Top StoriesУлс төрийн мэдээ

Айлчлал, музейн шав: Турк улсад түүхээ худалдав уу

УИХ-ын дарга Г.Занданшатар аравдугаар сард БНТУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр талууд археологийн түүхэн дурсгалт олдворуудыг хамгаалах, аялал жуучлалын бүтээгдэхүүн болгох чиглэлд хамтран ажиллах саналтай буйгаа илэрхийлсэн юм.

Харин үүний дараа, арваннэгдүгээр сарын эхээр Мэргэн Тоньюкукийн хөшөө дурсгал байгаа газар Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар ил музей байгуулах шавыг тавьсан.

Улмаар эх түүхээ Туркүүдэд өмчлүүлэх нь, эртний Түрэгийн хаант улс болоод өнөөгийн Турк хоёр нь холбоо, хамааралгүй зэрэг байр суурийг олон нийтийн зарим хэсэг илэрхийлэх болсон юм.

Музей байгуулах хэлэлцээрийг 2018 онд хийжээ

Юун түрүүнд, БНТУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Мэргэн Тоньюкукийн ил музей байгуулах хэлэлцээр өнөөдөр гэнэт хийгдээгүй, 2018 оноос эхтэй байна. Энэ төслийг 2018-2021 онд хэрэгжүүлж дуусгана хэмээн хоёр улсын Засгийн газар ойлголцолд хүрсэн. Харин шавыг нь энэ онд, УИХ-ын даргын айлчлалын дараа тавьж буй онцлогтой.

Налайх дүүргийн 3-р хороонд байрлалтай Мэргэн Тоньюукукийн хөшөөг түшиглэж, 65.58 м.кв талбайд байгуулах энэ ил музейд БНТУ-аас 6.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Онцлоход: Мэргэн Тоньюкук нь Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх, сайд нэгэн юм. Монголын сайд мэргэн биш. Түрэгийн хаант улсын дараа Уйгур, түүний дараа Киданы хаант улс энэ нутаг дэвсгэрт ноёрхлоо тогтоож байгаад Хабул хаан тархай бутархай байсан монгол овог, аймгуудыг нэгтгэснээр Их Монгол Улс байгуулагдах суурь тавигдсан байдаг. Харин тэр үеийн Түрэгийн хаант улсын түүх өнөөгийн Туркүүдэд хамааралтай байх уу гэдэг нь маргаан дагуулаад байгаа юм.

Г.Занданшатарын айлчлалаар хамтын ажиллагааг илүү өргөжүүлээр ярилцжээ

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын Турк улсын зорьсон айлчлал гаднаа тийм ч олны анхааралд өртөөгүй. Яг зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн орон руу дараалсан айлчлал хийгээд байсан үе.

Айлчлалын үеэр Г.Занданшатар дарга БНТУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчтэй уулзсан нь сонирхолтой. Академийн ерөнхийлөгч Музаффер Шекер нь хоёр улсын түүхийг илэрхийлэх археологийн олдворууд олдсоор байгаа тухай уулзалтын үеэр онцлон дурджээ.

Тухайлбал:

  • Туркээс Хүлэгү хааны зуны ордны туурь
  • Монголоос Кутлуг хааны тахилын онгон, хөшөө чулуу олдсон тухай мэдээнд үндэслээд, "Манай түүхийн олдвор танайхаас, танайх манайхаас олдож байна" гэсэн санааг илэрхийлсэн байна.

Улмаар судалгааны ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт татах, аялал жуучлалын бүс болгох чиглэлд хамтран ажиллах саналтай байна гэсэнд УИХ-ын дарга Г.Занданшатар санал нэг буй байр суурь илэрхийлжээ.

Турк улсын санаачилга 1995 оноос эхтэй

1997-2007 онд Монгол Туркийн хамтарсан “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төсөл хэрэгжүүлж, Монгол орны нутагт буй VIII зууны Түрэгийн хаад, язгууртны дурсгал болох Билгэ хаан, Культегин жанжны тахилын онгонуудыг судлан шинжлэх хайгуул малтлагын явцад алт, мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл бүртгэгдсэн байх юм.

Үүний өмнө 1995 онд Турк улсын Ерөнхийлөгч Сулейман Демирель манай улсад айлчилснаар энэ санаачилгыг эхлүүлсэн гэж нээлттэй эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.

