Нийгэм мэдээУРЛАГЭнтертайнмент

"Эргэж ирэхгүй намар" кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оржээ

Оскарын шагнал гардуулах ёслол 2023 оны гуравдугаар сарын 12-нд Лос Анжелес хотын Долби театрт болох юм. Тэгвэл Шилдэг олон улсын уран сайхны кино 2023 номинацад улс орон бүрээс бүтээлээ явуулсан билээ.

Академид материал хүлээн авах эцсийн хугацаа нь аравдугаар сарын 3-нд дууссан ажээ. Тэгвэл манай улсаас нэг бүтээл энэхүү номинацад өрсөлдөхөөр зэхэж байгаа юм. Тодруулбал, жүжигчин Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" буюу "Harvest Moon" уран сайхны кино Оскарын урьдчилсан шалгаруулалт буюу хяналтын үзлэгт орж байгаа ажээ. Ингэснээр манай улсаас Оскарын наадмын урьдчилсан шалгаруулалтад оруулж байгаа долоо дахь бүтээл юм.

Энэхүү бүтээл нь Ванкуверын олон улсын кино наадмын "Vanguard award" хэсэгт шалгаран дэлнхийн нээлтээ хийхээр болсон. "Эргэж ирэхгүй намар" бүтээлийг зохиолч Т.Бум-Эрдэнийн "Түнтүүлэй" өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг бичиж, найруулжээ.

Шилдэг олон улсын уран сайхны кино номинацад явуулсан бүтээлүүд нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд өөрийн улсынхаа театрт гарсан байх ётой ажээ. Энэ төрлийн бүтээлд АНУ-аас гадуур бүтээсэн, харилцан ярианы 50-аас дээш хувь нь англи хэлээр бус харилцан ярианы бичлэгтэй, хүүхэлдэйн болон баримтат киног багтаасан бүрэн хэмжээний киног хэлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Ийм кино байдаг л юм байх даа. Хэзээ гарсан юм бол? Хөдөөний мань мэт үзэж амжаагүй байхад олон улс үзээд шагн�##�д нэр дэвшүүлсэн байх юм. Үгүй яахав сайн кино болоод л олон улсын шагн�##�д дэвшиж байгаа биз. Сайн байна. Оскар авсных нь дараа л үзхээс. Монголдоо ирэх юм байгаа биз дээ?

Зочин
Зочин

Христын мөнгөөр монголын уламжл�##� уруу гар дүрсэн хулгайч

Холбоотой мэдээ

Back to top button