Гадаад мэдээ

АНУ Тикток платформыг хориглох уу

АНУ-ын Харилцаа холбоог зохицуулах хорооноос Тикток платформыг хориглох хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Учир нь тус платформоор дамжуулан АНУ-ын иргэдийн хуьийн мэдээллийг Хятадад дамжуулах, цаашлаад ашиглах эрсдэлтэй хэмээн үзэж байгаа ажээ.

Энэхүү аппликейшнийг АНУ-д давхардсан тоогоор 200 сая гаруй хүн татаж авсан байна. Тиктокийг Хятадын компани эзэмшдэг учраас үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө хэмээн үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч Харилцаа холбооны зохицуулах хороо энэхүү асуудлыг шууд зохицуулах эрхгүй билээ. Хэрэв энэхүү шийдвэр батлагдвал Тикток платформ 86.9 сая хэрэглэгчээ алдах юм.

Тикток одоогоор гадаадын компаниудын хэлцлийн үндэсний аюулгүй байдлын үнэлгээг хийдэг CFIUS агентлагтай хэлэлцээ хийж ажилладаг байна. Гэсэн хэдий ч Хятад дахь толгой компани ByteDance-ийн ажилтнууд хэрэглэгчийн зарим мэдээлэлд ханддаг болохыг хүлээн зөвшөөрч байсан билээ. Эргэн сануулахад Доналд Трамп энэхүү платформыг 2020 онд хориглох оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button