Нийгмийн

Мобиком: "Iphone14, Pro Max" гар утсыг 5.8-8 сая төгрөгийн хооронд худалдаалж байна

"Apple" компанийн бүтээдэг "Iphone" гар утасны шинэ загвар болох "iphone14" дэлхийд нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл энэхүү утсыг албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад худалдаалж буй Мобиком кропрацын үнийн дүнг танилцуулж байна.

Iphone14 Promax:

"Iphone 14" гар утасны тухай баримтууд

Хувилбар

Шинэхэн iPhone 14 дөрвөн хувилбартай байх бөгөөд өмнөх загваруудаасаа ялгаатай нь mini хувилбар байхгүй. Учир нь CIRP судалгааны байгууллагын мэдээллээс харахад mini хувилбаруудын борлуулалт бусад хувилбартайгаа харьцуулахад маш бага байдаг. Тодруулбал, "iPhone 13 mini" энэ оны хоёрдугаар улиралд нийт зарагдсан iPhone-уудын ердөө 3 хувийг л бүрдүүлж байхад энгийн "iPhone 13" 38 хувийг бүрдүүлсэн байна. "Mini" хувилбарын оронд Max нэртэй хувилбар нэмэгдсэнээр "iPhone 14"-ийн гэр бүл дараах байдлаар харагдана.

iPhone 14: 799 ам.доллар
iPhone 14 Pro: 999 ам.доллар
iPhone 14 Max: 1099 ам.доллар
iPhone 14 Pro Max: 1199 ам.доллар

Харагдац:

Тэртээ 2017 онд Apple “notch”-той буюу дэлгэцийг илүү том болгосон iPhone X-г танилцуулж бидний мэддэг ухаалаг утасны харагдцыг тэр чигт нь өөрчилж байсан. Тэгвэл "Apple" энэ жил ахин томоохон өөрчлөлт хийж зөвхөн "Pro" загварууд нүүрэн хэсэгтээ илүү жижиг “notch”-той болох магадлал өндөр байна.

Камер"

Жил бүр iPhone-ий камер сайжирсаар ирсэн. Тэгвэл энэ жил ч гэсэн уг уламжлал хадгалагдаж “Ultra Wide” буюу хэт өргөн камер илүү сайжрах мөн перископ линзтэй болж дүрсийг илүү сайн татах чадвартай болж магадгүй гэнэ. Түүнчлэн Pro загварууд 48 мегапиксел, 8К нягтшилтай дүрс бичлэг бичих чадалтай болно хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Шинэ өнгө:

"iPhone 14"-т өмнө нь байгаагүй бүдэг ягаан өнгө нэмэгдэнэ.

Илүү их багтаамж:

iPhone 13 загвар дээд тал нь 1TB багтаамжтай байдаг бол шинэ "iPhone 14"-үүд дээд тал нь 2ТВ хүрнэ гэсэн хүлээлт байсан.

Сайжруулсан чип:

"Apple"-ийн танилцуулах арга хэмжээг үзэж байсан бол "Apple" үргэлж өмнөхөөсөө илүү хурдан, илүү сайн чип танилцуулдгийг мэдэх биз ээ. Энэ жил ч мөн өмнөх жилүүдийн адилаар илүү хурдан “A16” чип iPhone 14-ийн Pro хувилбаруудад байх аж. Харин бусад загварууд нь "iPhone 13"-т байдаг шиг A15 загварын чипийг ашигласан.

Симийн оролтгүй"

Энэ жилийн "iPhone"-ууд симийн оролтгүй байх магадлалтай байв. Мэдээж бүх улсад eSIM бүрэн нэвтрээгүй учир симийн оролттой, оролтгүй гэсэн хоёр хувилбар ч байж болох юм. Аль ч тохиолдолд eSIM технологи газар авч байгаа энэ үед Apple үе шаттайгаар сим гэх зүйлийг бүр мөсөн байхгүй болгох төлөвлөгөөтэй ажиллаж буй.

Илүү хурдан WiFi"

iPhone 14-ийн бүх хувилбар WiFi 6E технологийг дэмжих бөгөөд энэ технологи нь товчхондоо илүү өндөр хурдаар интернэтэд холбогдох боломжийг олгох юм. Та бүхэн 2.4GHz, 5GHz-г WiFi төхөөрөмж дээрээ харж л байсан байх тэгвэл энэ технологийн ачаар шинэ iPhone-ууд 6GHz-г дэмжих боломжтой болох нь. Ингэж мэдээлэл дамжуулах хурдыг нэмж байгаа нь удаан яригдаж буй Apple-ийн AR/VR буюу виртуал бодит байдлын төхөөрөмжтэй ч холбоотой байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сураг
Сураг

Хурууны хээ уншигчгүй бол энийг авч яадагийн

Гуталт муур
Гуталт муур

Ааяаяа арай ч дээ

Samsung is better
Samsung is better

Zvger neg heregleend hamag mongoo urehee bolildoo manaihaan
S23 ultra iphone-iig hawi iluuteigeer uildwerlej chadnsan

арайчдээ
арайчдээ

$-н ханшийг хэдээр бодохоороо ийм үнэтэй зарагддаг юм бол

Зочин
Зочин

Teneguud l iim nemsen unetei utas avna.Uhaantnuudad ugaasaa iim utas hereggui!

Холбоотой мэдээ

Back to top button