Нийгэм мэдээ

Нягталъя: Монголд "McDonald's" нээгдэнэ гэдэг мэдээлэл албан бус

Цахим сүлжээнд дэлхийн алдартай түргэн хооны сүлжээ болох McDonald's манай улсад нээгдэх гэж буй гэсэн мэдэээлэл олны анхаарлыг татаад буй.

Тодруулбал, McDonald's Mongolia гэх нэртэй твиттер хуудас: "Маш урт хугацааны хэлцлийн үр дүнд Монгол улсын "Wholesome Foods Mongolia” нь бидний франчайзинг эрхийг авснаар 2023 оны 1 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлэхээр болсныг мэдэгдэх таатай байна" хэмээн жиргэсэн.

Энэ тухай тодруулахаар тус хаяг руу хандаж утсаар холбогдон мэдээлэл авахыг хүсэхэд: "Нээгдэх гэж байгаа нь үнэн. Та асуух зүйлээ зурвасаар буюу энэ хаягаар тодруулаад мэдээлж болно. Утсаар холбогдох боломжгүй. Монгол дахь салбарыг хариуцсан төв оффис маань Сингапурт байрлалтай учир цензур тавиад байгаа" гэв.

Учирлах нь: Энэ асуудал одоогоор албан бус, эргэлзээтэй хэвээр байна. Учир нь тус компани найман сая хүн амтай хотод салбараа нээдэг. Гэтэл манай хотын хүн ам ердөө 1.5 сая. Мөн нээгдэх тухайгаа нийтэд зарласан хэрнээ энэ асуудлаар тодорхой мэдээлэл утсаар өгөх боломжгүй гэсэн тайлбар өгч буй нь эргэлзээ төрүүлнэ.

McDonald's нь дэлхийн хамгийн том рестораны сүлжээ бөгөөд 2021 оны байдлаа 100 гаруй оронд 40,000 цэгт өдөр бүр 69 сая гаруй үйлчлүүлэгчдэд үйлчилж байна. Тус компани гамбургер, чизбургер, шарсан төмсөөрөө алдартай бөгөөд тэдний цэсэнд тахиа, загас, жимс, салат зэрэг бусад зүйлс багтдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

KFC тэйгээ адил хоол биш хор байгаа юугын гайхаж гайхуулаад байхав

Зочин
Зочин

Дэлхий нийтээрээ татг�##�заж байгаа хог гэвэл үнэнд нийцнэ????

Зочин
Зочин

Xamgiin yaduu xamgiin archaagui xumuusiin xamgiin muuxai amt muutai xooliig idmeer baival M Donaldsd xoolloj bolno

Зочин
Зочин

Маак хэрэгүй дээ. Бас бургэркийнг шигээ хулхи болно. Түүний оронд хуушуур буузаа хөгжүүлвэл зүгээр дээ

Зочин
Зочин

8.5 сая хүн амтай хотод с�##�бар нээдэг гэдэг нь бол 100% худлаа шүү. Дэлхийд 8.5 сая хүнтэй хот гэвэл маш цөөхөн байдаг. Токио Нью Иорк Бээжин гээл бараг л болоо байх.

Зочин
Зочин

Hoorhon buteemj bii boloh ni gj harj baital hudlaa bjee

Зочин
Зочин

Мэдээд ихэд баярлаж байлаа

Зочин
Зочин

Энэний оронд
SUBWAY байв�##� зүгээр зөв эрүүл хөнгөн амттай

Зочин
Зочин

Mc хог ш дээ. Монголоор дүүрэн гоё бургертэй газар зөндөө байна дөө

Зочин
Зочин

kfc shig hog hor boloh vii

Зочин
Зочин

Gaihaltai gehdee 2023 onii 4 sard grimace shake garsan gehdee ter shake hortoi????

Холбоотой мэдээ

Back to top button