НИЙГЭМ

Малчин Ч.Чинзориг: Бэлчээрт гарсан мал осгож, үлдсэн нь хотондоо үхэж байна

Ойрын өдрүүдэд зарим нутгаар 40 градус хүртэл хүйтэрч байна. Эл өдрүүдэд бэлчээртээ гарсан бог мал хотондоо эргэж ирж чадахгүй осгож байгаа талаар Өвөрхангай аймгийн малчин Ч.Чинзориг ярьж байна.

-Сайхан өвөлжиж байна уу. Өнгөрсөн хэдэн өдөр их хүйтэрлээ. Мал хуй нь дажгүй юу?

-Амны билэг бодоод сайхан өвөлжиж байна л гэе. Өвлийн сар дөнгөж гарч байхад мал бээрээд эхэллээ. Саяын хэд хоног бэлчээртээ гарсан бог мал гэртээ эргэж ирж чадахаа байлаа. Зарим нь хотондоо дарагдаж байна. Зарж борлуулъя гэхээр 50 мянгаар авъя гэх юм. Өвөл дөнгөж эхэлж байхад үхээд эхэллээ. Яамаар ч юм дээ.

-Өвс тэжээлийн нөөцөө хангаж чадаагүй юу?

-Энэ намар мал үнэд орсонгүй ээ. Өвс тэжээл хангалттай сайн бэлдэж чадаагүй байна. Тэглээ гээд хэндээ ч гомдох вэ дээ. Арьс ширэн дээрээс хэдэн юм нэмж авъя гэсэн чинь бас л үнэгүй шахам болж, ёстой горьгүй байна.

-Сая хүйтэнд хэдэн мал хоргодов. Нууц биш бол?

-Өч төчнөөнөөрөө хоргодсон юм бол байхгүй. Харин бэлчээртээ гараад осгосон тохиолдол байна. Ганц нэг төлөг борлон дарагдлаа. Уг нь шөнө эргэж тойроод байгаа хэрнээ л дарчихлаа. Зун тарга тэвээрэг авч чадаагүй нэг хөгшин үнээ үхлээ, бусдаар гарз хохирол гайгүй л байна. Гэхдээ дөнгөж өвлийн сар гарч байхад ингэж байгаа юм чинь цаашдаа яана даа л гэж бодох юм.

-Танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-29 11:23

Зуншлага тааруу тарга тэвээрэг муу ,
бэлчээр муу өлдөөд дотроосоо хайрагдаж байгаа ..
Яаж энх тунх эсэн мэнд онд орноо
Буянт сүрэг м�##�чин олон түмэн минь..

Зочин
Зочин
2022-11-29 14:19
Reply to  Зочин

Баян хонгороос УБ хүртэлх аймгууд зуншлага маш сайн байсан .Хариуцлагагүйн зуд гэмээр юм. Хадлан тэжээлээ сайн авсан бол ч тоохгүй л дээ.Баянхонгороос Баян өлгий хүртэл зуншлага тун тааруухан байсан.Энд л өвс тэжээлийн НӨАТ гүй нийлүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-29 11:23

Бэлчээдэг нь яаж байгаа юм бэ

Зочин
Зочин
2022-11-29 11:24

Их иддэг томчуудын б�##�гаар, байг�##�ь дэлхийтэйгээ буруу харьцсанаас болж байг�##�ийн гамшиг болж байна даа.

Зочин
Зочин
2022-11-29 11:25

м�##�чид зарим нь жаахан хэнэггүй з�##�хуу, хашаа саравч нь ямар ч дула�##�га арчилгаа байхгүй сарайгаад нар сар туссан юм л байдаг юм. Зун намрын дулаанд дэрс цахилдагтай үхрийн баасаар цэмбийтэл шаваад авах хэрэгтэй ш дээ

Зочин
Зочин
2022-11-29 11:25

М�##�даа сайн тэжээл хашаа саравч бэлдэх нь хувь хүни хариуцлага шүү.Төрөөс юм хардаг үе өнгөрсөн.

mgl hyn
mgl hyn
2022-11-29 11:25

m#lchidiig m#l mahaa shuud borluulah bolomj neej uguuchee, zaawal buzar changeuudeer damjulah bolchihood bn shde, jinhene m#lchidaas n awmaar bn shde

Зочин
Зочин
2022-11-29 11:25

м�##� амьтад бэлчээртээ гарахгvй дороо эргэлдээд байна гээд бичлэгvvд яваад.байсан их хvйтрэх шинжтэй

Зочин
Зочин
2022-11-29 11:25

Ээ хөөрхий дөө. М�##�чдын амьжиргаа м�##� шүү дээ. Өвөлд хувь хувьдаа маш сайн бэлдэх хэрэгтэй шүү. Дулаан хороо саравч, өвс тэжээл...

