Аймгуудын өвөлжилтийн нөөц сайн байгаа ч бэлчээрийн даацаас их мал отроор өвөлжинө

Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу зэргээс шалтгаалан улсын хэмжээнд 11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй гэх тооцооллыг гаргажээ. Үүнд, баруун тав, төвийн хоёр, урд гурван аймгийг нэрлэсэн байна. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь болон Дундговь аймгуудыг өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа гэсэн юм. Тэгвэл зарим аймгуудаас өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байгаа талаар тодрууллаа.
Увс аймагт долоон сумын бэлчээрийн даац хэтэрчээ
Увс аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг гаргаж, төлөвлөгөөний дагуу 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Энэ талаар Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Сайнзаяагаас мэдээлэл авлаа.
Тэрбээр "Манай аймгийн сумдад нөхцөл байдал хүнд байгаа. Сумуудад шаардлагатай 30 тонн өвс тэжээлийн ихэнхийг хангасан. Аймгийн нөөц 50 тонн өвс тэжээлээ ч авлаа. Энэ жил гарц муутай жил учраас нөөцөлсөн өвс тэжээлээ бүх малдаа хувааж үзэхэд хангалтгүй байгаа юм" гэв.
Мөн малын эрүүл мэндийн хувьд шүлхийгээс хамгаалах вакцинаа бүрэн хийж дуусгажээ. Ургамлын гарц муу байгаатай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн их байгаа аж. Мөн долоон сумын бэлчээрийн даац 90 гаруй хувьтай гарчээ. Энэ нь долоон сум ямар ч бэлчээрийн даацгүй болсон гэсэн үг юм.
Ц.Сайнзаяа нэмээд "Отор нүүдлийн санал нэмэгдсэн. Үүний дагуу сум хооронд эсвэл аймаг хооронд гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр отор нүүдэл хийдэг. Гэрээ хэлцлээ хийе гэсэн ч тухайн сум эсвэл аймаг нь зөвшөөрөхгүй асуудал үүсээд байна" гэж нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Баянхонгор аймагт туурайн зуд болох эрсдэлтэй гэв
Баянхонгор аймаг эрсдэлийн үнэлгээгээр таван хувь нь сайн гаржээ. Харин 45 хувь нь гандуу, үлдсэн 50 хувь нь өндөр эрсдэлтэй хэмээх тооцоолол гарсан байна. Үүний эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг сум бүр бэлтгэл ажлаа хангаж, нөөц бэлдэх, өвсийг үнийн хөөрөгдөлд оруулахгүй байх, аймаг нөөцөө бүрдүүлэх гэх мэт арга хэмжээг авжээ. Ингэснээр төлөвлөсөн ажлынхаа 80 хувийг биелүүлээд байгаа аж.
Тус аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаас өвөлжилттэй холбоотой зарим мэдээллийг тодрууллаа. Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сардаа багтаж 100 хувьд хүрнэ. Урьдчилсан цаг агаарын мэдээг харахад ирэх оны нэгдүгээр сар хүртэл цас гайгүй байгаа юм билээ. Тиймээс цасан зуд бус туурайн зуд нүүрлэх эрсдэлтэй болж байгаа юм. 2020 онтой харьцуулахад өвөлжилтийн бэлтгэл хийгээд цаг агаарын урьдчилсан мэдээ сайжирсан үзүүлэлттэй байна" гэсэн юм.
Түүнээс отор нүүдлийн талаар асуухад "Бусад аймгуудын отор нүүдлүүд нэлээд орж ирэх шинжтэй байна. Нутаг орны маргаан, хэрүүл ихсэх төлөвтэй байгаа. Тиймээс сум, багууд хоорондоо ярилцаж, гэрээ байгуулж, отор нүүдлийг зохион байгуулах хэрэгтэй байна. Одоогоор хамгийн том асуудал энэ юм. Мал тарга тэвээрэг сайтай байгаа" гэв.
Баянхонгор аймаг өвс ногоо ургац муутай тул хадлан тэжээлээ Булган, Төв, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаас хадлан тэжээлийн нөөцөө татаж авч байгаа аж. Аймгийн хэмжээнд хадлан тэжээлийн нөөцөө арванхоёрдугаар сарын 1 гэхэд 100 хувь бэлдэж дуусахаар төлөвтэй байгаа ажээ. Мөн 100 мянган боодол өвстэй байсан цагт өвлийн нөөцийн хэмжээнд санаа зовох асуудал үүсэхгүй аж.
