Филиппинд сургуулиа төгсөхийн тулд 10 мод тарих тухай хуулийг хэлэлцэнэ

Филиппин улсад залуус, хүүхдүүдийг байгальд ээлтэй байлгах үүднээс хэлэлцэх шатандaа яваа нэгэн шинэ хууль санаачилжээ.
Тавдугаар сарын 15-нд Филиппиний Конгресс нэгэн шинэ хуулийг хэлэлцэж эхэлсэн нь сургуулиа төгсөх гэж буй хүүхэд болгон 10 мод тарих тухай хууль аж. Энэ хууль бага, дунд, ахлах анги болон их сургуулиудыг хамрах гэнэ.Анх энэхүү хуулийг Гари Алехано гэдэг хүн санаачилжээ. Филиппиний Конгрессын гишүүн тэрээр хүүхэд залуусыг байгаль орчноо хайрлах сэтгэлтэй болж, үүрэг хариуцлага хэмээн хүлээн авдаг байгаасай гэж хүсдэг гэнэ.

Хуулийн ачаар нийт 175 сая мод ургамал шинээр тарих боломжтой болох юм. Гари Алеханогийн тооцоогоор бол тарьсан бүх модны ердөө 10 хувь нь цааш тэсэж үлдээд ургалаа гэхэд бүтэн нэг үеийнхний ачаар 525 сая мод ургамалтай болж үлдэх юм.
Түүнчлэн Энэтхэг улсад бага ангийн сурагчид сургалтын төлбөр гэж хичээлдээ ирэх болгондоо газар, гудамжинд хэвтэх цаасан, хуванцар хог хаягдлыг цуглуулж ирж байгаа бөгөөд энэ нь ил задгай болон хуванцар хог хаягдлыг багасгахад асар том нөлөө үзүүлэх юм.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.