Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Залуус аав ээжийнхээ тэтгэврийн зээлийг нь аваад гудамжинд хаяж, тэд ахмадын асрамжийн газар очдог

Та хөгширвөл яах вэ, үр хүүхэд ач зээ тань асарч тойглох болов уу, нас дээр гарсан ч бүх л амьдралынхаа туршид хайрлаж, бөөцийлж өсгөсөн хүүхдүүд чинь тэтгэврийн зээлийг тань аваад гудамжинд гаргаад хаяна гэж бодож үзсэн үү.

Ингэж асуусны учир юу вэ гэвэл:

“Энд ирээд тэнхрээд тун аятайхан байна. Бусад үр хүүхдүүд маань "маанийхан" болсон. Хүүхдүүд маань тэтгэврийн зээлийг минь аваад хаясан юм билээ. Наашаа гэх хүнгүй үхлүүт шахуу ирээд л одоо тэнхэрч байна даа” хэмээн ярих энэ хүнийг иргэн Ж гэдэг.

Тэр 75 настай. Түүний өвчний түүх, оношийг энд дурдах боломжгүй. Иргэн Ж зураглаач бид хоёрыг дуудан гал нь буусан нүдээр харж, харж “Эмээ нь хоёр хүүдээ нэг дуулж өгөх гэсэн юм зурагтаар гаргасан ч болно” гэсээр,

Аргалд явсан эжий минь та
Арай дэндүү удлаа шүү дээ
Аагтай цайг тань санан санасаар
Ангаж явна даа муу охин чинь /уг нь хүү чинь/
Ээжийн минь, ээж минь
Эргэж ирэх болоогүй юу”
хэмээсээр хамаг тамир тэнхээгээ шавхаж дуусах шиг болоод чимээгүй болов. Үнэхээр л ээж нь аргалд явсан тэр л төрхөөрөө үзэгдэх шиг болоод хэсэг чимээгүй болсон биз ээ.

НЭМЭЛТ: Сурвалжилга нийтлэгдсэний дараа иргэн Ж-гийн ар гэрээс бидэнтэй холбогдлоо. Түүнийг тогтмол эргэж, ихэнх үед гэрт нь байлгадаг талаар тайлбарлав. Түүнчлэн, иргэн Ж-гийн бидэнд ярьсан яриа нь олон нийтэд бодит нөхцөл байдлыг зөрүүтэй ойлгуулахуйц байгаа талаар нэмэлт дурдаж өгөхийг хүслээ.

Тодруулбал "Бид ойр ойр эргэж очихоос гадна эмчилгээний мөнгө төлбөрийг гаргаж, асран хамгаалах үүргээ гүйцэтгэдэг. Саяхан эмнэлэгт хэвтүүлж, өмнө нь БНСУ-д ч эмчлүүлж байсан. Тэтгэврийн зээл авч, ашигласан удаагүй" гэлээ.

Энд эрээвэр хураавар, амьдралын сонин янзын түүхтэй 25 ахмад аж төрж байна. Энэ асрамжийн газар гэдэг нь Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо хуучин Баянзүрхийн товчооны ойролцоо байх “Жаргалан эдлэн” асрамжийн газар билээ. Тэд уг газарт нүүж ирээд дөрвөн сарын нүүрийг үзэж байна. Өмнө нь хотоос 60 гаруй км зайтай байгальд ойрхон монгол гэрт амьдардаг байсан хэдий ч эмнэлгийн тусламж түргэн шуурхай хүрч ирдэггүйн улмаас нэг нь энджээ.

“Жаргалан эдлэн” асрамжийн газрыг малчин С.Цэгмид, С.Тогтохбаяр нар 2019 онд үүсгэн байгуулж очих газаргүй өндөр настнууд, оюуны хомстолтой хүмүүсийг хүлээн авдаг болжээ. Үүсгэн байгуулагч С.Цэгмидийн ярьж буйгаар эдний ам бүл хөдөөгөөс нүүж ирснээс хойш хэрэглээний зардал нь эрс нэмэгдсэн тухай ярьж байв.

Тодруулбал, сард 4-5 сая төгрөг түлш, тог цахилгаандаа өлхөн зарцуулчихдаг юм байна. Мөн долоо хоногт хоёр хонь хагалан идэж, 50 кг-ын гурил дуусгачихдаг ажээ. Харин улсаас тусламж дэмжлэг авдаггүй. Хоёр малчин өөрсдийн боломж бололцоонд тааруулж эм тариаг нь нэг нэгээр нь зөөдөг талаар ярьж байлаа.

Бэгзийн Явуухулангийн төрсөн дүү Бэгзийн Даваажав гуай: “Ах минь хааччихсан юм мэдэхгүй. Дээшээ л явсан”

Түүний оюун санаа сар гаруйнхны өмнө арай л саруулхан байжээ. Тийм байхдаа,

Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах сан

Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрах юм сан...
хэмээн ахынхаа шүлгийг чангаас чанга уншчихдаг байж.

