Манай сурвалжилгын мөрөөр: 25 ахмадыг асран хамгаалж буй “Жаргалан-Эдлэн” асрамжийн газартай шууд холбогдоорой

Манай сайтын сурвалжлах баг нийслэлийн БЗД-т үйл ажиллагаа явуулж буй “Жаргалан-Эдлэн” НҮТББ-ын асрамжийн төвөөс сурвалжилга бэлтгэсэн хүргэсэн. Сурвалжилга, видео мэдээлэл нийтлэгдснээс хойш манай редакци руу иргэд маш олноор хандаж тухайн газартай холбогдох хүсэлтэйгээ илэрхийлээд байгаа юм.
Харин “Жаргалан-Эдлэн” ахмадын амрамжийн газартай эргэж холбогдоход “Танай мэдээлэл гарснаас хойш манай руу маш олон хүн хандаж байна. Дархан, Эрдэнэт хот, бусад аймгуудаас өвчтэй хүнээ өгье гэж их ярьж байна. Мөн чадах чинээгээрээ туслья гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс ч байна. Бас ядарсан хүмүүсээр шоу хийлээ гэж дарамтлах тохиолдол ч гарч байна. Ямартай ч бид хүмүүст хууль, дүрэм, зохист байдлын талаар мэдээлэл өгч байна. Бид монгол улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмын дагуу ажиллаж байгаа. Хэн дуртайг авч ирээд өгөөд, авчихдаггүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй байх. Нөгөө талаас би анхнаасаа энэ хүмүүсийг буян санаж, тусыг бодож гэр орондоо амьдруулж эхэлсэн. Одоо ч тэр сэтгэлээрээ л бид хоёр ширхэгээр эм тариаг нь зөөгөөд л болгож байна. Эндээс завшаад, ашиг хонжоо хайсан байдал байхгүй гэдгийг хүн ирж хараад шууд ойлгоно. Мөн манай хүмүүст туслья гэж байгаа хүмүүс манай 88636086 дугаарт холбогдож ярилцаарай, мэдээлэл аваарай” гэж хэллээ.
Та бүхэн “Жаргалан эдлэн” асрамжийн газартай дээрх 88636086 /Цэгмид/дугаараар шууд холбогдоорой. Мөн хандив, тусламж өгөхийг хүсвэл Хаан банкны 5018974161 тоот дансаар /хүлээн авагч "Жаргалан эдлэн НҮТББ/ харилцах боломжтой юм.
“Жаргалан-Эдлэн” асрамжийн газраас бэлтгэсэн сурвалжилга:

Сурвалжилга: Залуус аав ээжийнхээ тэтгэврийн зээлийг нь аваад гудамжинд хаяж, тэд ахмадын асрамжийн газар очдог контентыг ЭНД ДАРЖ уншина уу.
Видео сурвалжилга:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Асрамжийн газар байгуулж ядарч цөхөрсөн хөгшчүүлийг асрамжлаж байгаа энэ хүмүүс бол ёстой хүний дээд Мөн. Нийгмээрээ дэмжье, Гадны орны шилдэг туршлага нэвтрүүлэн ажиллахад нь улс хүчтэй туслая
Бүр гадаадад амьдарч байсан эсвэл ийм зүйл үзээгүй хүмүүс итгэхгүй гайхах байх, гэвч Монголд эмийн санд эм ширхэгээр авдаг нь үнэн. Настай хүмүүсийн тэтгэвэр хүрэлцдэггүй тул эмээ ширхэглэж авах хүмүүс байна. Энэ хүмүүс асрамжийн газрын гишүүдийнхээ орлогын 70%-ийг хадг�##�даг 30%-иар нь эмйиг нь авдаг гэсэн үнэн. 30%-иар хүн ширхэглэж л эм авна. Мөн настан гэнэт хүндээр өвдвөл 30% байтугай тэтгэвэр нь хүрэхгүй эмийн зард�##� гарна. Эмнэлэгт хэвтвэл л даатг�##� бүгдийг даана. Хэвтэхгүй бол эмийн зардлаа өөрсдөө төлдөг. Эмчийн зардлыг л даатг�##� төлдөг. Харин ч энэ газар 70%-ийг нь хадг�##�уулж өгч чаддаг гэдэг нь гайхмаар сайн үзүүлэлт. Угтаа энэ хүмүүсээр тэжээлгэж байна гэсэн үг. Настай эцэг эх эмээ өвөөтэй хүмүүс мэдэх л байх. Гэнэт өвдөхөөр памперс хүртэл хэрэг болно. Өндөр настай хүмүүс харагдаж байна.
Шинээр хүн авах зайгүй байна. Нэг өрөөнд ийм олон хүн байхад яаж ичихгүй өгье гэж дуугардаг ?
Буянтай байгууллага байна Хандив өгнөө
энэ утас авсан хүн нь аймаар хэл амтай аймаар ааштай хүн байдгийм байна лээ.. Тийм хүн одоо хүнийг сайн сайхан сэтгэлээр харж чадах уу? Андуураад үг хэлсэн чинь ажлын бус цагаар з�##�г�##�аа тэр гээд
.
За
За нэг юм хэлэх гэсиймаа . Архидаад байгаа ахмадуудыг яах вэ