УЛС ТӨР

О.Цогтгэрэл "Ажнай" Д.Бат-Эрдэнэ рүү нүүрсний акц чиглэх ёстойг "сануулав" уу

Өчигдөр /2022.11.14/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, мэдээлэл хийсэн. Улмаар бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газарт долоон заалт бүхий албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тэрхүү шаардлагын нэг нь "нүүрсний гэрээтэй холбоотой бүх мэдээллийг ил болгох" шаардлага багтсан юм.

Энэ тухай тэрбээр, "Уг асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл бэлтгэж УИХ-д танилцуулах. Хүний, өөрийн нам гэхгүй бүх мэдээллийг ил болгооч. Ардчилсан намаас ямар хүмүүс нэр холбогдсон бэ. Ил болго. Үүний араас тууштай явна" хэмээсэн юм.

Нүүрсний асуудлаар "хүний", "өөрийн" нам хэмээх тодотгол ашигласан нь анхаарал татна. Түүний дурдсан "өөрийн" гэх үгэнд Ардчилсан намаас хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн "Ажнай" Д.Бат-Эрдэнийн нэр орж ирэх нь ойлгомжтой асуудал. Өмнөх парламентад Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Нам дамнасан бүлэглэл Тавантолгойгоос 268 мянган тонн нүүрс хулгайлсан” хэмээн мэдэгдэж, У.Хүрэлсүх уг агуулгыг шалгах чиглэл хүртэл өгч байв. Улмаар ЭТТ-н захирал асан Д.Ариунболдыг эл хэргээр саатуулсан удаа бий. Гэвчиг эл хэрэг замхарсан.

Өдгөө "Эрдэнэс тавантолгой" компани дээр өрнөж буй акцын үзүүр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ рүү чиглэнэ гэх логик явж буй. Эл акц энэ чиглэлд өрнөвөл Б.Ганхуяг гэхээсээ илүү Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах агуулга хүчтэй яригдана гэсэн үг.

Нөгөө талд Д.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгаалалтад орсон гэх яриа нь ихээхэн анхаарал татах өнцөг юм.

О.Цогтгэрэл энэ удаад "Нүүрсний хэргийг ил болго" гэж мэдэгдэхдээ ширээ залган суудаг Д.Бат-Эрдэнийг нэрлэж зүрхлэлгүй, битүү утгаар "АН-ын гишүүн байгаа бол шалга" гэх үг хэрэглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ок.
Ок.
2022-11-15 11:16

Чиг нь зөв гарчихаж байгаа юм биш үү.

Зочин
Зочин
2022-11-15 11:22

Голомтын Баясг�##�ан

Зочин
Зочин
2022-11-15 12:06

Ардчилсан намынхан өөрийн гол нүүрсний хулгайчаа хэдий болтол хав дарах вэ Өмнөговь амйгийн АН гарч ирсан эрхэм гишүүн Дашдэмбэрэлийн Батэрдэнэ нүүрсний хулгай гол дүр байхгүй юу даа Харамс�##�тай монголын төр Д Батэрдэнэд худ�##�дагдсан ву ч хэлж чадахгүй бүльх з�##�гисан юм чиг таг чиг

Шударга иргэн
Шударга иргэн
2022-11-16 12:16
Reply to  Зочин

Ш�##�гаж эхлээд ажиллагаа нь ид явагдаж байгаа үед, Төр рүү дайрах ш�##�таг хайх шаардлагагүй!
Хууль суд�##�ж байх хэрэгтэй!
Жинхэнэ эзэн нь тодорхой ч, "хамтарч ажилласан" олон хүмүүсийг ш�##�гаж байгааг хэн ч мэдэж байгаа шүү дээ!