Гэтэл одоо төдийлөн ярьж чадахгүй “Миний ахыг Бэгзийн Явуухулан гэдэг. Одоо хаана яваа юм мэдэхгүй. Дээшээ л явсан байх” хэмээн ярьж байсан юм. Түүний хувьд нэг хүүхэдтэй бөгөөд мөн л асрамжийн газар байдаг. Өнгөрсөн зун авчирч уулзуулж хамт байлгасан байна.

Хүн хөгшрөхөөр чихэрт л их дуртай болох юм

Төв аймгийн Дэлгэрхаанаас ирж Улаанбаатарын гутлын үйлдвэрт насаараа ажилласан Л.Цэвээнсүрэн гуайн хувьд одоо 90 насны босгыг алхаж явна. Тэрбээр нас ахихын хэрээр л чихэрт дуртай болоод байгаа гэнэ.

Бидэнд өөрийн амьдралын талаар, болж өнгөрсөн өдрүүдийн атлаар хууч хөөрөхдөө “Би чинь Тогоо мастертай хамт ажиллаж явсан хүн. Ямар ч гутлыг оёж чадна. Уг нь эмээ нь ганц хүүтэй байсан юм. Зүрхээр явчихсан даа хөөрхий. Одоо хоёр нүд харахгүй. Хүн нас ахих тусам л чихэр идэх их дуртай болдог юм байна. Асрамжийн газрын даргадаа мөнгөө өгөөд захичихдаг юм. Надад ч тэгээд чихэр тэсдэггүй юм. Байгааг нь орсон гарсанд базаад л өгчихдөг.

Тэр жил би муу хүүтэйгээ нэг гэртэй болоод. Яах вэ улсаас бэлэглэсэн юм. Тэр гэрийг авч байх үедээ мөн ч их уйлж билээ. Тэгтэл эмээтэйгээ амьдардаг нэг өнчин хүү бас нэг өөр гэрийг нь авч таараад надад хандаж “За эмээ минь хоёулаа уйлахгүй шүү гэж билээ” /уйлав/.

Түүнийг харахад нээрээ л гутлын үйлдвэрт ажиллаж байсан гэдэг нь илт. Хүрэн өнгөтэй арьсан буриад гутлыг цэмбийтэл жийчхээд сууж байгаа нь энэ. “Эмээ нь хараагүй болсноосоо хойш жаахан заваан суух болсон шүү” гэж ярих хэдий ч түүний эргэн тойрон яггүй цэмцгэр байв.

Хүүгээсээ өөрцгүй гэж бодов бололтой бидний дуу хоолойг сонсоод хачин их баяртай болчихсон бидэнд атга дүүрэн ёотон өгч байна.

Ахмадуудын тэтгэврийн 70 хувийг хадгаламжид нь хийж үлдсэн 30 хувиар нь эм тариа хоол хүнсийг нь хангадаг

“Жаргалан эдлэн” асрамжийн газрын хувьд нэг тогооч, хоёр сувилж асрах хүн, нэг эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний цалин мөнгө, тог ус, түлшний зардал л зөвхөн 4-5 сая төгрөг гардаг бол хоол хүнс нь нэмэгдэхээрээ бүр талийж өгдөг аж. “Жаргалан эдлэн” асрамжийн газарт ямар асуудал байгаа талаар С.Цэгмидтэй ярилцав. Эдгээр иргэд нь анх ирэхдээ өвчиндөө шаналж зовсон, алхаж чаддаггүй хэвтэрт удаан байсан бол одоо бүгд хөл дээрээ босож, бие нь сайжирч амьдрах итгэл, урам зоригтой болсон гэдгийг С.Цэгмид болон ахмадууд хэлж байна.

Тэрбээр 2019 онд ээжийгээ хөдөөлүүлчхээд сууж байхдаа нэг ч гэсэн хүнд тус, буян хүргэчих юм сан гэсэндээ энэхүү ажлыг санаачилж эхлүүлсэн байна. Зарим хүмүүс түүнийг хараад “хөгшдийн баас, шээстэй холилдож явахдаа таарсан амьтан” гэж хэлэх боловч тэр огтоосоо тэгж боддоггүй.

Харин ч буян гэж ойлгодог талаараа бидэнд ярьж байв. Мөн асрамжийн газрын буурайнууд ч гэсэн “Би даргадаа буянаа өгнө өө, өгнө шүү. Гэр бүл үр хүүхдэд нь ч гэсэн өгөөж буянаа хайрлана” хэмээж байв.