Зочин
Зочин
2022-11-29 11:26

м�##� төрийн хамга�##��##�танд гэсэн үндсэн хуулийн за�##�т чини буруу.үүнийг хүчингүй болго.м�##�ыг м�##�чдад хувичилж аж ахуй эрхлэж байгаа тул төрөөс,зг ямар ч дэмжлэг ханг�##�т хөнгөлт үзүүлэх ни илүү ц.төрөөс,засгаас харж үзээд байв�##� ийм байд�##�д орж болзошгүй

Зочин
Зочин
2022-11-29 11:26

Зүгээр Шинжаан-Уйгар гээч. Юун Өвөр Монголын ӨЗО.

Зочин
Зочин
2022-11-29 12:42

Өчнөөн жил м�##� м�##�лаж байж, м�##�даа яагаад битүү хашаа барьдаггүй юм бол.

Зочин
Зочин
2022-11-29 13:13

Одоо яахаа дээ үнэтэй зараад л бай

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-29 13:55

МАЛЧИД ЗУНЖИН НАМАРЖИН БАЯРЛАЖ ЦЭНГЭЖ АРХИДАЖ НААДАЖ ДАХИЧИХААД ӨВӨЛБОЛОХООР ЗАСАГ ТӨР, ХОТЫНХОНООС ТУСЛАМЖ НЭХДЭГЭЭ БОЛЬ. МАЛЧИД ӨӨРСДӨӨ НЭМНЭЭ, ЭЛГЭВЧ, ТУУРАЙН ДУЛААЛГА, ЭМ ТАРИА, ӨВС, ТЭЖЭЭЛ, ХҮЧИТ ТЭЖЖЭЛЭЭ БЭЛД. ХОТЫНХОН МАДЧИД ЯАЖ ТУСЛАДАГ ЮМ ӨВӨЛ УТАА ТҮНЖРЭЭ Л НЭМДЭГ БАЙХ ШҮҮ.МАЛЧИД АРАЙ ДЭНДҮҮ. ОВОО ЯАХАВДЭЭ МАЛ НЬ ҮХВЭЛ ҮХНЭ Л БИЗ АЖИЛГҮЙ ЗАЛХУУГИЙН ЧИНЬ ХАР ГАЙ. МАЛЧИД ЕР МАШ ЗАЛХУУ,БАС ИХ ЗАЛЬТАЙ ,МУУ АРГАТАЙ БАЛИАР ХҮМҮҮС

Зочин
Зочин
2022-11-29 14:34

олон м�##�аар юу хийнэ сургууль цэцэрлэгт үнэгүй өгвөл буян болно доо

Зочин
Зочин
2022-11-29 19:14

М�##�чид жудаггүй зүгээр юм аваад байдаг. Хариу байхгүй хохь чинь. Та нарын м�##� үхэхээр хэн ч хохирохгүй

Зочин
Зочин
2022-12-06 07:09

Хамгийн нарийн наймаа хийсэн ч хүнээс 1 мөнгө ч илүү авах гэсэн өлөн �########�анууд м�##�чид юм билээ штээ... Хотондоо байгаа м�##�аа тэнгэрийн үнэт эрдэнэ мэт амьдр�##�аас тасарсан үнэн хэлж хуцна... Зүгээр уулзаж ярилцаж байхдаа л биед яваа эд зүйл зүгээр с�##�гаж авчих гээд л... Ёстой наймаа хийлтгүй новш юм билээ... Ченжүүдээс авсан нь стрес багатай ядаж цэвэрхэн янзлаад өгчихдөг юм билээ. Гуйлагчин царайлж эвэр амлаад байхаар м�##� нь үхэлгүй яахав дээ м�##�чин нэртэй өлөн гаруудын.

Холбоотой мэдээ

Back to top button