Ярилцлага

Л.Энхээ: Аливаа бараа бүтээгдэхүүнийг өвчин эмгэгийн нэр барьж сошиалаар сурталчлах нь иргэдийг төөрөгдүүлдэг

ХСҮТ-ийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээтэй ярилцлаа.

-Худалдаа эрхлэгчид, имфлюнсерүүд, цахим эмч нар бараа бүтээгдэхүүнийг хавдраас сэргийлнэ гэсэн агуулгаар сурталчилж байна. Энэ хэр оновчтой мэдээлэл вэ. Хавдраас сэргийлдэг цай, будаа, хайруулын таваг гэж байдаг уу?

-Иргэд өнөөдөр мэдээллийн эрэн зуунд амьдарч байна. Цахимаас мэдээллээ түргэн шуурхай, хүссэн байдлаараа авч болж байна. Гэхдээ сайн гэсэн бүхэн зуун хувь сайн байдаггүй. Хажуугаар нь анхаарах маш олон зүйл байна. Зах зээлийн чөлөөт нийгэмд хүн яаж, хэрхэн худалдаа наймаа хийж амьдрах нь хэнд ч хамаагүй болчихлоо. Гэвч хүний хамгийн эмзэг зүйл болох эрүүл мэндээр маркетингаа хийх нь их боллоо.

Тиймээс бодитой, мэргэжлийн эмчид итгэдэг тийм үрийг хүмүүсийн тархинд суулгах нь зүй. Энэ муу, муу учраас хил гаалиар оруулахгүй, сайн учраас оруулна гэдэг ялгамжийг шууд тогтоогоод хязгаарлалт тавьж ч чадахгүй байна. Цаг хугацааны явцад шалгарлаараа гарч ирнэ. Ерөнхийдөө иргэдийн хадлага, шинжлэх ухаанч байдал хэрэгтэй болсон. Хэт бизнесийн сурталчилгаанд автсанаараа эрүүл мэндээ ч хохироож байгаа хүмүүс байна.

-Сая асуусан асуултаас жаахан тойроод байна уу. Хамгийн гол нь бид цахим эмч, инфлюнсерүүдийн сурталчилж байгаа хорт хавдрын эсрэг гэх бараа материалуудад итгэж болох уу. Жишээ нь цай, хайруулан таваг гэх мэт. Та үүн дээр л тодорхой хариулт өгвөл?

-Хүн өөрөө юугаа, яаж зарах нь иргэн болгонд нээлттэй. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад хорт хавдарт өртөөгүй айл өрх ч ховор боллоо. Эдгэрэлтийн хувь нь сул байхад хүний хамгийн эмзэг, хэцүү байх үед эш барьж бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэдэг бол овсгоотой хүний л асуудал гэх байх даа. Харин итгэх итгэхгүй нь ард иргэдийн асуудал. Цахим эмч л гэх юм. Академик түвшний мэдлэгийг бүтэн зургаан жил анги танхимаар суралцаж байж, цаашлаад 10 гаруй жил мэргэшсэний эцэст эмч болдог. Нэг ёсондоо хүн эмчлэх мэдлэг ур ухаан, боловсрол нь 10 гаруй жил бүрэлдэж одоо нэг эмч боллоо гэж хэлдэг.

Өөрөө өөрийгөө тэгж нэрлэж ч байна. Жинхэнэ эмч цахимаар шинжээд яриад суухгүй л байхгүй юу. Эцсийн эцэст хүн өвдлөө гэхэд хамгийн эхлээд нөгөө сайхан маркетинг хийсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглээд, лам бөөгөөр яваад бүүр болохгүй хүндрээд аминд нь тулаад ирэхээр эмчид ирдэг байхгүй юу. Гэтэл эрүүл мэнд гэдэг хүнд байгаа хамгийн үнэтэй баялаг шүү дээ. Хүний өвчин зовлонг ашиглаад бараа бүтээгдэхүүн борлуулж болохгүй.