“Жаргалан эдлэн” асрамжийн газар нь анх дан ганц энэ гэр бүлийн санхүүжилтээр санхүүждэг байсан бол сайхан сэтгэлтэй иргэд болон БЗД-ээс нь боломжоороо туслалцаа үзүүлж эхэлсэн гэж байна. Гэсэн хэдий ч энэ төвд яаралтай шийдвэрлэх шаардлагатай багагүй асуудлууд байна.

Мөн эдгээр иргэдэд бусдын сэтгэлийн дэм, хайр халамж багаддаггүй бөгөөд сайхан сэтгэлтэй иргэд болон аж ахуй нэгжүүд “Жаргалан эдлэн” ТББ-д хандахад үргэлж талархалтай хүлээн авна гэдгээ биднээс дамжуулан илэрхийлсэн юм”. Дан ганц хандив тусламж өгөхөөс илүүтэйгээр үр хүүхэд ач зээгээ хүлээсэн эдгээр ахмадуудтай нэг өдрийг найз нөхөд, албан байгууллагуудаараа ирж өнгөрөөвөл бага ч гэсэн сэтгэл нь дэвтдэг юм байна.

Хэдийгээр хүний сэтгэлийг хуурч болдоггүй ч нэг удаа дэмнэж бол болох биз ээ. Нэмж хэлэхэд энэ асрамжийн газар одоог хүртэл улсаас ямар нэгэн дэмжлэг тусламж авдаггүй. Өөрийн хөрөнгө болон бусдын дэм тусаар амь зогоож байгаа юм байна.

Сонирхуулахад С.Цэгмид гуайн хамгийн их эмзэглэж явдаг зүйл нь залуучууд хөгшин аав, ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад гаргаж хаях явдал гэнэ. Нэг өдөр асрамжийн газрынх нь нэг ахмадын охин нь гэх хүн ирээд аавыгаа авъя гэсэн аж. Тэр гэнэдээд үр хүүхэд нь ирлээ хэмээн өгөөд явуулчхаж. Гэтэл охин гэж ярьсан хүн нь тэтгэврийн зээлийг нь аваад, мөн сар бүхэн хуримтлуулдаг 70 хувийн мөнгийг нь аваад мөн л гудамжинд гаргаад хаячихсан байж. Тиймээс хуулийн зөвлөх авч ажиллуулах талаар бодож эхэлсэн байна.

“Мөн үүний цаана дан залууст буруу өгөөд байж болохгүй. Яагаад гэвэл зарим ахмадуудын хувьд залуудаа үр хүүхдээ тоогоогүй, гомдоож байсан учраас ч юм уу аав ээжээ үзэн ядаад тойглох дургүй болчихдог” гэдгийг онцолж байлаа.

С.Цэгмидийн дэлгэрэнгүй ярилцлагыг аудио хэлбэрээр хүлээн авч сонсоорой.

Ахмад настай Б.Алтан-Очир хоёр хүүхэдтэй, эхнэртэй, ээж дүү нар нь бүгд байгаа. Гэхдээ тархины судас тасарсан, тархи нөхүүлж зарим хэсгээрээ гар нь ажиллахаа байж хөдөлмөрийн чадвараа алдсан учраас эхнэр нь түүнийг хаян оджээ. Өөр хүнтэй суусныг нь сонсоод сэтгэлдээ их л эмзэглэж явдаг гэнэ. Мөн түүнээс гадна эхнэрийгээ ганц удаа ч болтугай эргээд ирэх болов уу гэсэн горьдлого нь хэзээ ч тасардаггүй аж.

Тэмдэглэл: Уг нь анх ахмадын асрамжийн газрыг зорихдоо нөгөө л нэг кино, ном зохиол дээрээс олж үзсэн шигээ насан өндөр болсон аав, ээжээ ганцаардуулахгүйн тулд үеийнх нь хүмүүстэй хамт байлгаж байнга эргэж тойрдог тийм л байдаг болов уу гэсэн бодолтойгоор очсон юм. Гэтэл нөхцөл байдал 360 градус ондоо байсныг нуух юун. Ямартай ч сэтгэл гэдэг эрхтэн хэзээ ч үхдэггүй юм болохоороо тэр ахмадуудаас нэг л хүлээсэн, хүлцсэн, гуниглангуй байдлыг их хүчтэй мэдэрч байсан юм.

Мэдээлэлтэй холбогдуулан Шведийн ахмадын асрамжийн газар ямар байдаг талаар хуваалцъя

Олон улсын судалгааны байгууллагаас ахмад настны эрүүл мэнд, санхүүгийн хараат байдал, чадамж /ажил эрхэлж буй байдал/, нийгмийн оролцоо гэсэн дөрвөн үзүүлэлтээр өндөр настанд хамгийн ээлтэй орнуудыг шалгаруулахад Швед улс сүүлийн жилүүдэд эхний гуравт жагсаж байна. Шведийн вант улсын нийт хүн амын /10.04 сая/ 20 хувийг 65 болон түүнээс дээш насныхан бүрдүүлнэ.

