Нийгэм мэдээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд хүчтэй газар хөдлөлт боллоо

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд өнөө өглөө 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Одон орон геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс баруун зүгт 42 километрийн зайнд өнөөдөр 10:47:17 цагт (Улаанбаатарын цагаар) 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Баян-Өлгий аймагт арваннэгдүгээр сард хоёр дахь удаагаа газар хөдлөлт боллоо. Өмнө нь энэ сарын 7-нд тус аймгийн Алтай суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button