УЛС ТӨР

Х.Баттулгын хүнийг явуулж, У.Хүрэлсүхийнхийг томилох асуудлыг хэлэлцэнэ

Энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилгооны асуудлыг хэлэлцэхээр оруулж иржээ. Тодруулбал, "Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ийг хэлэлцэнэ.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг ажлаас нь чөлөөлж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг томилохоор болсон гэх мэдээлэл байгаа юм.

Д.Ганзориг нь өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх боловч цаад утгаараа Х.Баттулгын хүнийг явуулж, У.Хүрэлсүхийн хүнийг томилж байгаа гэсэн үг.

Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга С.Ганбямба нь 2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бригадын генерал цол хүртэж байсан билээ.

Д.Ганзоригийн хувьд: 2019 оны аравдугаар сарын 4-нд Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нэр нь орж ирж, УИХ-д дэмжигдэж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 31, 2022 18:20

МОНГОЛЫН УЛС ТӨР ТӨРИЙН АЛБАНЫ ТОМИЛГОО НЬ ЖИНХЭНЭ ЯНХАН ХҮҮХНИЙ БОХИРДСОН ДОТООЖ ЛУГАА БОЛЖЭЭ. ИРГЭД ӨДӨР ИРЭХ ТУСАМ ТӨРДӨӨ ИТГЭХ ИТГЭЛ НЬ АЛГА БОЛСООР БАЙНА ЭНЭ НЬ ӨӨРӨӨ ИХ МУУ ЗҮЙЛ ЮМ ШҮҮ ХАРСААР БАЙТАЛ ИХ ХУРАЛД ГАРСАН НУСГАЙЧУУД ЯВДАЛ АЛЦАГ БАЛЦАГА БОЛЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ НЬ АЙМААР ӨСӨХӨӨР АРГА Ч ҮГҮЙ БАЙХӨ

Холбоотой мэдээ

Back to top button