Шведийн ахмадын асрамжийн үйлчилгээг гэрээр нь асрах үйлчилгээ, ахмадын өдөр өнжүүлэх, senior housing буюу 55-75 насны ахмадын нийтийн байр, 80-аас дээш настны асрамжийн газар, тусгай хэрэгцээт хүмүүсийн асрамж зэргээр ялгаж болно.

Бид хүүхдээ өндөр өнжүүлэхэд явуулдаг бол Шведэд өндөр настнуудын өдөр өнжүүлэх үйлчилгээ гэж бий. Асрамжийн газруудын хоол хангамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг, ахмадын дасан зохицох сургалт, нийтийн тээврийн үйлчилгээ зэрэг  бүхий л үйл ажиллагааг  хуульчилж өгсөн.

55-75 настнуудын асрамжийн газар /senior housing/

55-75 насны ахмадуудад зориулсан хувийн болон улсын хэвшлийн асрамжийн газар олон бий. Эмч долоо хоног болгон ирж үзлэг хийнэ, мөн 24/7 цагийн асрагч, сувилагчид үйлчилнэ. Асрамжийн газрын байр нь хурлын танхим, саун, фитнес, тоглоомын өрөө, номын сан, мужааны өрөө, усан бассейн болон гадаах цэцэрлэгтэй. Асрамжийн газарт сэтгэл зүйч, арга зүйч, мэдрэлийн эмч, нийгмийн ажилтан, асрагч, сувилагч авч ажиллуулна.

Орчин нөхцөл нь дээрхтэй төстэй болов ч 70-аас дээш настай ахмадууд амьдардаг асрамжийн газар гэж тусдаа бий. Энэ барилгын өрөө бүрт яаралтай тусламжийн болон хүргэлтийн үйлчилгээний хонхтой. 

Тусгай асрамжийн газар

Тусгай асрамжийн газарт сэтгэцийн өөрчлөлттэй, алзхеймрийн өвчтэй, хорт хавдартай зэрэг хүнд өвчтэй ахмадуудыг хүлээн авч асарна. Тиймээс эмчилгээ, асаргаа сувилгаа, хоол хангамжийн үйлчилгээнд онцгойлон анхаарна. Шведийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны судалгаагаар 2011 онд ахмадын 2,710 асрамжийн газар бий аж. Үүний 80 хувь нь буюу 2,324 нь улсын харьяалалтай. Улсын болон хувийн асрамжийн газрын үйлчилгээний чанарт төдийлөн ялгаа байдаггүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
75 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-14 08:43

Яаж төрсөн эцэг эхээ гудамжинд хаях хомхой сэтгэгдэл төрдөг байна аа. Хүн сэтгэлтэн мөн үү????

Зочин
Зочин
2022-11-14 23:03
Reply to  Зочин

Ёстой хүн мөн үү хүн юм даа арай чдээ

Зочин
Зочин
2022-11-14 08:44

Ymar muuhai haranhui setgelten ni ingedeg bn. Zaluus min uhamsartai baitsgaay

Зочин
Зочин
2022-11-14 08:47

Битгий энэ нийгэмийн муу т�##�руу нь з�##�уусаа чиглээ ч. Бид чинь хүн шүү дээ

Зочин
Зочин
2022-11-14 08:49

Ur huude ni haygdsan geed ene niigem hereggvi bish, Huleej awah gazargvi bvv bgaasai. Iim gazriin zasag tor min ilvv angaarlaa awch ard tumnee nastanguudaa hairladag bgaasai

Зочин
Зочин
2022-11-14 08:51

Үнэхээр маш зөв сэдэв хөнджээ. 50 гараад л жаахан өвчин хуучинд эдгэгпээд ирэхээрээ үр хүүхэд, Нийгэмд хэрэггүй болж гэдэг мэдрэмжийг бүү мэдрээсэй ахмадууд минь. Тэднийг хайрладаг төр, үр хүүхэд үргэлж байгаасай

Zochin
Zochin
2022-11-14 09:08

Ene ehner nuhur 2 ih zalitai uls yum.Zagdaa guaihniig uriad 1 udur baahan bujignaj unguruuguul daraa ni asramjiin gazar neelee geed heden ger baritsan zuragtaar garaad bsan.Patent hulgailah gej urij dailaad bsan bgaam

зочин
зочин
2023-07-01 21:16
Reply to  Zochin

Ямар л�##�арын юм бодож явдаг новш вэ хорвоо янз янзын шаар шавхруугаа өөрөө цэвэрлэдэгсэн.

