Гадаад мэдээЭнтертайнмент
"Billboard Hot 100"-д эхний 10 байрыг эзэлсэн анхны дуучин Тайлор Свифт боллоо

Тайлор Свифт нэг долоо хоногийн дотор шилдэг 10 дууны байрыг 10 дуугаараа эзэлж, ноёрхлоо. Ингэснээр энэхүү амжилтыг үзүүлсэн анхны уран бүтээлч болж байгаа юм.
Свифт "Midnights" цомгоо гаргасны дараа "Billboard Hot 100"-гийн 64 жилийн түүхэнд шилдэг 10-ыг бүхэлд нь эзэлсэн анхны уран бүтээлч болж бичигдлээ. Мөн эмэгтэй уран бүтээлчдийн дунд хамгийн олон хит дуутай дуучин болжээ.
Мөн Лана Дель Рей дуучинтай хамтарч дуулсан "Snow on the Beach" дуу жагсаалтын дөрөвдүгээрт жагссан билээ. "Billboard Hot 100" жагсаалтад энэхүү дуу багтсан нь Лана Дель Рей дуучны хувьд анхны тохиолдол болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.