Ховдод газрын тосны хайгуул хийх шийдвэрээ цуцлахыг шаарджээ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь агуулагддаг Хар-Ус нуурын ай сав, Их нууруудын хотгорт байгаль экологийн тэнцвэр алдагдуулах газрын тосны хайгуул хийх шийдвэрээ цуцлахыг шаарджээ.
Тэрээр шаардлагаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн байна.
Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас Ховд аймгийн Дарви, Дөргөн, Мянгад, Эрдэнэбүрэн, Цэцэг, Зэрэг, Мөст, Чандмань сумын нутгийг хамарсан газрын тосны хайгуулын Хар-Ус II Шарга III талбайд газрын тосны хайгуулын сонгон шалгаруулалт явуулах талаар албан бичгийг аймгийн удирдлагуудад өгсөн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шаардлагын хариуд: Сонгон шалгаруулалт зарлахыг тодорхой хугацаагаар хойшлуулсан болохыг дурджээ.
Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ асуудлыг дахин хөндөхөө илэрхийлсэн аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ingej l ih hurliin gishuud gej huvia hicheesen hulgaich luivarchid dahin songogdohiin tuld uls ornoo horoldog,iim uchraas mongold oligtoi uildver barigdahgui,hugjihgui heden buustei malchidtaigaa uldej ali neg ulsiin bool boloh tavilantai,bidniig ezelehed gadnii ali neg uls hereggui zugeer l mungutei hen negen gadnii hun ireed hudaldaad avchihad l bolno,ter ni hangalttai uchir ni mongold mmalchdaas uur oligtoi uildver aj ahuin gazar baihgui,oligtoi bayachuud ch baihgui
Авлигалын загалмайлсан эцэг гэгдэх гаалийн Адьшаа яагаад улс орноо хорлоод байна аа.
Газын баялаг гаргаад гаргаад ард түмэнд оногдох ч биш, зогсоо,
эх оронч бодлого баримталсан Адьшаад баярлалаа.Судалгаа сайн хийсэн байлгүй д.Хожим залуус маань хэрэглэг д.
demjij bna ahiad 1 dornod