Зочин
Зочин
2023-06-26 16:09
Reply to  Zochin

Чи одоо болиоч хүмүүст буян хийж байгаа хүмүүсийг олон юм ярьж хуцаад тус нэмэр болохгүй байж.Яаадгийм хүссэнээрээ ажлаа явуулцгааж л байг хөөрхий.Өмхмй өт шиг амаа хумж яв мунхаг минь

Отгонцэцэг
Отгонцэцэг
2023-04-21 20:29
Reply to  Zochin

yaaj engj helj chdaj bnaa

Зочин
Зочин
2022-11-14 23:04
Reply to  Zochin

Битгий тэнэгт

Хариулт
Хариулт
2022-11-14 19:26
Reply to  Zochin

Муу санаатай золиг бэ.Юун патент хулгайлах гэж.Хүнд тус болно гэдэг энэ насны буян буй за. Чи энэ хүмүүст 10сая битгий хэл 1000 төгрөг ч сарвайж чадахгүй дээ.Сарьсан багваахай наранд хатнаа.

Магсар
Магсар
2022-11-14 13:49
Reply to  Zochin

чи тэнэг юмуу арчаагүй сэтгэлтэн юмуу юун патент хулгайлах манай хүмүүс боловсрол ухамсрын төвшингөөр асар дорой сулавтар ухаантай хүмүүс асар олон байх шиг энд кммент бичигчид дотор ч зөндөө тэнэг хүмүүс байна. яана даа Хүнд тус болсон хүнийг харлуулах муулах туйлын сонирхолтой

Зочин
Зочин
2022-11-14 13:32
Reply to  Zochin

Патентсад байх зүйлгүй. Туршлага судлах нь зөв. АЛь болох олон газар нээгдвэл сайн. Дүүрнэ үү гэхээс хоосрохгүй.

Зочин
Зочин
2022-11-14 09:24

Эцэг Эхээ асрах нь хүүхэдийнх нь энэ тэргүүний үүрэг шүү дээ...Сайхан Монгол ёсоо уландаа гишгиж байгаан байна даа харамс�##�тай????????????

Зочин
Зочин
2022-11-14 09:25

ээжийгээ асарч чадахгүй арчаагүй л�##�руудыг багадна гандангын хүрдэн дээр хаях хэрэгтэй

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-14 09:38

Өөрсдөө дураараа зөнөсөн хүмүүс л байгаа биз юу гэж тийм байдаг юм. Тэтгэврийн зээл авч өгдөг ахмад гэж одоо байх ч үгүй бүгд хүүхдүүд тэтгэврийн зээл авахуулахаа байсан тэгээд ч зөнөсөн хөгшидийн үгээр үг хийхээ боль

Ззззз
Ззззз
2022-11-14 18:04
Reply to  ЗОЧИН

Өөрөө их тэнэг хүн юм.эцэг эхээ асрах нь та нарын үүрэг.өөрөө энэ насыг дайрах уу гэхээс тойрохгүй.жаахан бодолтой бай

Зочин
Зочин
2022-11-14 12:19
Reply to  ЗОЧИН

Пээ хүн үү та

Хариулт
Хариулт
2022-11-14 11:08
Reply to  ЗОЧИН

Эрэгний мухараас гарсан ЭРГҮҮ тэнэг м�##�аа тэтгэвэрийг нь аваад өөрийг нь гарыг хуг�##�аад гудамжинд хаясан байна гээд баримттай бичсэн байна. Чи муу өндөр насл�##�гүй эртхэн наад настанаа хараасан хара�##�тайгаа хамт д�##�д ороосой.

Стар
Стар
2022-11-14 09:53

Үр хүүхдүүдээ хэрхэн хүнийг хайрлаж өсгөсөн бэ гэдгээс ш�##�тга�##�ж бидний гудманд гарах эсэх нь шийдэгдэнэ дээ

Зочин
Зочин
2022-11-14 09:57

Гадаадын кинон дээр нээх гоё нуурын эрэг дээр хэдэн өвөө эмээ нар шатар тоглоод, гольф тоглоод инээлдээд байж байдаг "Хүүхдүүдтэйгээ амьдрахгүй ээ гээд" эргэлт аваад зөрүүдлээд эрхлээд сууж байдаг. Харин манайхны хөгшчүүл гунигт дарагдчихсан "Хүүхдүүд маань хэзээ ирэх бол гээд" ганцаардаад харанхуй өрөөнд хэвтэж байна.

Зочин
Зочин
2022-11-14 13:30
Reply to  Зочин

Тэр чинь мөнгөтэй өвөө эмээ нар. Манайхан мөнгөгүй.

Зочин
Зочин
2022-11-14 14:34
Reply to  Зочин

,Хүүхдүүд нь ч мөнгөтэй. Эргээд л бдаг болохоос ирэхгүй хүлээлгэж горьдуулаад бдаггүй бна

Зочин
Зочин
2022-11-14 10:06

Эмгэнэлтэй юм аа

Зочин
Зочин
2022-11-14 10:16

Эцэг эхээ хайрлаж х�##�амжлах нь бидний үүрэг шүү дээ

Зочин
Зочин
2022-11-14 10:54

Швед чинь тэгээд яаж санхүүжүүлдгийг нь бичээч.

