НИЙГЭМХУУЛЬ

Б.Хурц нарын хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэгт буцаав

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 2019 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 19:00 цаг хүртэл үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж хэргийг прокурорт буцаасан байдаг.

Харин есдүгээр сарын 5-ны өдөр прокурор эсэргүүцэл бичсэн юм. Прокурорын эсэргүүцлийг өчигдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцлээ. Шүүхээс эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэгт буцаасан байна.

Г.ҮҮЛТ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close