Нийгэм мэдээ

Алга болсон охидын кейс ба ар гэрийн анхаарал

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй охид “алга боллоо” гэх мэдээлэл байсхийгээд л гарах болсон. Алга болсон хүүхдүүдтэй холбогдох хэргийг шалгах явцад ихэвчлэн эцэг эхийн хайр халамж, хараа хяналт дутсан, ар гэрийн асуудал тулгарсан, гэртээ байх сонирхолгүй, тэнүүчлэн амьдардаг, найз нөхдийн буруу үлгэр дуурайлалд автсан, үерхдэг хөвгүүн, охинтой болсон, тусдаа амьдрахаар шийдсэн зэрэг шалтгаан, нөхцөл тогтоогддог аж.

Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.

Кейсүүд:

Энэ сарын 21-ний өдрийн 15 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай суманд 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй алга болж, Өвөрхангай аймгийн Хархорин сумаас олдсон.

Нэгдүгээр сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дахь гэрээсээ гараад алга болсон охин Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх цайны газраас олдсон.

2021 оны зургаадугаар сард гэрээсээ чемодантай хувцсаа авч гарсан 10 настай охин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олдсон.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч намайн настай О алга болсныхоо маргааш нь олдсон.

Энэ арванэгдүгээр сарын 04-ний өдөр /2022.11.04/ Д овогтой Б гэх 16 настай охин гэрээсээ хог хаяхаар гараад сураггүй алга болсон хэрэг гарсан. Охин одоогоор Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангайд самар түүж яваа. Цагдаа онцгой байдлын газрынхан охиныг буулгахаар ажиллаж буй.

Уг нь цагдаагийн байгууллагаас алга болсон хүүхдийн эрэн сурвалжлах ажиллагаа эхлээд 1-4 цаг, зарим тохиолдолд 24-72 цаг, бүр цаашлаад 14-30 хоногийн дараа олох тохиолдол ч гардаг байна. Тиймээс 24 цагаас дээш хугацааны дараа олдсон хүүхдээс гэртээ очоогүй шалтгаан нөхцөл, бие болон эрх чөлөөнд учирсан хохирол байгаа эсэхийг шалган тогтоодог аж.

Харин сураггүй алга болоод удсан иргэдийг хариуцсан аймаг, дүүрэг дэх цагдаагийн газраас эрэн сурвалжлах төлөвлөгөөний тогтмол эрэн хайдаг байна.

Ямартай ч насанд хүрээгүй хүүхдэдээ анхаарал тавьж хаана хэнтэй үерхэж нөхөрлөж буйд анхаарал хандуулах нь дан ганц эцэг эхчүүд бидний үүрэг билээ.

Нөгөөтээгүүр нэг хүүхэд алга боллоо гэж бодоход эрэн хайх ажиллагаанд оролцож буй албан тушаалнуудын цалин, бензин хөлс гэх мэтчлэн улсын төсвөөс ихээхэн мөнгө зарцуулдаг гэдгийг онцлууштай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-26 10:12