Зочин
Зочин
2022-11-14 10:58

Монголчууд нээрээ арай дэндүү муухай болсон байна шүү ! Тэр зээ бол хүний өсгөсөн ач мэдэхгүй байна. хөгшин буюу санхүүгийн хамгийн боломжгүй үедээ чамайг өсгөхгүй санхүүгийн дарамт гээд хаяв�##� болох л байсан. Үүнийг уншаад эмээгээ харж буй бол чи ичих хэрэгтэй. Нэг өдөр асрамжийн газар очиж нялх нярай хүүхэд асарч үз. Тэгээд эмээ чинь чамайг яаж өсгөснийг төсөөлөх гээд үз. Хөгшин хүн хүүхэд өсгөх хэцүү ядардаг.

Зочин
Зочин
2022-11-14 11:08

Гадаад дотоодын хандив өргөгчдөө хандивлаарай. Өнөөдөр та нар ээж аав эмээ өвөөгөө гаргаж хаяж буй бол маргааш өөрсдөө хаягдана. учир нь үр хүүхэд чинь үргэлж та нараас сур�##�цдаг. Алим модноосоо хол унадаггүй гэдэг шиг та нараас дутахгүй.

зоч
зоч
2022-11-14 11:17

луйварчид,авилгачид аа та нар хураасан хөрөнгөнөөсөө асрамжийн газарт бага сага өгч нүглээ нимгэлж байгаарай.Энэ бол монголчууд бидний 32 жил бүтээсэн нийгмийн нэг хэсэг нь шүү

Магсар
Магсар
2022-11-14 14:00
Reply to  зоч

яг үнэн Ардчил�##� авчирсан Элбэгдорж Батүүл Да.Ганболд,Д.Дорлигжав нарын "ач буян"-аар өнөөгийн нийгэм ийм дүр төрхтэй болсон Хүн дүрстэй амьтдын нийгмийг цогцлон байгуулагчид өөрсдөө яаж тансаглаж тарв�##�заж амьдарч байгааг нь зурагтаар зөндөөл хараа биздээ.Тэр их хөрөнгийг хэний кармаанаас суйлсан нь одоо ил харагдаж энэ хэдэн хөгшид батлан харуулж байна.Энэ хөгшид ардчиллынханд хамаг хөрөнгөө �##�даагүй бол тэд шведүүд шиг л амьдрах байжээ

Ззззз
Ззззз
2022-11-14 18:08
Reply to  Магсар

Ардчил�##�ын чинь ач гавьяадаа ахмадуудаа ад үздэг болсон нь.Өөрсдөө сүүлд их зовнодоо бурхан минь.

Ханд
Ханд
2022-11-14 11:54

Тэтгэврийн зээлийг нь аваад гудамжинд гаргаад хаячихдаг ач зээ, үр хүүхдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Аав, ээжийн ачийг яаж мартаж байна аа. Сэгсгэр ч гэсэн ээж минь Сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ, арай ч дээ.., сэтгэл гэж эрхтэн гэж бичжээ. Ийм эрхтэн байдаг юм байх даа..

Зочин
Зочин
2022-11-14 12:17

Энэ сэтгүүлч маш чух�##� сэдвээр ярилцлага, мэдээлэл бэлтгэн гаргажээ. Манай улсад янз бүрийн шатл�##�ын ахмад настны асрамжийн газар нээх хэрэгцээ байгаа. Бизнесийнхэн энэ т�##� дээр ихийг хийж бүтээгээсэй. Төр татварын хөнгөлөлтийг ийм ажил үйлчилгээ эрхэлж буй хүмүүст үзүүлэх ёстой. Ахмад настны тохилог газрууд байгуулб�##� үр хүүхэд нь гадаадад амьдардаг, асрах хүнгүй үлдсэн, өндөр настай, гадаад явах дургүй эх орондоо байх сонирхолтой өндөр настнууд хүртэл тэнд байрлан амьдрах болно. Ертөнцийн жамаар өндөх нас�##�ж өтөл буурай болно шүү дээ, бүгд л.

zochin
zochin
2022-11-14 12:24

Лев Толстойн nuguu modon ayaga hiideg ulger bodogdov

иргэн
иргэн
2022-11-14 12:36

одоогийн З�##�уус ийм муухай Хүнлэг бус , Хөгмйн муухай зантай болцгоосон, З�##�уус яг үнэндээ Сург�##�тын төлбөр, Байр гэрэл, Хоол унд гээд голцуу Өвөө Эмээ Аав ээжийнхээ тэтгэьрийн мөнгөөр л Амь зууцгааж байж ийм муухай Хөгийн болцгооцон