Архангай аймаг дахь Хөшөө цайдамын музей байгуулагдахад Туркчууд Улаанбаатараас Архангай аймаг хүртэл засмал зам тавьж, орон сууц барьж өгсөн нь ч байх юм.

Д.Анхбаяр: Түрэгийн хаант улсын түүх өнөөгийн Туркэд хамаатай

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын Турк улсад хийсэн айлчлалын багт багтсан түүхч эрдэмтэн Д.Анхбаяраас товч тодруулга авлаа.

Тэрбээр "Түрэгийн хаант улсын албан ёсны хэлийг өнөөгийг Туркийн ард түмэн хэрэглэж байгаа. "Туркчүүд нь Түрэгүүд мөн, биш" гэж маргахаас илүү, Түрэгийн хаант улсын түүх Турк улсад хамаатай, шууд холбоотой гэдгийг батлах олон эш үндэс бий.

Өмнө нь Туркүүд манайд археологийн олдвор, судалгааны чиглэлд хөрөнгө оруулалт гаргасан удаа цөөнгүй ч зөвхөн энэ удаад шүүмжлээд байгаад гайхаж байна. Өөрсдийн ярьж, бичиж буй зүйлс нь ихээхэн алдаа мадаг бүхий хувь хүн, ТББ-аас зориудаар дайрч, шүүмжилж буй дүр зураг анзаарагдаж байна" гэлээ.

Санаачилга алдвал хүлээх эрсдэлүүд

Дээрх дүр зургаас харахад, Турк улс 1995 оноос эхлээд өөрсдөө хөрөнгө гарган санаачилж, малтлага судалгаануудад оролцож иржээ. Тэд өөрсдийн түүхийн эх сурвалж болох олдворуудад хэрхэн өндөр ач холбогдол өгч анхаарч байгаа нь үүнээс мэдэгдэх юм.

Өөрөөр хэлбэл, Түрэгийн хаант улсын үеийн түүхийг өөрсдөдөө "бүртгүүлэх" чиглэлд олон жилийн өмнөөс анхаарч, хөрөнгө гаргаж эхэлж. Харин бидэнд л ийм хэлбэрээр ажиллах, арчаатай, санаачилгатай байх асуудал тулгамдаж ирсэн нь анзаарагдана. Харин монголчуудын нутаг дэвсгэрт л ноёрхлоо тогтоож байснаас монголчуудыг төлөөлөхгүй Түрэгийн хаант улсын түүхийг Туркүүдээс булаацалдах нь утгагүй юм.

Нүүдэлчин овог, аймгууд нутаглаж байсан газар орнуудаас өөрсдийн түүхийг илтгэх баримтуудыг илрүүлж, судлах, тэнд нь хамгаалах чиглэлд бид өөрсдөө санаачилгатай байх ёстойг сануулж байна.

ТОВЧХОНДОО:

"Манай түүхийг Туркүүд авах гэлээ" гэж дайрахаас урьтаж, "Бид энэ чиглэлд юу хийдэг билээ, яаж хариуцлага нэхдэг билээ" гэж бодмоор сэдэв ажээ. Маргааны хүрээнд бол,

  • Туркүүд бүр 1995 оноос хойш зарлаж байгаад хамтран ажиллаж, Түрэгийн хаант улсад хамаарах археологийн олдворуудыг "ололцож", тэдгээрийгээ "Манайх юм чинь авъя" гэлгүйгээр тухайн байршилд нь өөрсдийн санхүүжилтээр музей барьж өгөх гэх мэтээр хандаж ирж.
  • Мөн Түрэгийн хаант улсын түүх нь монголчуудад гэхээсээ өнөөгийн туркчүүдэд илүү эш үндэстэй хамаарч буй талаар түүхч Д.Анхбаяр нар онцолж байна. Бүр түүхийг гуйвуулах эргэлт болчихгүй л бол энэ бүтээн байгуулалтууд нь манайд аялал жуулчалын бүтээгдэхүүн болж үлдэх эерэг талтай.

