НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Харьцуулалт: Цахилгааны шөнийн тарифын зардал тэдний төсвөөс ес дахин бага

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор "Гэр хорооллын айл, өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг баталсан билээ. Журмын дагуу бол гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд 21.00-04.00 цаг хүртэл чөлөөлдөг байсан юм. Энэхүү хөнгөлөлтийн төсвийг жил бүрийн Улсын төсөвт тусгадаг ч ирэх он /2023 он/-ы төсөвт тусгаагүй билээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ, тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган "Ирэх оны төсөв төсөв хараахан батлагдаагүй байна. Гэвч төсвийн төсөлд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хөнгөлөлтийн татаас хасагдсан гэх мэдээлэлтэй байгаа" гэдгээ манай сайтад өгсөн ярилцлагаа дурдсан билээ. Мөн ирэх онд ойролцоогоор 37 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд шаардлагатай гэсэн юм.

Тэгвэл ирэх оны Улсын төсвийн төсөвт Ерөнхийлөгчийн тамгын газрын урсгал зардалд 26.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Улсын Их Хурлын даргын захиран зарцуулах мөнгөний урсгал зардалд 60.76 тэрбум төсөвлөсөн байна. Харин Ерөнхий сайдын захиран зарцуулах зардлын хэмжээ 236.82 тэрбум төгрөг юм.

Ирэх онд шаардлагатай цахилгааны шөнийн тарифын санхүүжилтээс УИХ-ын даргын захиран зарцуулах зардлын хэмжээ 1.64, Ерөнхий сайдых 6.45 дахин их байна

Ингээд тооцоод үзвэл төрийн гурван өндөрлөг 2023 онд нийт 324.18 тэрбум төгрөгийг захиран зарцуулахаар Улсын төсвийн төсөлд мэдээлжээ. Энэхүү мөнгөн дүн нь ирэх онд шаардлагатай цахилгааны шөнийн тарифын санхүүжилтээс 8.76 дахин их хэмжээ юм. Мөн ирэх онд шаардлагатай цахилгааны шөнийн тарифын санхүүжилтээс УИХ-ын даргын захиран зарцуулах зардлын хэмжээ 1.64, Ерөнхий сайдых 6.45 дахин их байна.

Төрийн гурван өндөрлөгийн захиран зарцуулах зардлын хэмжээг өнгөрсөн оны буюу 2022 оны Улсын төсөвт тусгасан зардалтай нь харьцуулан харуулъя.

ИНФОГРАФИК:

Дээрх графикаас харвал Ерөнхийлөгчийн захиран зарцуулах зардлын хэмжээ 6.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. УИХ-ын даргын захиран зарцуулах зардал 2.12 тэрбум, Ерөнхий сайдын захиран зарцуулах зардал 16.96 тэрбум төгрөгөөр буурчээ. Төрийн гурван өндөрлөгийн ирэх оны төсөвт тусгасан захиран зарцуулах зардал нь өмнөх оноос 12.18 тэрбум төгрөгөөр бага байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
007
007

Чойжүү хулгайч ажил хийхгүй юм бол эртхэн зайгаа тавина шүү. Шинэ эх үүсвэр барих ажлыг яар�##�тай эхлүүлэхгүй байгаа чинь өөртэй чинь холбоотой

Зочин
Зочин

Нэг л юм болохгүй болонгуут ард түмэнрүүгээ л чичилж дайрах юмдааа чааваас

Зочин
Зочин

Улс хямрангуут тэтгэмжүүдээ болино, Хөнгөлтүүдээ болино, татваруудаа нэмнэ яагаад манай улс ийм бодлого баримт�##�даг пм бэ?

Зочин
Зочин

хохохохо

Гуталт муур
Гуталт муур

Цавчаагаа хийх гэж байхгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button