Нийгмийн

АНУ-ын Төв банк маргааш хуралдаж бодлогын хүүгээ нэмэх эсэхээ шийдвэрлэнэ

АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/-гийн удирдлагууд ирэх сар буюу арваннэгдүгээр сарын 1-2-ны хооронд зохион байгуулах хурлаараа бодлогын хүүг дахин нэмэх төлөвтэй байгаа ажээ. ХНС-гийн удирдагч Уоллер "Дараагийн хурлаар бодлогын хүүг нэмэх талаар нухацтай ярилцана" хэмээн мэдэгдсэн.

Бодлогын хүү гэдэг нь арилжааны банкууд өөрт байгаа сул мөнгөө Төв банкандаа зээлүүлж буй хүү юм. Товчхондоо бодлогын хүүг өсгөснөөр арилжааны банкууд Төв банканд мөнгөө зээлүүлснээр иргэн болон аж ахуйн нэгжид олгохзээлээ хумина гэсэн үг. Харин тухайн улсын Төв банк бодлогын хүүгээ өсгөхөд тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш чангардаг.

Дээрх онолын дагуу бол АНУ-ын ХНС-гийн удирдлагууд хуралдаж бодлогын хүүгээ нэмэхээр шийдвэрлэвэл ам.долларын ханш чангарах юм. Хэдийгээр энэхүү шийдвэр нь АНУ-д давуу талтай боловч бусад улс орнууд экспорт, импорт хийхдээ ам.доллароор гүйлгээ хийдэг учраас ихээхэн хохиролтой шийдвэр билээ. Цар тахлын дараа дэлхий дахинаа эдийн засгийн уналтаас гарахаар оролдож буй энэ үед ам.долларын инфляц дахин өсөх эрсдэл үүсэхюм.

Сонирхуулахад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинам.долларын байр суурийг эзлэхээр "BRICS" нэгдлээс дэлхийн эдийн засгийн шинэ валютын нөөц гаргахаа өнгөрсөн долоодугаар сард зарласан. Тус нэгдэлд Бразил, Орос, Энэтхэг, Хятад Өмнөд Африк зэрэг улс байдаг билээ. Тэгвэл газрын тосоороо алдартай Саудын Араб улс туснэгдэлд нэгдэх хүсэлтээ гаргажээ. Хэрэв тус нэгдлээс дэлхийн валютын шинэ нөөц /гаднын улстай худалдаа хийхдээ ам.доллароор гүйлгээ учраас энэхүү валютыг нөөцийн валют хэмээн нэрлэдэг/ гаргавал экспорт, импортхийхдээ ам.доллар бус "BRICS"-ын валютыг хэрэглэнэ гэсэнүг юм. Ингэснээр АНУ-аас шалтгаалахгүйгээр ам.долларын инфляцад өртөхгүй хэмээн үзэж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button