Танд хэрэгтэй

Хөдөө амьдарвал: Байр авах, бизнес эрхлэхийг нь дэмжиж 21 тэрбум төгрөгийг зарцуулна

Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг санхүүгийн хувьд дэмжих санал гарсан билээ. Тодруулбал,

  • 2023 оны улсын төсвийн төсөлд орон нутаг руу шилжин суурьшсан иргэдэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох
  • Орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх
  • Улаанбаатар хотоос хүн ам олноор татан төвлөрүүлсэн аймгуудад урамшуулал олгодог болох
  • Шилжин очих иргэдийг малжуулах, газар олгож дэмжих
  • Дэд бүтцийн асуудлыг шийдэх, татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт үзүүлэх дэмжлэг шаардлагатай тухай ажлын хэсгийн хурлаар хэлэлцээд буй.

Тэгвэл, эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр 2023 оны төсөвт ийнхүү тусгажээ.


Орон нутгийн ипотекийн зээл олгоход шаардагдах хүүгийн татаас:

Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 301 дүгээр тогтоол батлагдаж, орон нутагт шилжин суурьших иргэд болон анх удаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байгаа орон нутгийн иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн гурван хувийг эхний гурван жилийн хугацаанд Засгийн газраас хариуцахаар зохицуулалт хийсэн.

5600 иргэнд хөнгөлөлттэй зээл олгож, 8 тэрбум төгрөгийн татаасыг төр төлнө

Тодруулбал, орон нутагт ирэх онд ашиглалтад орох орон сууцны тоотой уялдуулж 2023 онд нийт 5600 иргэнд дээрх зээлийг олгохоор тооцож, хүүгийн зөрүүг төрөөс хариуцаж төлөх 8.0 тэрбум төгрөгийг улсын төсвийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын хаврын чуулганаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулж, орон нутагт олгох ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд тус сангаас урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдээд байгаа юм.


Төвлөрлийг сааруулахад чиглэсэн хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаас:

Засгийн газраас авч хэрэгжүүлэх төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж өөрийн ажлын байрыг орон нутагт шилжүүлэх, түүнчлэн орон нутагт шилжин суурьшиж, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх иргэдийг дэмжих зорилгоор нэг хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээлийг банкнуудын эх үүсвэрээр олгох бөгөөд Засгийн газраас зээлийн хүүгийн тодорхой хувийг хариуцаж төлөхөөр санаачлаад байна.

100 тэрбумын зээл олгож, 12.9 тэрбумын татаасыг төр төлнө

Энэхүү зээлийн хүрээнд 2023 онд нийт 100.0 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор тооцож, зээлийн хүүгийн зөрүүнд 12.9 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлөхөөр 2023 оны улсын төсвийн төсөлд тусгажээ.

Төсвийн мөнгөөр зөрүү төлөх татаасын нийт дүн 20.9 тэрбум болж байна.

Харин 2023 оны улсын төсвийг УИХ-аар хараахан хэлэлцэн батлаагүй байгаа. Иймд дээрх үйл ажиллагаа хэрэгжиж эхлэх нарийвчилсан журам, төлөвлөгөө гараагүй байна. Төсөв батлагдсаны дараа үүнд туссан орон нутагт шилжигсдийг дэмжих, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд эхний зохицуулалтууд тодорхой болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2022 08:44

Үнэхээр үнэн бол юуиай сайхан бэ?

Зочин
Зочин
11 сар 9, 2022 08:46

М�##�чидаа дэмжсэн урамшуулсан бусадтай адилхан боломжуудыг ингэж олглж байх нь маш зөв шүү. Наанадаж сургуулиан төгссөн з�##�уус маань орон нутагтаа ажиллах сонирхолтой болно. Ажлын байр нэмэгдүүлэх т�##� дээр чух�##�чилж ажилаарай

Зочин
Зочин
11 сар 9, 2022 08:47

Maniuasaaa hulihdachihgvi l bol uneheer ih bayrlaj bga shvvv ene chineegeeree ajliin bair ch nemegdene

Зочин
Зочин
11 сар 9, 2022 08:47

Хэрэгжсэний дараагаар нь л үнэхээр үнэн байж гэж итгийдааа

Зочин
Зочин
11 сар 9, 2022 08:48

Ингэээд дэмжэээд бодлогоо өөрчилбөл махан дээр сууж буй ялаа шиг нэг дороо ингэж төьлөрөхгүй шүү дэн

Зочин
Зочин
11 сар 9, 2022 09:16

За даа мөн ярвигтай даа. Үүний дараа энэ их мөнгө с�##�хинд хийсч т�##�аар болох вий дээ! Хэцүү дээ хэцүү!
Ахин дахин хэлэе хэцүү шүү хэцүү! Монголын хууль эрх зүйн нөхцөлөөс өгсүүлээд…!

Зочин
Зочин
11 сар 9, 2022 09:26

Boltugai boltugai

Зочин
Зочин
11 сар 9, 2022 09:44

Bayrlamaaar saihan medee ch garj baij l boliidoo

Зочин
Зочин
11 сар 9, 2022 10:04

Харж л байя. Бид ямар хүүхэд биш шүү дээ та нарын сайхан сайхан амл�##�танд насаараа л итгэж хууртагдаж амьдр�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button