Зочин
Зочин
2022-11-15 12:32

Zow

Монгол
Монгол
2022-11-15 12:32

Гишүүн луйварчин Ж Мөнхбат Ариунболдын хамсаатан бөгөөд 17 онд ХЭГын дарга байхдаа �##�бан туша�##�аа ашиглаж хэргийн дарсан байдаг Одоо энэ хоёрыг хамтат нь ухв�##� овоо юм гарноо Еөк Хүрэлсүх ИХ ын танхимд ЕС ын сууд�##� дээрээс УИХ д олон хулгайч сууж байгаа шүү гээд Мөнхбатыг нэр зааж нүүрсний хулгайч гэдэгийг нь илчилж байгаагүй билүү ?

Зочин
Зочин
2022-11-15 12:37

хүүк хамга�##�в�##� шударга ёсгүй блноо монгол

Баатар
Баатар
2022-11-15 12:38

Нүүрсний хулгайг Нам харг�##�захгүй ш�##�гах хэрэгтэй.Шудрага шүүх.прокурор.цагдаа байна уу.Хулгайч нар бол ёстой даам гарч байна шүү.Нөгөө шудрага Хүрэлсүх юу хийж байна.

сонгогч
сонгогч
2022-11-15 13:22

Сонгуулийн дараа Өмнөговийнхонд нэг нэг сая төгрөг өгдөг гээд ард түмэн нь яридаг, хаанаас ийм их мөнгө олдог юм бол доо

Зочин
Зочин
2022-11-15 13:44

Нөгөө батэрдэнэ нь бүгдийг нь худ�##�даад аваа байлгүй. Өлөнгүүдэд мөнгө л олж байв�##� нэр төр ёс суртахуун хэрэггүй гэж

Зочин
Зочин
2022-11-15 14:18

МАН-Ын улс төрч нүүрсчид болон АН-аас энэ хулгайд хамрагдсан хүн бүрийг хатуу шийтгэх ёстой. Ингэж байж монгол ихөгжинө . Монгол улс сүүлийн жилүүдэд төрөл бүрийн мафижсан хулгайч улс төрчдийн хар гайгаар хөгжихгүй зогсонги байд�##�д орлоо. Нийтдээ1,5 тэрбум нүүрс хулгайлна гэдэг бол улс эх орноосоо урваэсан хүнд гэмт хэрэг шүү.

Зочин
Зочин
2022-11-15 19:34

Хүрэлсүх төрд байгаа цагт том хулгайч нар айх юмгүй.

Нам
Нам
2022-11-15 21:26

Ард түмэн минь з�##�уучууд минь ингээл луйвардуула�##� н�##�айгаад бгаад бхуу

Зочин
Зочин
2022-11-16 04:06

Нүүрсний аянд Хүрэлсүхийн нэр цух�##�заад эхэлвэл юу болох вэ?

Bat
Bat
2022-11-16 07:36

Buudan alahad ch bagadana Muu novshnuud

Иргэн
Иргэн
2022-11-16 07:48

Муухай хутгаж байгаа юм шүү.Хулгайч гээд худ�##� сүржигнэж байгаад заримыг нь хав дараад,хамга�##�аад байж болохгүй биздээ.Ганцхан Бат-Эрдэнийг илчил хэрэгт тат гэсэн санаагаар хэлээгүй байхоо.Тэгээд ч энэ хулгай хэтэрхий даамжирч дэлгэрсэн асууд�##�.Хүрэлсүх ч гэсэн хутг�##�дсан байхоо.Хулгай хийчихмээр хусчихмаар юу байна гэдгийг дандаа шиншилж байдаг хулгайч хүн �##�бан туша�##�, өөрт байгаа бүх мэдээллээ ашиглаад ийм боломжийн хулгай байхад хуссан л байж таараа.

Шударга иргэн
Шударга иргэн
2022-11-16 12:12

Тэртэй тэргүй мэдэж байгаа зүйлийг нь "сануулсан болох" гэж жүжиглээд яахав!
Санаачлаад ажилласан ажлын нь араас шүүгдэж чирэгдээд хэрэггүй!
Та нараар за�##�гадаг ч ажил биш мэдвүү!

Холбоотой мэдээ

Back to top button