ХӨСҮТ: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 68 хувь нь томуугаар өвчилсөн

ХӨСҮТ-ээс өнөөдөр томуу, томуу төст өвчний цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн 9.6 хувь нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвартай буюу томуугаас үүдэлтэй хүндрэлээр эмнэлэгт хэвтэгсдийн тоо нийт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 16.2 хувь нь байгаа юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга Б.Бурмаа "Томуу, томуу төст өвчин идэвхэжлийн түвшинд байна. Аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасгуудад хэвтэн эмчлүүлж буй бүхий л хүүхдүүдийн 68 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүндрэлтэй гэх оноштойгоор эмчлүүлж байгаа. Тиймээс орны ачаалал их байгаа тул улсын хэмжээнд 450 орчим орыг нэмж дэлгэсэн" гэлээ.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний түргэн тусламжийн дуудлага 18 хувьтай байсан аж. Харн Улаанбаатар хотод 50 гаруй хувийг эзэлж байгаа ажээ. ХӨСҮТ-ийн Тандалтын шинжилгээгээр томуугийн вируст өөрчлөлт ороогүй байна. Амьсгалын замын цочмог халдварыг үүсгэдэг вирус давамгайлж байгаа ажээ. Тус халдвар ханиалгах, нус гарах, хамар салст орчим хөөх, хавагнах, улайх, гүйлгэх, суулгах, бөөлжих, дотор муухайрах гэх мэт шинж тэмдэг илэрч байгаа аж.
Дээрх хордлогын шинж тэмдэг нь өвчлөгсдийн 50-60 хувийг эзэлж байна. Тэр дундаа тав хүртлэх насны хүүхдүүд зонхилж байгаа ажээ. Энэ төрлийн өвчлөл жилд хоёр удаа хүн амын дунд тархдаг байна. Тодруулбал, арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл, мөн тавдугаар сард давалгаалдаг аж. Хоолой ирвэгнэх, нус гоожих, хамар салст томрох, ханиалгах, гүйлгэх, суулгах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна.
Тус төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "2022-2023 оны улирлын томуугийн вакцинжуулалтыг аравдугаар сарны 1-нээс эхлүүлсэн. Тав хүртэлх насны хүүхдүүд, бага ангийнхан, ажил мэргэжлийн шаардлага бүхий хүмүүс, жирэмсэн, хууч өвчтэй болон 65-аас дээш насныхныг хамруулдаг. Нийт 545 мянган хүн тун вакцинаас 190 мянган тунг хийсэн. Зорилтот бүлгийн 35 хувийг хамраад байна" гэлээ.

Томуугийн вакцинжуулалтыг энэ сар /арваннэгдүгээр/-ын 15 хүртэл хийх ажээ. Хүүхдүүдийг цэцэрлэг, сургуулиар нь дархлаажуулж байгаа бол өрхийн эмнэлгээр дамжуулан бусад хүмүүс хамрагдах боломжтой аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадуур ханиад том уу үнэхээр их байна
Цар тахлаас үнэхээр з�##�хаж байна
Bid bur darhlaagvi boljee ihed oir ourhon haniad hurdeg bolj
Ханиад хүрээд долоо хлноо юу үгүй юу дахиад л ханиад хүрээд унах юм????
Yunaas boloood ingej ih tomuugaar owdood bna