Гадаад мэдээЭнтертайнмент
Билли Эйлиш, найз залуу Жесси Рутерфордын хамт "Gucci"-гийн хөнжилтэй улаан хивсний ёслолд оролцлоо

Билли "The Neighborhood" хамтлагийн ахлагч, найз залуу Жессигийн хамт улаан хивсний ёслолд оролцсон байна.
LACMA Art+ Film Gala 2022 үзэсгэлэнд тэд хамтдаа олны өмнө гарч ирэхдээ хүмүүсийн анхаарлыг татахуйц хувцаслалттай байлаа. Шинэхэн хосын хувцаслалт орноосоо босоод хивсэнцэр дээр гарч ирж буй мэт харагдсан юм. Рутерфорд "Gucci" унтлагын хувцас, бүдэг шаахай өсмөж, Эйлиш "Gucci" торго шалан урт унтлагын даашинз өсмөж, толгой дээрээ унтлагын нүдний хаалт зүүсэн байв.

Мөн "Gucci" хөнжлийг нөмөрч, хивсэн дээгүүр алхсан юм. Өнгөрсөн долоо хоногт Эйлиш болон Рутерфорд нар Инстаграмаар дамжуулж, өөрсдийн харилцаагаа албан ёсоор зарласан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.