Говь-Алтай аймагт отроор өвөлжих малчдын тоог бүртгэж эхэлжээ
Говь-Алтай аймагт 2.9 сая толгой мал 2022-2023 онд өвөлжиж, хаваржих юм байна. Аймгийн хэмжээнд энэ онд 350 орчим мянган толгой малыг аймгийн дотоодын хэрэгцээнд, 800 мянган толгой малыг зах зээлд эдийн засгийн эргэлтэд оруулах ажээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатараар тодрууллаа. Тэрбээр "18 сум хоёр тосгоны хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 80-90 хувьтай хангаад байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 200 тонн өвсийг татаж төвлөрүүлсэн. Үндсэндээ бол бүрэн хангасан хэмээн ойлгож болно" гэлээ.
Тус аймгийн хувьд БНХАУ-тай хиллэдэг бөгөөд хилийн бүс нутаг, говийн их дархан цаазат газрын хамгаалалтын бүс нутагт тухайн сумтайгаа гэрээ байгуулж, Хилийн цэрэг, Говийн их дархан цаазат газартай гурвалсан гэрээ байгуулж, өвөлждөг ажээ. Тусгай хамгаалалттай газар өвөлжих малчид нэрсээ өгч, гэрээ байгуулах ажлуудыг эхлүүлээд байгаа талаар Т.Сүхбаатар яриандаа дурдлаа.
Тэрбээр "Отроор өвөлжих малчин өрхийн тоо эцсийн байдлаар гараагүй байна. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд отор нүүдлийг харилцан адилгүй хийж байгаа. Отрын нүүдлийн улмаас малын тоо толгой нэмэгдэх төлөвтэй байна. Өөрийн аймгийн нутаг дахь отор нүүдлийн тоо зонхилсон. Харин өөр аймаг руу оторлох малчид мэр сэр байна" гэлээ.
Говь-Алтай аймагт арваннэгдүгээр сарын эхээр хоёр удаа ууланд цасан бүрхүүл тогтсон байна. Цасан бүрхүүл одоогийн байдлаар ч арилаагүй ажээ. Энэ жилийн зуншлагаар долоодугаар сард бороо ороогүй явдал нь тус аймгийн газар нутаг гандуу байх шалтгаан болжээ. Үүний улмаас бэлчээрийн даац өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байгаа аж. Нийт газар нутгийн 24 орчим хувь нь гандуу байсан гэх судалгаа бий. Мөн энэ жилийн хувьд цаг агаарын төлөв байдал нь олон жилийн дунджаар байх төлөвтэй байгаа ажээ.
Дундговь аймагт бод болон бог малыг ялгаж бэлчээх талаар санал ярилцаж байгаа ажээ
Дундговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86.3 хувьтай байгаа ажээ. Тус аймгийн хувьд зургаадугаар срад бороо хур сайтай байсны ачаар мал нь махан болон өөхөн тарга сайтай байгаа аж.
Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж аухйн газрын дарга Б.Мөнхжаргал "Аймгийн хэмжээнд энэ жил зуншлага тааруу байлаа. Тиймээс баруун талын сумдын малчид зүүн сумд руугаа оторлох дотоодын нүүдэл үүсэхээр байна, нэгдүгээрт. Хоёрдугаарт, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаас нэлээдгүй малчид оторлохоор байна. Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар санамж бичгийн гэрээ байгуулсан. Тиймээс отор нүүдэлд ямарваа нэгэн асуудал үүсэхгүй" гэсэн юм.
Мөн тэрбээр "Бод богийн бэлчээрийг ялгах шаардлагатай. Жишээ нь, адуг адууны бэлчээр рүү явуулах шаардлага тавьж байгаа. Үгүй бол бод бог мал хамт бэлчвэл бэлчээрээ сүйтгэх асуудал үүсдэг. Ийм шаардлагыг тавьж байна" хэмээн мэдээлэл өглөө.
Отор нүүдлийн улмаас хэт олон малыг тус аймаг руу бэлчээснээр туурайн зуд үүсэх эрсдэлтэйг үгүйсгэсэнгүй. Эрсдэлийн үнэлгээгээр өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын тоонд орсон ч цаг уур, орчны шинжилгээний судалгаагаар нийт нутгийн 50 хувьд нь өвөлжилт хүндрэлгүй хэмээн гаржээ. Мөн Шадар сайд ирэх долоо хоногт тус аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах аж.
Өмнөговь аймагт зуншлага тааруу байсны улмаас нийт нутгийн 90 хувь нь гантай байлаа
Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт тааруу байгаа ажээ. Энэ зун бороо ороогүйн улмаас тус нутгийн 90 хувь нь гантай байгаа юм. Аймгийн аюулгүйн байдлын нөөц, хангамжаар 150 тонн өвч, 100 тонн тэжээл татаж авчээ. Энэ талаар Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Ц.Гантулгаас тодрууллаа.