Зочин
Зочин
2022-11-14 12:49

Баттулга еөк байхдаа уг нь маш зөв шийдвэр гаргасан юм. Хөгшчүүлийн тэтгэврийг нэг зээлийг нь тэглэж гурван сараас дээш хугацаагаар зээл олгохыг нь хоргилсон шийдвэр нь маш оновчтой байсан гэтэл одоо хуучин хивэндээ эргээд л орсон 36 сар хүртэл зээл олгож байна энэ нь энэ хүмүүсийг нийгэмд амьдрах чадваргүй болгосон буруу төрийн бодлого. Үр хүүхдүүд гэх хүмүүс нь олон сараар зээлийг нь авуулаад �##�га болоод өгдөг тэгэхээр энэ хүмүүс 36 сар юу идэж уух вэ??????? Банкинд бол маш ашигтай

Zocnin
Zocnin
2022-11-14 12:56

Ter emeegee gudamjind gargaj tetgewriin zeeliig ni awaad hoyor gariig ni hugalsan nohriig barij eruugiin haryutslaga huleelgehgui bol ene met humuus olshrono

Асрамжийн газар олон хэрэгтэй
Асрамжийн газар олон хэрэгтэй
2022-11-14 13:23

Хүн амын дундаж нас уртасч буй тул ирээдүйд өөр олон асрамжийн газар хэрэгтэй болно. Яаж санхүүжүлэх вэ туршлага сайн судлах хэрэгтэй. Миний амьдарч байсан газарт(гадаадад) хүнсний дэлгүүр төвлөрсөн хэсэгт яг зэрэгцүүлээд том дөрвөлжин 5 давхар блок асрамжийн газар барьсан. Биеэ даах чадвартай ахмадад зориулсан тул нэг өрөөнд нэг хүн, оюутны байр шиг гоё орчин үеийн байшин боссон. Дэлгүүр орж юмаа авахад ойр гэж дэлгүүрийн хажууд барьсан. Бараг дэргэд нь шахуу хэдэн эмчийн бүлэг ту�####�а ажилладаг. Өвдвөл тэр эмч нарт очоод үзүүлчихнэ. Түүнээс гадна одоогийн ахмадууд з�##�уудаа яг эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед ажиллаж байсан тул өндөр тэтгэвэртэй байдаг тул асрамжийн газраа төлөх бүрэн боломжтой. Хүүхдүүд н ь бас нэмэрлэдэг байх.

Асрамжийн газар олон хэрэгтэй
Асрамжийн газар олон хэрэгтэй
2022-11-14 13:28

За ямар ч байсан сайн үйл хийж буй хүмүүст т�##�архлаа илэрхийлье.

Зочин
Зочин
2022-11-14 23:07

Улсаас дэмжлэг үзүүлмээр юмаа нөгөө улаан заг�##�май гээд байгууллага туслаж болдоггүйн бхдаа Болормаа гээд дарга тв р гара�##� бдийн

Уншигч
Уншигч
2022-11-14 13:53

ХҮНИЙ МӨС ИНГЭТЛЭЭ ДОР ОРОХ ГЭЖДЭЭ ӨСГӨЖ ХҮНИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭСЭН ЭМЭЭГЭЭ ЯАЖ ЗОДОЖ ХӨӨЖ ТЭТГЭВЭРИЙ НЬ АВААД ЯВУУЛЖ ЧАДАЖ БАЙНАА ЭХНЭР НЬ Ч ГЭСЭН ТААРСАН АМЬТАН БАЙНА ӨӨРСДӨӨ ӨТЛӨХ ЦАГТАА ЯАЖ ЯВАХЫГ ХЭН МЭДЛЭЭ АСРАМЖИЙН ГАЗРЫН ГЭР БҮЛИЙН 2 БУЯНТАЙ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС БАЙНА ТА НАРТАА ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬE.

Зочин
Зочин
2022-11-14 15:40

Хүний эрх зах зээл хувийн өмч эд мөнгөний шун�##�аар хүмүүжсэн монголын з�##�уучууд аав ээж эх орноо тонон дээрэмдээд хөсөр хаях ухаантай болсон. Орчин үеийн гайхамшигт ухаан. Бурхан өршөө.

Зочин
Зочин
2022-11-14 15:43

Цэцэгнээс төрсөн Дуракууд л Эцэг эх ээ хөсөр хаядаг

Зочин
Зочин
2022-11-14 23:09
Reply to  Зочин

Ер нь ядраад хөгширөөд ирэхийн цагт ах дүү зайгаа барьж хар амиа боддог яаж туслаж бсанг мартдаг арчаагүй бдийн бна лээ

Зочин
Зочин
2022-11-14 15:45

Сайхан сэтгэлт та бүхэнд т�##�архаад ч баршгүй. Буян буцаж ирдэг юм шүү.

