ДЭЛХИЙ

НҮБ ирэх сараас ажилчдынхаа цалинг тавьж чадахаа болино гэв

Өчигдөр буюу аравдугаар сарын 9-ний өдөр НҮБ-ын тэргүүн Антонио Гуттереш олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ, хэрэв гишүүн орнууд татвараа төлөхгүй хэвээр байвал дараа сараас ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрнэ гэж мэдэгдлээ. Өнгөрсөн сард болсон ерөнхий Ассамблейн чуулганы төсвийг оны эхнээс хойш урсгал зардлуудаа танасны хүчинд босгож чадсан тухайгаа мөн тайлбарласан юм.

Тэрбээр, "НҮБ сүүлийн 10 жил тохиолдоогүй санхүүгийн хямралтай тулгараад байна. Арваннэгдүгээр сард ажилчдын цалинг тавих хөрөнгө хомс болсон. Байгууллагын цаашдын үйл ажиллагаа эрдсэлд ороод байна” гэжээ. Одоогоор НҮБ-ийн гишүүн 193 орны 129 нь энэ оны татвараа төлөөд байгаа юм байна. АНУ-ын хувьд нийт татварын 22 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд үүнд тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп шүүмжлэлтэй хандаж, бүх улс орон адил хэмжээний татвар төлдөг болох байр суурийг баримталдаг. Тиймдээ ч АНУ өмнөх жилийнхээ үлдэгдэл 381 сая доллар болон энэ жилийн 674 сая долларыг тус тус төлөөгүй байгаа аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-19 19:37

Generic Viagraon Line [url=http://cialibuy.com]cialis cheapest online prices[/url] Cytotec Avant Hotte Celebrex From Canada

MatFuse
MatFuse
2020-01-28 11:22

Kamagra For Sale Dublin [url=http://abuycialisb.com]Buy Cialis[/url] Side Effects Amoxicillin Infant Buy Cialis Achat De Xenical En Ligne

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 00:43

Keflex Low Cost http://viacialisns.com/# - buy cialis online Trouver Tadalis Sx Soft Cialis Priligy Seriennummer

Холбоотой мэдээ

Back to top button