Сүлжээний эм бэлдмэл хэрэглэсэн ч мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй

-Мөн сүлжээний нэмэлт бүтээгдэхүүн, ялангуяа төрөл бүрийн аминдэмийг ч бас ингэж сурталчилж байна?

-Үүн дээр ялгамжтай хандах хэрэгтэй. Дэлхий дээр маш олон хүн хоолноос гадна амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байна . Амьдралын хэв маяг ч тийм боллоо. Хүмүүсийн идэж байгаа хоол хүнс улам л экологийн биш шинж чанартай хүний өөрийн гараар бүтээгдсэн зүйл амьдралд хурдацтайгаар нэмэгдэж байна. Байгалийн шинж чанартай зүйлээ л хүний бие мах бод хүлээж авдаг болохоос, хиймэл зүйлсийг хүлээж авдаггүй юм. Сүлжээний бүтээгдэхүүнийхийг маркетинг сайн байгаа хэдий ч иргэн танд хандаж хэлэхэд заавал ид гэсэн үг биш гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Гарцаагүй хэрэглэ ч гэсэн үг биш. Таны бие рүү орох гэж байгаа учраас та мэдээллийг нь эрж хайдаг, судалдаг байх хэрэгтэй. Мөн заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөө аваад сурчих хэрэгтэй. Эсрэг заалттай юу үгүй юу бүгдийг нь эмч хэлээд өгнө шүү дээ. Дур мэдэж, ам дамжсан мэдээллээр идээд уучихдаг заримд нь сайн, заримд нь муу нөлөө үзүүлээд байдаг нь ердөө бие организмтай холбоотой.

-Иргэд идэж уух, зүйлс, ахуйн хэрэглээнээсээ л хавдар тусдаг гэх ойлголт авч байна. Тэгэхээр та энэ өвчний үүсэх шалтгаан нөхцөлийг энгийн үгээр ойлгомжтой тайлбарлаж өгөөч?

-Монголчуудад зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын ихэнх нь хоол боловсруулах замынх байдаг. Элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхай гэх мэт. Мэдээж химийн орц найрлага ихтэй бүтээгдэхүүн байх тусмаа л аюултай шүү дээ. Дээр үед малын өөх тосноос гаргаж авсан бор саванг хэрэглэхээ болив шүү дээ. Илүү хөөсөрдөг угаалгын нунтгуудаа ашигладаг байсан бол одоо илүү экологийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болжээ. Хамгийн гол нь эрүүл мэндийн мэдлэгээ л өргөжүүлэх.

Эрүүл мэндийн нэр барьж бизнесээ өргөжүүлэх гэсэн зүйлс бол байгалийн жамаараа устана. Зонхилон тохиолдож байгаа хорт хавдруудын ихэнх нь хүний амьдралын буруу хэвшилтэй л холбоотой. Өргөн хүрээгээр нь авч үзэх юм бол төр засгаас ч гэсэн анхаарах нь зүй. Нийтлэг хүнсний дэлгүүрүүдэд юуг зарж худалдаалах уу, ямар шүүлтүүр тавих уу гэх мэтээр төр анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Иргэд өөрийн улсын хавдрын эмчилгээ үйлчилгээ ямархуу түвшинд хүрснийг мэддэггүй, итгэдэггүйгээсээ болж гаднын улс руу өндөр зардлаар эмчлүүлэхээр явдаг

-Та хүмүүст энэ өвчнөөс сэргийлэх, анхаарах аргуудыг бас хэлж өгөөч?

-Хавдруудаас урьдчилан сэргийлье гэвэл 40-өөс дээш насны хүмүүс жил бүр ямар нэгэн зовуурь илрээгүй ч гэсэн дурангийн шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай. Элэгний хорт хавдраар ихэвчлэн хожуу үедээ буюу 50 наснаас эхлээд оношлогдож байна. Эдгээр хүмүүс 15-20 жил тамхи татчихсан элэгний архаг үрэвсэлтэй болчихсон байдаг. Энэ нь л элэгний хавдар болох үндсэн шалтгаан болж байна. Ер нь л эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо хамрагдах, амьдралын хэв маягтаа анхаарах, идэж ууж байгаа зүйлээ сайжруулах шүү дээ.

