УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Батсуурь: Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмбэл түгжрэл буурна

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй билээ.

Хэлцэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэллээ.

Тэрбээр "Ямар нэгэн хэмнэлт ярих болонгуут анхан шатанд ажиллаж байгаа хүмүүсээс хэмнэлт хийх тухай ярьж эхэлдэг. Энэ асуудлыг л зогсоох хэрэгтэй. Улаанбаатарт, аймагт амьдарч буй хүмүүсийн амьдралын чанар адилхан байх ёстой. Аймагт, суманд амьдарч буй хүмүүсийн амьдралын чанар мөн адилхан байх ёстой. Гэтэл бүх эрх мэдлийг төвд татаж, төрийн албаны чанар чансааг төвдөө илүү онцгойлон үзсэнээр анхан, дунд шатны төрийн албан хаагчдын чанар, чансаа муудаж байна. Чанартай боловсон хүчин хөдөөд очихгүй байна. Тийм учраас цалингийн нэмэгдлийг дэмжиж байгаа.

Гэхдээ зөвхөн төрийн захиргааны албан хаагчийн цалинг нэмэх гэхээс илүү аймаг суманд ажиллаж байгаа, ялангуяа суманд ажиллаж байгаа төрийн бүх үйлчилгээний ажилтнуудын цалинг иж бүрэн нэмэх ёстой. Тэгж байж төвлөрөл саарна. Аймагт дунд шатанд хөгжил ирнэ. Тэгэхгүй баг, сумаа хаядаг. Баг, сумаас байнга хэмнэлт хайх юм бол төвлөрөл улам нэмэгдэнэ. Түгжрэл, утаа ч улам нэмэгдэнэ" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ган
Ган
2022-11-08 22:19

Ёстой үнэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button