Нийгмийн

Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын орлогыг аялал жуулчлалын салбартаа зарцуулдаг болох нь зөв

Өнөөдөр /2022.11.23/ Засгийн газар хуралдаж, гаргасан шийдвэрүүдийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын аялал жуулчлалын хуулийг ирэх нэг дэх өдөр УИХ-д өргөн барихаар боллоо. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр даргалуулан МУ-ын засгийн газраас байгуулсан. Үүний хүрээнд дэд ажлын хэсгүүд байгуулагдаж аялал жуулчлаын хуулийн шинэчилсэн найруулгын дэд ажлын хэсгээс засгийн газарт хуулийн төслийг өнөөдөр мэдүүллээ. Хуулийн гол агуулгын хүрээнд хязгаарлалтыг болиулах буюу эдийн засгийг боомилсон тодорхой заалтууд эрх зүйн орчин дээр ялангуяа аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоо бүхий заалтуудыг оруулах ёстой хэмээн харж байгаа. Эдийн засгийг дэмжих ёстой эрх зүйн орчныг бүрдүүлсэн ийм хууль байх ёстой хэмээн харж байна. Хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдаад 12 орчим хуульд өөрчлөлт орохоор бэлтгэгдэж байна.

Хоёрдугаарт, агаарын тээврийн либериалчлалыг хийх ёстой. Монгол Улсын ЗГ-аас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан энэ гурван жилийн хугацаанд Монгол Улс ямар нэг онгоцыг ямар ч хязгаарлалтгүйгээр хүлээн авахтай холбоо бүхий асуудлуудыг шийдвэрлэнэ.

Аялал жуулчлалд эргэн зарцуулагддаг мөнгө төсвийг гарах ёстой хэмээн харж байгаа. Ялангуяа ковидын өмнөх үед 577,000 жуулчин 600 гаруй сая ам.долларыг төсөвт бүрдүүлж оруулсан ийм тоон мэдээлэл байдаг. Эргээд энэ маань аялал жуулчлаын салбартаа зарцуулагдаж байгаа юу гэдэг маш тодорхой бус байдаг. Иймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх санг бий болгох нь зүй. Ингэхдээ хувийн хэвшлийн оролцоотойгоор авч явна. Мөн энэ хүрээн дотоодын агаарын тээврийг дэмжих ёстой хэмээн харж байна.

Гуравдугаарт, аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг цэгцтэй ойлгомжтой болгож өгч байгаа. Өнөөдрийн байдлаар тухайн компаниуд зөвхөн тусгай зөвшөөрөл л авч байгаа. Агент, тур, оператор аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч гэж хуваана. Визний хувьд эрс сайжрах ёстой гэж харж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудаас монгол улсад зорчих визийг шууд чөлөөлөх, цахим визийг аль болох олгох тал дээр илүү анхаарна. Жуулчдад НӨАТ-ын буцаан олголтыг заавал олгох, ариун цэврийн байгууламжийг анхаарахаар бүх аймгийн дарга нартай ярилцлаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button