Нийгэм мэдээ

Сүхбаатар аймагт гялгар уут, хуванцраар шон үйлдвэрлэж байна

Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ дахин боловсруулсан хогоор шон үйлдвэрлэн нийлүүлдэг болжээ. Энэхүү шонг гялгар уут болон хуванцар савыг хайлуулан хийдэг байна. Шонгийн түүхий эдийн 70 хувь нь гялгар уут, 30 хувь нь хуванцар сав юм.

Дээрх түүхийн эдийг хайлуулан хоёр метрийн урттай, 8х8 болон 10х10 гэсэн хоёр төрлийн хэмжээтэйгээр шон үйлдвэрлэж байгаа ажээ. Модон шон хөрсөнд ялзарч, муудаж, хугарч унадаг учраас хашаа хайсны шонгийн зориулалтаар ашиглах захиалга их авч байгаа аж.

Шонгоо үйлдвэрлэхэд түүхий эдээ эхний ээлжинд цуглуулдаг байна. Гэвч хог ангилан худалдан авах цэгт хуванцар сав хангалттай ирдэг ч гялгар уут бага ирдэг ажээ. Иргэд гялгар уут тушаах нь харьцангуй бага аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button