Тэрбээр "Засгийн газрын тогтоолын дагуу сумууд аюулгүйн нөөцийнхөө 70 гаруй хувийг хангасан. Орон нутаг өөрийн гэсэн хадлангийн талбай, өвс гэх зүйл байхгүй. Байгалийн хадлан бага бэлдсэн. Нөөцийн дийлэнхийг хангайн нутгаас татж, худалдан авч байна. Өвсөө 13-15, ногоон тэжээлийг 15-18, хивэг 20 мянгаас дээш ханштайгаар худалдан авлаа" гэжээ.
Өмнөговь аймгийн малчид Өвөрхангай, Дундговь аймагт оторлох юм байна. 1-2 өрх Дорнод аймагт өвөлжиж байгаа ажээ. Хэнтий аймагт ч оторлож буй өрх байгаа аж. Энэ талаар Ц.Гантулга "Аймгийн болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг зэргэлдээ орших аймгийн дарга нартай уулзаж, санамж бичиг байгуулж байгаа. Малчид өөрсдөө өвөлжих газраа сонгосны дараа ажлын хэсэгтэй уулзаж, бүртгүүлнэ. Улмаар эмнэлгийн тусламж, сургуулийн боловсрол гэх мэт зүйлстэй холбоотой санамж бичиг байгуулах юм" хэмээн мэдээлэл өглөө.
Д.Баянбат: Отроор өвөлжих хоёр сая толгой малыг бүртгүүлсэн ч даац нь 830 мянга юм
Тэгвэл улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар түвшинд байгаа талаар нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбатаас тодрууллаа.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хээн хувьтай байна вэ. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юү?
-Өвөлжилтийн бэлтгэл ажил малчдын хэмжээнд 71.6, аймаг, нийслэл, сум дүүргийн хувьд 32 хувьтай байгаа. Удаашралтай байгаа шалтгаан нь худалдан авалттай холбоотой.
-Энэ жил 11 аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Аймгуудын отор нүүдлийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Улсын хэмжээний есөн отрын бүсийн захиргаанд энэ жил хоёр сая гаруй толгой малыг отроор өвөлжүүлэх захиалга ирсэн. Бэлчээрийн даац 830 гаруй мянган мал хүлээн авах даацтай байгаа. Захиалга өгсөн аймгуудыг хувьчлаад 830 мянган малыг есөн отрын бүсэд хүлээж авна.
-Малын өвчлөл хэр байгаа вэ. Отрын үеэр малын өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй. Ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Цас орж хүндэрсэн тохиолдолд баруунаас зүүн, зүүнээс баруун гэх хөдөлгөөнийг хориглох бодлого барьж ажиллаж байгаа. Хил орчмын отрын нүүдлийг эрүүл бүсээс эрүүл бүс рүү хөдөлнө гэх бодлогыг баримталж ажиллаж байна. Одоогоор малын халдварт өвчин хязгаарлагдмал байдалтай байгаа.
Улсын хэмжээнд энэ онд 24 сая толгой мал бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90 орчим сая мал бэлчиж байна. Харин өнгөрсөн он буюу 2021 онд 67.3 сая толгой мал тоолсон байдаг. Аймгуудын өвс тэжээл бэлтгэлийн ажил одоогоор бүрэн гүйцэд дуусаагүй. Ямартай ч аймаг бүр өөрсдийн боломжоор нөөцөө бүрдүүлж байгаа ч хамгийн том асуудал нь отрын нүүдэл хийх үеийн бэлчээрийн даац ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аль �##�ь нь л маш сайн анхаарах ёстой асууд�##� болчихоод байгаа юм. Өвс тэжээлээр сайн ханг�##�аа л гэдэг яс юман дээрээ орон нутагт сумуудад очингуут �##�ь мөнгөтэй, эсвэл сумд суурин суудаг хүмүүс худ�##�даж авдаг ах дүүсдээ тараачихдаг өвс тэжээлийг.
Говийн бүсээр сүүлийн жмлүүдэд дандаа ган цудтай м�##�чид минь отроор яьж 5 м�##�тайгаа үлдэж байгаа өсөж үржээд байсан юм ер байхгүй бгаа шүү
Mash zow sedew hondjee daanch eme yriltslaga ogch bui hun ta jaahan horson deer buusan unen zow ym yrimaar bnaa
Баруун бүс гэлтгүй ернь ихэнх нутгаар ган жудтай ойрын хэдэн жил м�##� өсөх нь байтугай м�##�чид ихэд хохиролтой бгаа
Үнэн юм бувтний шүү
М�##�ын тоо толгойгоо бас нэмж өгдөг хзмүүс болимоор юм
Сүүлийн жилүүдэд м�##�ын тоо өсөхөөр сайхан зуншилт болсон гэж үү тойроод зуд болоод бгаа
Анхаар�##� хандуулах хэрэгтэй м�##�чидруугаа
Uvul ekhleegui baihad, zovlon yarij ekhle gej bna uu