Нийгэм мэдээ
Туулай жилийн дурсгалын зоос худалдаанд гарчээ

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны Харагчин хэмээх Усан туулай жилийн "Туулай жил" дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ.
Энэхүү дурсгалын зоос нь дөрөв дэх удаагийн цуврал зоос бөгөөд 2020 онд "Хулгана жил"-ээс эхлүүлж байсан юм. Уг цуврал мөнгөн зоосонд хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлгэ тэмдгийг барьсан байдлаар уламжлалт зургийн аргаар зурж, бүтээжээ.
"Туулай жил" мөнгөн зоос нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд 31.1 гр жинтэй юм. Мөн 999 сорьцын цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй билээ.


Мөн Монголбанкнаас эрхлэн гаргасан болон франчайз дараах зооснуудыг шинээр худалдаалж байгаа ажээ. Үүнд,
- “Sweet silver rabbit” мөнгөн зоос,
- “Gilded Charming Tiger” мөнгөн зоос,
- “Year of the Rabbit 2023” алтан зоос,
- “Year of the Тiger 2022” алтан зоос,
- “Year of the Rabbit 2023” ялтсан мөнгөн зоос,
- “Year of the Тiger 2022” ялтсан мөнгөн зоос,
- “Монгол-Япон 50 жил” ялтсан мөнгөн зоос,
- “Монгол-Австрали 50 жил” ялтсан мөнгөн зоос,
- “Данзангийн доллар” ялтсан мөнгөн зоос зэрэг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Haanaas yaj awhiin bol
Haanaas yaj avah ve?