Харин бид л...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-28 08:34

Буур�##� өвөө маань энэ хүмүүс шиг хулгайч хуулиар ард түмнээ сөхрүүлэн дарамт�##�даг гүй байсанд ард түмэн итгэдэг!!! Итгэсээр ч байнаа!!!! Үлдээсэн эх орон байг�##�ийн баялгийг 30 гэж бүлд идээрэй гэж үлдээгээгүй л байх!!!!

Зочин
Зочин
2022-11-28 08:35

Uhej bval tasrsan hulgaichuud

Зочин
Зочин
2022-11-28 08:35

Улсаа тонож дээрэмдэж цөлөмсөн ман намын адгийн шаарнууд

Зочин
Зочин
2022-11-28 08:50

Түүхээ худ�##�дсан гэнэ үү??? Байж болох зүйл юм уу Занданшатар гуай????????????

Зочин
Зочин
2022-11-28 09:43

Сонгуулиас өмнө хөөх хэрэгтэй юм бна даа

Зочин
Зочин
2022-11-28 09:53

түүх соёлоо мэддэггүй соёлын сайдтай улс яаж хөгжих юм бэ эргүү юмнууд эргүү л байдаг юм бн

Өвгөн
Өвгөн
2022-11-28 09:57

Энэ Зандан хэмээх нөхөр бл монголын төрд огт таарахгүй хүн. Мэдлэг муутайгаас гадна эх оронч сэтгэлгүй за.льтай.хулгайч нөхөр шүдэ..гадныханы �######� долоогч..Монголд ямарч лидер а.лга..тиим учираас биднии заяа харьчихаад бна.

Зочин
Зочин
2022-11-28 10:05

Ymar muuhai ym be

Эгэл
Эгэл
2022-11-28 10:51

Эхлээд нийтлэлээ уншчихаад бичвэл ямар вэ?Зөвхөн гарчиг уншаад г�##�зуу ноход мэт үсчих хэрэг байна уу.Гарчиг оновчгүй байж болно ,бусад улстай эвтэй найртай харилцан ашигтай байх нь эрүүлээр сэтгэдэг хэн бүхний толгойд хамгийн түрүүнд бууна.Түрэгүүд манайд музей байгуулах нь,жуулчдын үзэх нэг газар бий болох нь.Тэгж байгаад бид бяр суухлаараа Түрэг улсад Хүлүгэ хааны музей байгуулна. Монголчууд �##�х лантуу барьдаг хүмүүс биш.

Зочин
Зочин
2022-11-29 18:03
Reply to  Эгэл

Амаа хамхи!

Иргэн
Иргэн
2022-11-28 11:57

Оюун-Эрдэнэ Номинг соёлын с�##�барыг эргэлтэнд оруул гэж тавьсан болохоос мөнгө л олж байв�##� монголын юуг ч зарж болно гээгүй байх. Занданшатар Номин шиг �##�саа хардаггүй, түүхээ мэддэггүй тэнэгдүү ч юм шиг. “Түрэг” “Турк” хоёр ш�##� өөр улс гүрнүүд.

Иргэн
Иргэн
2022-11-28 12:34

Энэ гамбир нүүртэй авгайн гай б�##�аг арвижсаар л байх юм.Согтуу Зандка ч яах вэ ухааны саат�##�тай амьтан хүний ам дагаад л явж байдаг амьтан.Тэхдээ хулгай луйврын сиётем нь сайн ажилладаг юм шиг байгаа юм.

Зочин
Зочин
2022-11-28 15:08

Гацууртын угшил яаж зүгээр байхав

Мхн
Мхн
2022-11-28 15:20

Хятад бүхэл бүтэн түүхийг чинь газартай нутагтай чигь санаархаж байхад, хаа холын турк ч яамай байнаа, хажуу дахь аюулаа мэдэхгүй орилолдсон үхэр монголчууд,

Зочин
Зочин
2022-11-28 15:50

Хятадын аюул гэж том юм байж байхад Туркийн асууд�##� бол яамай байнаа. Харин ч Туркийн түүхэн сонирхлыг татаж байх нь ашигтай. Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол хужаагийн эрх ашигт л үйлчилж байгаа хэрэг

Зочин
Зочин
2022-11-28 16:57

Пяануудаа сүнсээ худ�##�дчихжээ та нар. Занданшатар Номин 2 дурак минь болиорой. Монгол хүний хэв шинж эрүү түүшүү байдаг. Анхбаяр бол нэг төөрсөн хужаагийн эрлийз биз. Ийм эрүү Хятад гар�##�тай байдаг. Эрлийзүүд хэзээ ч эх орон гэж бодохгүй. Нураах сүйтгэх болгоныг хийнэ. Зайлуулах хэрэгтэй.

