх, хүний эрхийн сургалтыг зохион байгуулах юм байна. Харин сүүлийн өдөр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Ногоон шошго ба ногоон санхүүжилт гэх нэрийн дор үйл ажиллагаагаа зохиох ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.