Эцэг эхийн хариуцлагаас ш##тга##ж хүүхдийн хүмүүжил бүрдэнэ

Зочин
Зочин
2022-11-26 10:13

Huuhed yaj humuujij hen boloh ni orchnoosoo l shaltgaaldag

Зочин
Зочин
2022-11-26 10:13

Хүүхдүүдээ хэтэрхий эрх дураар нь тавьсанаас болж ийм асууд## үүсч бгаа пм

Зочин
Зочин
2022-11-26 10:14

Tsag ue iirchilogdog huuhedtei yaj haritsah arga bairlal ch oor bolson tsag

Зочин
Зочин
2022-11-26 15:39

Сүүлийн үеийнх биш, байнга ингэдэг гэдэг нь Дорноговийн охин ##га болох үед ил болсон. Жилдээ олон хүүхэд гэрээсээ гарч явж ихэнх нь олддог. Цөөнх нь одоог хүртэл олдоогүй. Хүүхэд, эцэг эх, амьдрах орчин, үерхэх хүүхэд гээд хүүхдийн орчноос ш##тга##ан зарим хүүхэд босох эсэргүүцэх шинж чанартай байдаг. Энэ уг нь муу зүйл биш. Хүүхэд өөрийн асуудлаа өөрөө шийдэх гэж үзэж буй хэлбэр юм. Гадаадад ч зарим одууд ярьдаг. Хүүхэд байхдаа гэрээсээ гарч явж явж эзэнгүй башинд хонож хонож яваад сүүлдээ гэрээс өөр аюулгүй амар газар байхгүйг ойлгоод буцаж харьсан гээд. Хүүхэд бүрийн асуудлаа шийдэх гэсэн эхний оролдлого. Гол нь дураараа хэл сураггүй ##га болж болохгүй гэдгийг л загнах биш тохиролцох хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-26 16:23

ДАРХАНААС ЗАВХАНААС ГАРААД АЛГА БОЛОХ Ч ГЭЖДЭЭ ЭСРЭГ ХҮЙСТНЭЭ ДАГААД САМБАГНАСНЫГ НЬ УЛС ДАЯАРАА ХАЙЖ СҮРИЙГ БАДРУУЛСААН. БООВДУУЛЖ ЯВСАН МАЯГЛАСАН ЯААТУУГУУД УЛС ДАЯАРАА АЙДАСТ АВТУУЛСАН ШҮҮ АЛУУЛААД ХЯДУУЛААД ХҮЧИНДҮҮЛЭЭД ҮХЭЖ ХАТЛАА ГЭЖ САНАА ЗОВООД БААХАН УЙЛААД МЭРГЭН ТҮРГЭН ХҮНҮҮДЭЭС АСУУХААР АМЬД БАЙНАА ЗООЛТТОЙ БАЙНАА Л ГЭЭД БАЙСАН ЮУ ЗООЧИХСОН ЮМ БЭ? ГЭЖ АСУУХААР ЮМ ЗООСОН БАЙНАА Л ГЭСЭН АРГАГҮЙ МЭДДЭГ ЮМ БАЙНА.ИЙМ ХҮМҮҮСИЙН АРААС МУУГААРА ДУУДУУЛААД ЦАГДАА ОНЦГОЙГИЙН ЗАЛУУС ЯВСАН ЭНЭ ХАРИУЦЛАГАҮЙ ЯВДЛЫГ ЗОГСООМООР БАЙНА ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ТОМЧУУД НЭГ ЗАЛГИНА ЭНЭ МЭТ ЦАДИГ ЗАМБАРААГҮЙЧҮҮД ЗАЛГИНА ЯАНАА ЯАНА ЭНЭ УЛС

Зочин
Зочин
2022-11-26 17:50

Хүүхний эрх ихдээд ухамсар доройтохоор ийм болно

Зочин
Зочин
2022-11-27 07:01

Хүүхдээ асран хамга##ах үүргээ төр засаг,цагдаа хууль хян##тын байгуулагад шилжүүлсэн хүмүүс эцэг эх байх эрхээсээ татг##зв## таарна. Төрүүлэх төрөх үйл ажиллагаа нэг шөнийх байдаг тэнэгүүдээ эхнээс нь цэгцлэх хэрэгтэй.ялангуяа эмжгтэйчүүд

Бат
Бат
2022-11-27 08:31

тэнэг хүмүүсийг я##тай ч билээ дээ

Уншигч
Уншигч
2022-11-27 16:28

ЭЦЭГ ЭХИЙН ХАЙР ХАЛАМЖ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ИХ НӨЛӨӨТЭЙ ХҮҮХДЭЭ ХАЙХАРДАГГҮЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ОЛОН БАС ХЭРЦГИЙГЭЭР ЗОДДОГ ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЖ ЭНХРИЙЛЖ НАЙЗ ЮМ ШИГ ЯРИЛЦАЖ ХАРИЛЦАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
2022-11-27 16:31

хүүхэд нь эх эцэг ч гэсэн болимоор юмаа

SEXSY
SEXSY
2022-11-27 18:16

86150155SEXSDN

Зочин
Зочин
2022-12-05 18:10

1

Холбоотой мэдээ

Back to top button