УРЛАГЭнтертайнмент

"Black Panther: Wakanda Forever" киноны талаарх 10 баримт

"Black Panther: Wakanda Forever" кино нээлтээ хийхэд нэг хоног үлдлээ. Дэлхий нийтээр хүлээлт үүсгээд буй энэ удаагийн ангитай холбоотой баримтуудыг хүргэе.

1.Киноны нээлт ба тасалбар

Манай улсад энэхүү кино нь дэлхийтэй зэрэгцэж буюу маргааш нээлтээ хийх билээ. Киноны урьдчилсан захиалга гарсан даруйдаа дууссан байна. Тасалбараа авч чадаагүй хүмүүс нээлтийн өдөр үзэж чадахгүй боллоо. Киногоо спойлердуулахгүй үзэх сэн дээ.

2.Кредит сцен

Марвелийн кино ертөнцийн хамгийн том уламжлалуудын нэг бол үзэгчдийг киноны төгсгөлийн хэсэг хүртэл байлгах явдал юм. Ингэснээр шүтэн бишрэгчид дараагийн супер баатруудын тухай мэдээлэл авдаг билээ. Тус киноны продюсер Нэйт Мур "Collider" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Харамсалтай нь төгсгөлийн кредит сцен энэхүү бүтээлд байхгүй" хэмээн мэдэгдсэн. Түүний хэлсэн үнэн эсэхийг тун удахгүй харах нээ.

3.Дараагийн эзэн хаан

Анхны хар ирвэс болох Чадвик Боземан нас барсны дараа Т'Чаллагийн дүү болох Шура хар ирвэсийн дүрийг авсан билээ. Шурагийн дүрд жүжигчин Летитиа Райт тоглохоор болсон. Энэ явдал ч үзэгчдийн дунд хүлээлт үүсэх нэг шалтгаан болсон юм.

4.Летитиа Райтын гэмтэл

Шурагийн дүрийг бүтээж буй жүжигчин Летитиа Райт зураг авалтын үеэр гэмтэж, одоо эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Жүжигчин 2021 оны наймдугаар сарын сүүлээр мотоцикльтой осолдож, улмаар мөр нь хугарч, тархи нь доргисон байна. Уг осол Бостон дахь зураг авалтын үеэр болсон ажээ.

5.Уй гашуу

Уг ангид уй гашуу илэрхийлэгдэх юм. Бэлтгэлтэй байх хэрэгтэй. Учир нь эзэн хаанаа алдсан улс шаналал, хагацлыг илэрхийлэх бололтой. Рамонда, Шури, мөн Райтигийн зүрх шимшрэм мэдрэмжийг киноноос мэдрэх юм байна.

6.Киноны хугацаа бараг л гурван цаг

Энэ удаагийн анги хоёр цаг 40 мнутын урттай. "The Avengers: End game" бүтээл хоёр цаг 20 минутын урттай байсан билээ. Түүнээс их хугацааг шаардана хэмээн бодож, бэлтгэлтэйгээр киногоо үзээрэй.

7.Шинэ дүрүүд

Киноны найруулагч энэ удаагийн ангид анхны зохиол дээр бичсэн дүрүүдээс гадна шинэ дүрүүд байгааг илэрхийлсэн юм. Одоогоор ямар дүрүүд шинээр гарч ирэх нь тодорхойгүй байгаа билээ.

8.Энтони Макки энэ удаагийн ангид тоглох уу

Энтони Макки буюу шинэ Ахмад Америк "Wakanda Forever" киноны зураг авалтын талбайд зочилжээ. Жүжигчид тэр бүр зураг авалтын талбайд очдоггүй. Тэрбээр зураг авалтын талбайд очсон нь шүтэн бишрэгчдийн дунд энэ ангид камео дүрээр гарч магадгүй гэх таамаглалыг төрүүлж байгаа юм.

9.Наморын эргэн ирэлт

Шүтэн бишрэгчдийн зүгээс комикын дүр Наморыг энэхүү ангид гарч ирж буйд баяртай байгаа. "Iron Man 2" кинонд түүний дүр гарснаас хойш 12 жилийн дараа эргэн ирж байна. Түүнийг дөрвөн жилийн өмнө анхны ангид гаргана хэмээн кино багийнхан ярьж байсан юм.

10.Киноны дуу

Кендрик Ламар болон Рианнагийн дуулсан киноны дуу нийгэмд ихэд нөлөөлсөн гэж хэлж болно. Учир нь Рианнагийн дуулсан "Lift Me Up" дууг цацсан даруйд Марвелын кино бүтээлийн шилдэг дуунуудын нэг болсон юм. Цомгоо гаргаснаас хойш зургаан жил өнгөрсөн Рианна кино багтай нэгсэн нь олон хүний гайхашралыг төрүүлээд байв.

АНХНЫ ХАР ИРВЭСИЙН ХҮНДЭТГЭЛД ЗОРИУЛЛАА

"Black Panther" киноны энэ удаагийн анги нь анхны хар ирвэс болох Чадвик Боземаны хүндэтгэлд зориулсан анги. Тэрбээр 2020 онд бүдүүн гэдэсний хорт хавдраар нас барсан билээ. Нэг жилийн турш хорт хавдартайгаа тэмцсэний эцэст 43 насандаа таалал төгссөн юм. Марвелийн кино ертөнцөд Т'Чалла мөнхөд байх болно.

WAKANDA FOREVER

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button