УЛС ТӨР

О.Цогтгэрэл "Ажнай" Д.Бат-Эрдэнэ рүү нүүрсний акц чиглэх ёстойг "сануулав" уу

Өчигдөр /2022.11.14/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, мэдээлэл хийсэн. Улмаар бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газарт долоон заалт бүхий албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тэрхүү шаардлагын нэг нь "нүүрсний гэрээтэй холбоотой бүх мэдээллийг ил болгох" шаардлага багтсан юм.

Энэ тухай тэрбээр, "Уг асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл бэлтгэж УИХ-д танилцуулах. Хүний, өөрийн нам гэхгүй бүх мэдээллийг ил болгооч. Ардчилсан намаас ямар хүмүүс нэр холбогдсон бэ. Ил болго. Үүний араас тууштай явна" хэмээсэн юм.

Нүүрсний асуудлаар "хүний", "өөрийн" нам хэмээх тодотгол ашигласан нь анхаарал татна. Түүний дурдсан "өөрийн" гэх үгэнд Ардчилсан намаас хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн "Ажнай" Д.Бат-Эрдэнийн нэр орж ирэх нь ойлгомжтой асуудал. Өмнөх парламентад Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Нам дамнасан бүлэглэл Тавантолгойгоос 268 мянган тонн нүүрс хулгайлсан” хэмээн мэдэгдэж, У.Хүрэлсүх уг агуулгыг шалгах чиглэл хүртэл өгч байв. Улмаар ЭТТ-н захирал асан Д.Ариунболдыг эл хэргээр саатуулсан удаа бий. Гэвчиг эл хэрэг замхарсан.

Өдгөө "Эрдэнэс тавантолгой" компани дээр өрнөж буй акцын үзүүр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ рүү чиглэнэ гэх логик явж буй. Эл акц энэ чиглэлд өрнөвөл Б.Ганхуяг гэхээсээ илүү Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах агуулга хүчтэй яригдана гэсэн үг.

Нөгөө талд Д.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгаалалтад орсон гэх яриа нь ихээхэн анхаарал татах өнцөг юм.

О.Цогтгэрэл энэ удаад "Нүүрсний хэргийг ил болго" гэж мэдэгдэхдээ ширээ залган суудаг Д.Бат-Эрдэнийг нэрлэж зүрхлэлгүй, битүү утгаар "АН-ын гишүүн байгаа бол шалга" гэх үг хэрэглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Гишүүн луйварчин Ж Мөнхбат Ариунболдын хамсаатан бөгөөд 17 онд ХЭГын дарга байхдаа албан тушаалаа ашиглаж хэргийн дарсан байдаг Одоо энэ хоёрыг хамтат нь ухвал овоо юм гарноо Еөк Хүрэлсүх ИХ ын танхимд ЕС ын суудал дээрээс УИХ д олон хулгайч сууж байгаа шүү гээд Мөнхбатыг нэр зааж нүүрсний хулгайч гэдэгийг нь илчилж байгаагүй билүү ?

Баатар
Баатар

Нүүрсний хулгайг Нам харгалзахгүй шалгах хэрэгтэй.Шудрага шүүх.прокурор.цагдаа байна уу.Хулгайч нар бол ёстой даам гарч байна шүү.Нөгөө шудрага Хүрэлсүх юу хийж байна.

Зочин
Зочин

Нөгөө батэрдэнэ нь бүгдийг нь худалдаад аваа байлгүй. Өлөнгүүдэд мөнгө л олж байвал нэр төр ёс суртахуун хэрэггүй гэж

Зочин
Зочин

МАН-Ын улс төрч нүүрсчид болон АН-аас энэ хулгайд хамрагдсан хүн бүрийг хатуу шийтгэх ёстой. Ингэж байж монгол ихөгжинө . Монгол улс сүүлийн жилүүдэд төрөл бүрийн мафижсан хулгайч улс төрчдийн хар гайгаар хөгжихгүй зогсонги байдалд орлоо. Нийтдээ1,5 тэрбум нүүрс хулгайлна гэдэг бол улс эх орноосоо урваэсан хүнд гэмт хэрэг шүү.

Ок.
Ок.

Чиг нь зөв гарчихаж байгаа юм биш үү.

Зочин
Зочин

Ардчилсан намынхан өөрийн гол нүүрсний хулгайчаа хэдий болтол хав дарах вэ Өмнөговь амйгийн АН гарч ирсан эрхэм гишүүн Дашдэмбэрэлийн Батэрдэнэ нүүрсний хулгай гол дүр байхгүй юу даа Харамсалтай монголын төр Д Батэрдэнэд худалдагдсан ву ч хэлж чадахгүй бүльх залгисан юм чиг таг чиг

Шударга иргэн
Шударга иргэн
Reply to  Зочин

Шалгаж эхлээд ажиллагаа нь ид явагдаж байгаа үед, Төр рүү дайрах шалтаг хайх шаардлагагүй!
Хууль судалж байх хэрэгтэй!
Жинхэнэ эзэн нь тодорхой ч, "хамтарч ажилласан" олон хүмүүсийг шалгаж байгааг хэн ч мэдэж байгаа шүү дээ!

Зочин
Зочин

Zow

Зочин
Зочин

хүүк хамгаалвал шударга ёсгүй блноо монгол

сонгогч
сонгогч

Сонгуулийн дараа Өмнөговийнхонд нэг нэг сая төгрөг өгдөг гээд ард түмэн нь яридаг, хаанаас ийм их мөнгө олдог юм бол доо

Зочин
Зочин

Хүрэлсүх төрд байгаа цагт том хулгайч нар айх юмгүй.

Нам
Нам

Ард түмэн минь залуучууд минь ингээл луйвардуулаал налайгаад бгаад бхуу

Зочин
Зочин

Нүүрсний аянд Хүрэлсүхийн нэр цухалзаад эхэлвэл юу болох вэ?

Bat
Bat

Buudan alahad ch bagadana Muu novshnuud

Иргэн
Иргэн

Муухай хутгаж байгаа юм шүү.Хулгайч гээд худал сүржигнэж байгаад заримыг нь хав дараад,хамгаалаад байж болохгүй биздээ.Ганцхан Бат-Эрдэнийг илчил хэрэгт тат гэсэн санаагаар хэлээгүй байхоо.Тэгээд ч энэ хулгай хэтэрхий даамжирч дэлгэрсэн асуудал.Хүрэлсүх ч гэсэн хутгалдсан байхоо.Хулгай хийчихмээр хусчихмаар юу байна гэдгийг дандаа шиншилж байдаг хулгайч хүн албан тушаал, өөрт байгаа бүх мэдээллээ ашиглаад ийм боломжийн хулгай байхад хуссан л байж таараа.

Шударга иргэн
Шударга иргэн

Тэртэй тэргүй мэдэж байгаа зүйлийг нь "сануулсан болох" гэж жүжиглээд яахав!
Санаачлаад ажилласан ажлын нь араас шүүгдэж чирэгдээд хэрэггүй!
Та нараар заалгадаг ч ажил биш мэдвүү!

Зочин
Зочин

Голомтын Баясгалан

Холбоотой мэдээ

Back to top button