Итэвоны хэргийн улмаас "Genie Music Awards"-ын улаан хивсний ёслолыг цуцаллаа

Өмнөд Солонгос улсын "Genie" хөгжмийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний үйл ажиллагааг цуцаллаа. Энэ талаар зохион байгуулагчид "Улс орон даяар Итэвонд болсон эмгэнэлт явдалд гашуудаж байна. Тиймээс өнөөдөр /2020.11.04/ хөгжмийн наадмын улаан хивсний ёслолыг цуцалснаа мэдэгдэж байна" гэжээ.
Тэд шагнал гардуулах ёслолоо гашуудлын улмаас нам гүм, тайван байдлаар зохион байгуулах аж. Хэдийгээр энэхүү ёслол нь энэ сарын 8-ны өдөр болох боловч ёслолын үйл ажиллагаа анх төлөвлөснөөсөө бага хүрээг хамрах юм байна.
Мөн зохион байгуулагчдын зүгээс "Цар тахлын дараа энэхүү хөгжмийн ёслолыг маань үзэхээр үзэхээр тэсэн ядан хүлээж байсан шүтэн бишрэгчиддээ амласан амлалтаа биелүүлэхийн тулд шагнал гардуулах ёслолоо хийнэ. Ингэхдээ олныг хамарсан байдлаар зохион байгуулахгүй тул та бүхэн ойлгож өгөөрэй" гэв. "Genie" хөгжмийн шагнал гардуулах ёслолыг Инчоны Намдонг гимнастикийн стадионд болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.