Тухайлбал элэгний хавдраас сэргийлэхийн тулд:

-Эрсдэлт бүлэгт хамрагддаг бол зургаан сар тутам ЭХО, элэгний хавдрын маркер өгөх
-Элэгний В вирусийн халдварын эсрэг дархлаажуулалт
-Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах -Архи, тамхины хэрэглээг бууруулах
Улаан хоолой, ходоодны хавдраас сэргийлэхийн тулд:
-Улаан хоолой ходоодоо дурандуулах
-Хоол хүнсээ зохистой хэрэглэх
-Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэх,
-Ходоодны хеликобактерийн халдварыг эмчлэх /зөвхөн ходоод/
-Давсны хэрэглээг бууруулах
-Жилд нэг удаа ходоодоо дурандуулах
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд:
-Бэлгийн олон хавьтагчтай байхаас зайлсхийх
-Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхгүй байх /эмчлүүлэх/
-ПАП-ын шинжилгээнд 3 жил тутам хамрагддаг байх
-Эрт буюу 16 наснаас өмнө хүүхэд төрүүлэхгүй байх
-Бэлгийн харьцаанд эрт орохгүй байх
-Хүний хөхөнцөр вирусний эсрэг вакцинд охидоо бэлгийн хавьталд орохоос өмнө хамруулах
-Эрт илрүүлгийн үзлэгт заасан хугацаанд тогтмол хамрагдах
Хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд:
-Хөхөө өөрөө тогтмол шалгах: Өөрөө шалгаснаар хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх ач холбогдолтой. Хорт хавдрыг хэдий чинээ эрт оношилно эмчилгээний үр дүн төдийчинээ сайн байна.
-45-аас доош насны эмэгтэйчүүд 2 жилд нэг удаа, цаашид жил бүр хөхний зургийг авахуулж хэвийн байдлыг хангах
-Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, үр хөндүүлэхгүй байх
-Хөхний хорт хавдрын удамтай эмэгтэйчүүд эмчийн хяналтад байх
-Эрт илрүүлгийн үзлэгт заасан хугацаанд тогтмол хамрагдах зайлшгүй шаардлагатай.

-Сүүлийн асуулт. Хорт хавдраар оношлогдож гаднын улсуудад маш өндөр зардлаар эмчлүүлэхээр явдаг асуудал гардаг. Зарим нь хугацаа алдаад эцсийн шатандаа орсон ч гаднын эмнэлгүүд эмчилнэ гэж хэлээд л мөнгийг нь авчихдаг. Яагаад монголчууд өндөр өртгөөр гаднын эмнэлэгт эмчлүүлэх сонголт хийдэг вэ?

-Монгол Улсад хорт хавдрын тусламж үйлчилгээ 100 хувь эрүүл мэндийн даатгалтай. Тухайн иргэнээс нэг ч төгрөг гаргахгүй байх боломжтой. Гэхдээ хаана хэнээр эмчлүүлэх нь хувь хүний сонголт. Энэ төрлийн хавдрын тусламж үйлчилгээ ХСҮТ-д хийгддэг байсан ч гэсэн иргэн өөр улсад хийлгэх болдог. Хувь иргэний л асуудал. Харин манай хавдрын тусламж үйлчилгээ ямархуу түвшинд хүрсэн талаарх иргэдийн мэдээлэл дутмаг байдагтай ч холбоотой байж магадгүй.

Итгэдэггүй ч байж мэднэ. Мөн дээрээс нь зүгээр л найдвар тээж явдаг. Бусдаар манай эмчилгээ үйлчилгээ бол дэлхийн жишигт хүрсэн шүү дээ. Хүн л ягаж салгах хэрэгтэй. Мөн өөрсдийн чаддаг эмчилгээ үйлчилгээ байсаар байхад гадагшаа иргэдээ явуулж байгаа эрүүл мэндийн салбар ч анхаарлаа хандуулж мэдээ мэдээллээ өгөх ёстой. Нөгөө талаараа эмнэлгийн бизнес ч яваад байна. Гаднын томоохон эмнэлгүүд сурталчилгаагаа улсын эмнэлгээс илүү гэж хийгээд байна л даа. Явж, явж хувь хүний сонголтын асуудал.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-19 09:02