зочин
зочин
2022-11-14 19:54

БЗД-асрамжийнгазарт анхаар�##� хандуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-14 21:04

Эцэг эхээ гомдоосон хөлдүү толгойтнууд өөдтэй явдагүй үхлийн муугаар тонилох нигууртай байдаг юм.ялангуяа архичид болон бодлогогүй үг хэлдэг з�##�уус анхаар.хэрэгтэй.миний 1 танил хүүхэд нь эцэгтэйгээ муудаж их л хүндэтгэлгүй харьцаж ааваа гомдоосон байсан.тэр өөдлөхгүй.л дээ.

Эмээ
Эмээ
2022-11-14 21:43

Улс юм бол швелэрхүү хэлэн асрамжийн газар байруугуулчихаач, барилгын компани цогцолбор барихдаа нэгийг том биш улсад барьж өгөөд хямд хөлс авдаг , тэтгэвэрээрээ тэндээ амьдардаг хүүхдүүд нь сар бүр эрнэлэг байх хоэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-14 22:53

Эцэг эх нэр төдий байсны гор байхдаа. Эмээ минь намайг хүн болгосон. Эцсийн мөч хүртэл нь харж асарсан. Эцэг эх нэртэй тэр хүмүүсийг бол хаянаа. Хохь нь.

Зочин
Зочин
2022-11-15 02:46

Энэ сурв�##�жлагыг уншаад хүн бүр өөрийнхөөрөа төсө�##�нө.Миний хувьд м�##�чин хүн ахмад хүмүүсийн байж байгаа байдлыг хараад тэссэнгүй дээ гэж бодогдлоо.Нөгөө �##�дарт Загдаа энэ Цэгмэд мэтээс дор төр байна гэхэд мөн ч бэрхээ.тэр з�##�уусын байгаа байд�##� тэр з�##�уу хүмүүс энэ ахмадуудтай харьцаж байгаа төр юу сэдэж байгаа болоо?

сонгогч
сонгогч
2022-11-15 13:25

тэтгэвэрийн зээлийг хаах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-15 16:49

Настангуудыг асарсан хүнд буян нь буцаж ирнэ .Энэ бол худлаа биш...Сэтгэлийн хайр гээч зүйл нь өөрөө буян юм шүү.Ахмад буурлуудаа хүндэтгэж хайрлаж явах учиртай.Хүн �##�даж болно.Алдсан ч сэтгэл гэдэг агуу зүйл өөрөө маш том хүч юм...

Зочин
Зочин
2022-11-15 16:51

Хүн чанар гэдэг нь өөрөө бас тэвчээр энэрэх сэтгэл хайр гээд бүх сайн сайхан зүйл нь бүгд оршиж байдаг хүний буц�##�тгүй сайхан сэтгэл юм...

Зочин
Зочин
2022-11-15 17:21

Тэвч итгэ хүлээ...Тэгээд чи сэтгэлийн их амар амг�##�анд оршиж чадна...

Давка
Давка
2022-11-15 20:24

Холбогдох хаяг утас байна уу өгөөрэй. Чадлаараа жаахан ч болов туслах юмсан

Otgonzul
Otgonzul
2022-11-16 01:12

Chadaltaihan bol tuslah ymsan daa hoorhii

Зочин
Зочин
2022-11-16 02:20

Dugaaraa vldeenvv

Зочин
Зочин
2022-11-16 02:39

uzeed setgel mash ih ovdoloo joohon ch gsn yum avaachij ugmuur bna holbogdoh dugaariig ni uguuch

Зочин
Зочин
2022-11-16 02:52

Utsaa daraaa

Зочин
Зочин
2022-11-16 10:56

Хаана байдаг газар вэ дугаар бна уу

Зочин
Зочин
2022-11-17 14:56

bvgdeeree tusaltsgaay olnii hvch yu gdg bilee dee handiwiin ayn zohiogoosoi

Bolor
Bolor
2022-11-17 20:15

Haramsaltai yumaa zaluuchuud maana etseg ehee hvndelj hairlaj bj l shan amidrana shvv dee zaluu ve maana uhaaran oilgoj uhamsarlah boltugai asran halamjilj bga egchin zvrh setgel hvnees garamgvi burhanlag chanar ba vneheer tom zvrh

Зочин
Зочин
2023-03-15 22:11

Ymar hetsvv yum be uruvduud bhiinmaa

Зочин
Зочин
2023-04-17 18:20

Дугаар нь бну

Болор
Болор
2023-04-19 19:24

Энэ асрамжийн газартай яаж холбогдох бэ аав ээжээс минь өөрцгүй буурайнууд байна. Аав ээжийгээ саначихлаа

Irgen
Irgen
2023-04-20 12:32

Undur nastai humuust ochdog tsugaldag gazar udur unjuuleh iheer baih htei.hugjsun orni jishee zunduu bna Mongold hog deer hayagdaj bn bugd hugshirun shuu dee

Холбоотой мэдээ

Back to top button