Өндөр настан
Өндөр настан
2022-11-28 16:58

Одооны Турк улс чинь бүрэн европчисон элийзүүд шүү дээ эрт үеийн Түрэг улстай зүйрлэх хэрэггүй шүү.

Зочин
Зочин
2022-11-29 21:47

Огуз тогуз угсааны түрэгүүд бол одоогийн туркууд мөн юм. Учир нь тэд Уйгур-Тан улсын шах�##�таар баруун тийш нүүж эцэст нь хар тэнгисийн өмнөд зүгд орших хуучны Византын эзэнт Гүрний оршин сууж байсан газарт туркууд нүүж ирээд Византчуудтай тул�##�дан дайтсанаар туркууд одоогийн газар нутагт эзэн суухаар болжээ. Бас тэр газарт эзэн суусан туркууд тэнчээ сэлжүкийн эзэнт гүрнээ байгуулан оршин тогтнов.
Мөн хүүнү гүрэн нь одоогийн Монголын эзэнт гүрэн биш байсан ба дандаа түрэг угсаатнуудаас бүрдсэн эзэнт гүрэн, түүхэнд гардгаар бол Модон Шаньюу"Газар бол улсын өмч" гээд манай өвөг дээдсийн газар нутгийг эзлэн авсан байдаг (Донгху)

Зочин
Зочин
2022-11-28 19:37

Өөрсдөө чадахгшй, мөнгөггүй, арчаагүй байж түүх, соёл, хөшөө дурсг�##�ыг чинь сэргээгээд өгөе гэхэд эзлэгдэх ухааны юм яриад эсэгүүцээд байх нь нэн ухаангүй, өрөвдөлтөй, мулгуу гэдгээ харуулж байна.

Уншигч
Уншигч
2022-11-28 19:39

ТҮРЭГҮҮД ТУРКИЙН ӨВӨГ ГЭДЭГТ ИТГЭДЭГГҮЙ

Зочин
Зочин
2022-11-28 20:44

Соёлын сайдаар түүх соёлоо мэддэг юм уншдаг суд�##�даг хамга�##�даг хүнийг тавив�##� зохилтой.Улс оронд гай болох нөхдүүдийг бол �######�уулах л хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-28 23:08

Хүннү бас л Монгол биш. Ер нь Монголчуудын гар�##� үүсэл 8-р зуунаас л эхтэй. Монгол гэх ойлголт 9-10-р зуунаас сонсогдож эхэлсэн.

Зочин
Зочин
2022-11-29 00:17

turkuud ayultai uls shu dee. odoo europt tolgoin bees bolood hetsuu bhad. bid doroo alga bno.

Зочин
Зочин
2022-11-29 02:33

EM.Tengis , gahai anhbayr muu uheree, tureg bidentei holbootoi; osmantai holboogui

Зочин
Зочин
2022-11-29 03:48

би Эрдэнэбаатарт итэгдэг.тэр хүн жинхэнэ түүхч архилогч...

хүннү
хүннү
2022-11-29 11:56

Б�##�жинням доктор л Туркын гар�##� үүслийг хэлэх байх.

монгол
монгол
2022-11-29 14:17

анхбаяр гэж усны үхэр шиг тарган гэдсээ арай гэж чирч явдаг багш манай багш юм.урвагч байжээ хөөрхий

Зочин
Зочин
2022-11-29 19:13
Reply to  монгол

tiim

Зочин
Зочин
2022-11-29 18:01

Улс төрчидөд эх түүхээ худ�##�дах эрх байхгүй. Мэдэхгүй байж түүхээр оролдоа хэрэггүй. Эртний түрэг болон орчин үеийн турк улсын хооронд угсаа гарв�##� түүх соёлын өчүүхэнч холбоо байхгүй!

Зочин
Зочин
2022-12-05 18:13

1

Зочин
Зочин
2022-12-05 18:15
Reply to  Зочин

1

Холбоотой мэдээ

Back to top button