unen shde

Зочин
Зочин
2022-11-19 11:16

Uneheeer heregtei mash chuhal zowlogoo bn shvv bayrlalaaa

Зочин
Зочин
2022-11-19 11:16

Ёстой зөв хүн болгон энэ т�##�аар мэдээлэлтэй байгаасай

Зочин
Зочин
2022-11-19 11:18

Ene suljee hiideg humuus hunii zowlongoor bas saihan naadah ymaa ene ch sn, ter ch sain gee l

Зочин
Зочин
2022-11-19 11:19

Үнэн үнэн2

Zochin bgd irgenzochin
Zochin bgd irgenzochin
2022-11-19 12:24

EHKHEEDEE BAYAR KHURGIE.MUNDAG KHUN DEE

Зочин
Зочин
2022-11-19 13:13

яг үнэн ёстой хэлэх гэсэн юмыг голыг нь олоод хэлчихлээ

Эмээ
Эмээ
2022-11-19 13:53

Маш зөв зөвлөгөө байна баярл�##�аа.
Тийм шүү, эрүүл байхын тулд хүн та өөрөө л шийднэ.
1. Зөв хоолло
2. Аливаа зүйлийг хэрэглэхдээ сайн судла.
Сайн гээд байгаа болгон таарахгүй бөйгаа нь хүн бүрийн бие организм өөр учраас
3. Нэмэлт тэжээлийг зөв сонгож зөв тууштай хэрэглэж сур
4. Ард түмнээ гэдэг Төр засаг болоосой.
Тэр үед жинхэнэ " Хүнсний аюулгүй байд�##�" аа анхаардаг болж гаднаас ирж байгаа хүнсүүдэд зөв хян�##�т тавьдаг болох байхдаа

ZOCHIN
ZOCHIN
2022-11-19 14:42

UNENSHDEE... EMCH NAR TENDEES EMEE AV GEDEG N BOL ....

Энхмаа
Энхмаа
2022-11-19 15:41

Маш зөв. Гадуур одоо эрдэс бодис үзээд байгаа хүмүүсийг мөн ш�##�гаж болиулах хэрэгтэй байна бөөн эрдэс бодис дутуу гэсэн хүмүүс ингэж хүн луйвардахыг зогсоогоорой. Настай хүмүүс шууд сэтгэлээр унаж байна ш дээ. Цусаар үзэхээр зүгээр бүүр зарим эрдэс нь илүү байх юм. Ингэж бизнес хийх гэж хүмүүсийг хуурахаа зогсооно уу

Храилцааны соёл чадвар гэдгийг үнэлэхгүй мэдэхгүй
Храилцааны соёл чадвар гэдгийг үнэлэхгүй мэдэхгүй
2022-11-19 17:27

