НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: Эрх баригчдын авлига, албан тушаалын наймаа улс орныг сүйрэл рүү хөтөлж байна

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “ТЭСО группийн 2 цэцэрлэг улсаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг” гэх мэдээлэл хийсэн бөгөөд АН-ын дарга О.Цогтгэрэл дараах мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр “Л.Энх-Амгалан сайд өөрөө 2022 оны зургаадугаар сарын 20-нд “Байгууллагын дэргэдэх цэцэрлэг ажиллуулах санаачилгыг ТОП 100 ААН-үүд манлайлж ажиллана” гээд цахим сүлжээнд нийтлээд ТОП 100 ААН-үүдээ Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд цуглуулж, мэдээлэл хийгээд хүсэлт тавьсан.

Энэ нь улсын цэцэрлэгийг байгууллага дээрээ үнэ төлбөргүй ажиллуулж байраар хангаж өгөөч ээ гэсэн хүсэлт.

Тэгээд анх ТЭСО-гийн дэргэд СХД-ийн 55 дугаар цэцэрлэгийн харьяа цэцэрлэгийг байгуулсан. Дараа нь тэр цэцэрлэг татан буугдсан нь үйлдвэрийн байр шилжсэнтэй холбоотойгоор улсын ХУД-ийн 322 дугаар цэцэрлэгийн харьяа цэцэрлэг одоо шинээр ажиллаж байгаа юм байна. Зөвхөн цэцэрлэг ажиллуулахын тулд ТЭСО групп 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нэмээд дахин 500 сая төгрөгөөр тохижуулж, бүх тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй улсын цэцэрлэгт ашиглуулж байгаа. Ийм л үйл явц.

Улсаас нэг ч төгрөг авалгүй энэ бүхнийг хийгээд одоо тэнд 150 хүүхэд хүмүүжиж байна. Энэ бол МАН-ынхаа даргатай АН-ын даргыг нь адилхан болгох гэж үзэж байгаа арга ядсан авлигачдын үйл ажиллагаа. Л.Энх-Амгалан сайд мартаж, санадаг өвчтэй болсон бол тэрийгээ үзүүлж харуул.

Харин Ерөнхий сайдын хамаарлын Их Засаг тэргүүтэй 3 сургууль аль хэзээний хэдэн арван жилээрээ санхүүжилт аваад явж байгаа юм байна лээ шүү. Авлигачид авлига хулгайгаа сөргүүлж тавиад амжихгүй шүү.

Энэ эрх баригчдын чинь авлига, албан тушаалын наймааны асуудал, айдсын тогтолцоо улс орныг сүйрэл рүү хөтөлж байна” гэлээ.

Хэвлэл мэдээллийнхэн уг цэцэрлэгүүд нь улсын төсвөөс ямар нэг санхүүжилт  авдаг эсэхийг тодруулахад тэрбээр ТЭСО үнэ төлбөргүй байраар хангаж, харин тэр цэцэрлэгийг эрхлэгч болоод албан ажилтнуудыг улсаас томилуулан ажиллуулж байгааг тодотголоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Бүжинлхам

Э.Бүжинлхам - СУИС-ийн Театрын Урлагийн сургуулийг кино жүжгийн зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. 2026 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагт улс төр, эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хуцалгүй төсвөө батал чи цатгалан болохоор тоохгүй байна бид өлсөж үхлээ новшоо

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Энэ шаар бол өөрөө баярцогт данжаадын өгөр боол. Хамаатан садан болох өгөр хулгайч дорлигжавынхаа Аллага Ярга Хулгай Дээрэм Тонуулын мөнгийг угаагч . Энэ пиздаакийн өөрийнх нь мөнгө хөрөнгө оффшорт байдаг болохлоор оффшорт байгаа нам нэртэй мафийн хувалзуудын 80 тэрбум доллорын талаар огт дуугардаггүй

Зочин
Зочин

Зөв сэтгэгдэл дээр лайк дарахад болохгүй болгож тохируулсан байна

Уншигч
Уншигч

Энэ цэцэрлэг гэхэд ямар их өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт вэ. Тэгээд энэ нөхрийн ам, үйлдлээс эх орон, иргэддээ өгөөжтэй 1 ч санаа үйлдэл үзүүлэхгүй юм. Зөвхөн намуудын талцал, зөвхөн эсэргүүцэл, сөрөг хандлагаа ажил гэж харах юм даа.

Хахаа...
Хахаа...

Ойрад жүжиглэх өвчтэй халтар! Хулхи гар!

Зочин
Зочин

Бас гэмт хэргээ наймаалцдаг нь улсыг сүйрүүлнэ дээ

Арман
Арман

ҮНЭН

Холбоотой мэдээ

Back to top button