СПОРТ

17 хүртэлх насны Азийн цомын тэмцээнд манай улсын баг "B" хэсэгт орлоо

2024 онд Индонез улсад зохион байгуулж буй Азийн хөлбөмбөгийн холбооны Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны сугалаа явагдлаа.

Монголын шигшээ баг "B" хэсэгт Австрали, Тайвань болон Бутан улсуудын шигшээ багтай нэг хэсэгт орсон байна.

Азийн цомын тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны хэсгийн тоглолт ирэх он /2023/ оны дөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах билээ.

Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлд 2018 онд Азийн хөлбөмбөгийн холбооны Эмэгтэйчүүдийн 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтыг эх орондоо зохион байгуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button