Харилцаа гол нь шүү дээ. Яагаад хүмүүс гадаадын эмнэлэг рүү зүглэж абйна гэхээр гадаадын эмч сайхан цэгцтэй бүх мэдээллээ сайн ЭЕЛДГЭЭР өгч буй учир хүмүүс тэр эмчид илүү итгэнэ. Манайд эмнэлгийн с�##�бар хувь, хувьсг�##�ынх ялгаагүй харилцааны асууд�##�тай. Үүдний лавлахын хүнээс эхлээд л дуугарахгүй, мэндлэхгүй яаж явааг нь асуухгүй, асуудлаа хэлэхээр зөвхөн мөнгө авах хэсгээ сайн хийгээд дараа нь тэр өвчөн хэзээ яах вэ дараагийн шат тайлбарлаж өгөхгүй, эмнэлгээр олон эргэлддэг тулдаа өөрөө дараа нь яахаа асууж арай гэж амнаас нь үг унагуулж байна. Ямар нэг хара�##�ын үг хэрэглээгүй, уур хилэн үзүүлээгүй ч их зантай, ажлын байран дээр буй хэр нь дуугардаггүй, мэдээлэл өгдөггүй, эмнийхээ доозоо мартдаг эсвэл бичиг нь гаргагдахгүй буцах болдог, харьцахад төвөгтэй тул өвчтөнд чадваргүй эмнэлэг сувилагч, ажилтан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Үйлчилгээний ажилтан л бол эсвэл өөрийн төрөлх дуугүй нам характерын эсрэг ажлын цагаар байх, эсвэл эмнэлэг төрөлхийн нээлттэй хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх нийтэч яриа илэрхийлэх чадвартай хүмүүсийг сонгож ажиллуулна. Хувийн �##�дартай эмнэлэг ч гэсэн маш муу хүн лавлах дээр сууж байлээ. ута�####�ад утсаа авахгүй. тийм их ача�##��##�тай юу гэхээр очоод үзэхээр очергүй байна. очергүй хэр нь утсаа авахгүй бол өвчтөн өөр эмнэлэг рүү л зүглэнэ. Найдваргүй холбоо барих боломжгүй гээд. Гэтэл үйлчилгээний өөр нэг с�##�бар болох аял�##� жуулчл�##�, зочид буудлынхан гаднаас мэргэжилтэн уриад яг яаж эелдэг үйлчлэх ажиллах вэ гэдгийг хүмүүстээ за�##�гуулж байна.

Храилцааны соёл чадвар гэдгийг үнэлэхгүй мэдэхгүй
Храилцааны соёл чадвар гэдгийг үнэлэхгүй мэдэхгүй
2022-11-19 17:33

Эмийн бус бараа зардаг сүлжээнийхэн сайхан зангийнхаа идэвхтэй яриа тайлбарынхаа хүчээр л итгүүлж зарж чадаж байгаа. Нэг баян хэлсэн байдаг. АНУ-д нэг цагаач эмэгтэй боловсролгүй хэл муу олон хүүхэдтэй хэр нь яаж баяжиж чадсан бэ ? Тэр эмэгтэйн бизнес нь цор ганц биш ижил бизнес зөндөө байсан. Ганцхан тэр эмэгтэй найрсаг харьцдаг учраас амжилтанд хүрсэн. Тэднийхээр үйлчлүүлсэн хүмүүс хожим нь ижил зүйл авах хэрэгтэй болбол найрсаг зан гаргаж байсан газраа хүн санаж буцаж очдог гэж тэр хүн ярьж байсан. Найрсаг зан, Харилцааны соёлд сур�##�цах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-19 17:34

ЧИНБҮРЭН ЭМЧДЭЭ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ.

Зочин
Зочин
2022-11-19 18:15

Үнэн үнэн. ТВээр эгч дүүсээрээ л бүх сувгаар л сүлжээний эм бүтээгдэхүүн коронагийн үеэс л өдөр бүр хүмүүсийн тархи угааж байна тэрний оронд хүүхэд з�##�ууст хэрэгтэй танин мэдэхүйн суваг ажиллуул.

Emch
Emch
2022-11-19 19:55

Hun deer 1 ch udaa chagnuur tavij uzeegui mundag yaridag emch zaluuchuud olshirchee bugd mongonii hoinoos hooson suuldee bur dan togoo shanaga yaridag shal hudlaa teclam hiideg emch nar olon boljdee terend n itgej undmshih n mash olon

Зочин
Зочин
2022-11-20 08:12

Ямар сонин бүдүүлэг сэтгүүлч вэ

Зочин
Зочин
2022-11-20 12:28

хорт хавдар эдгээдэг сүлжээний бизнес цэцэглэсэн. Харамс�##�тай нь эдгэсэн хүн �##�га. хавдар эдгээсэн бол дэлхийд зар�##�ж бат�##�гаажуул.

Даваа
Даваа
2022-11-22 16:31

Маш үнэ юм хэлж байна. Хүний эмзэг зүйлээр сурт�##�чилж мөнгө олно гэдэг маш буруу. Эмчээсээл асуу. Цахим эмч гэж маш буруу санагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button