НИЙГЭМНийгэм мэдээ

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аварчээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нэгэн байрны есөн давхраас эрэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр /2022.10.28/ 00:52 цагт онцгой байдлын албан иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:59 цагт очиход 28 настай эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн дүгээр давхрын цонхны тавцан дээр гарч амиа хорлох үйлдэл хийх гэж байжээ.

Аврах ангийнхан 25 минут ажиллаж эсэн мэнд буулган, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-28 19:38

ЯВАХ ЗАМД НЬ БҮҮ СААД БОЛ

Зочин
Зочин
2022-10-28 22:11

Билэгт сайн өдөр явах гэсэн юм байхгүйдээ.

Холбоотой мэдээ

Back to top button