Нийгэм мэдээУРЛАГ

"Нүүдэлчин-2022" фестивальд "Шидэт бүжиг" хамтлаг оролцжээ

"Нүүдэлчин-2022" биет бус өвийн их наадам, Дэлхийн соёлын фестиваль болжээ. Тус фестивальд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Соёлын төвийн дэргэдэх "Шидэт бүжиг" хамтлаг оролцсон байна. Ингэхдээ Эрдэнэ-зуугийн цам бүжгээр оролцож, өв соёлоо сурталчилжээ.

Төв халхын үнэт зүйлийн нэг, язгуур өв нь Эрдэнэ-Зуугийн цам аж. Номч цорж Лувсандавгадаржаа 1786 онд өөрийн шавь, их хүрээний унзад, аграмба Сэнгэравдангийн хамт Төвөдийн Намжил дацангийн цамаас санаа авч Эрдэнэ-Зуугийн цам бүжгийг дэглэж байжээ.

Эрдэнэ-Зуугийн хийдэд жил бүр Майдар эргэх томоохон ёслол болдог бөгөөд энэ үеэр цам харайдаг байсан аж. Уг цам бүжгийн онцлог нь Гомбогүр сахиусын 28 цамаар голлон бүжиглэдэг байна. Жаажин цэрэг буюу 20 орчим энгийн хүн, мөн хар, шар, цагаан гэсэн гурван өвгөн бүжиглэдэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button