Нийгэм мэдээ

Нягталъя: "Иргэдийн данснаас 10 хувийг авна гэдэг нь ташаа мэдээлэл

Ирэх сарын 1-нээс хувь хүний дансны орлогоос 10 хувь авна гэх мэдээлэл олон нийтийн дунд тараад байна. Мөн нэг данснаас нөгөө рүү шилжүүлэхэд хоёр удаа татвар төлдөг болно хэмээн иргэд бухимдаад байсан юм. Тэгвэл энэ талаар Татварын ерөнхий газраас тодрууллаа.

-Олон нийт дунд мөнгө шилжүүлэхэд хоёр удаа татвар төлнө, хувь хүний дансны орлогоос 10 хувь авна гэх мэт мэдээллүүд тархаж байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юү?

-Нэгдүгээрт, энэ бол хууль, эрх зүйн ямар ч үндэслэлгүй. Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж олсон орлогоо тайлагнаж, тайлангаар үүссэн татварын ногдолыг төлдөг тогтолцоотой. Гэтэл олон нийт иргэн Б-гийн дансанд байгаа мөнгөнөөс 10 хувийг авна гэх ташаа ойлголттой байна. Ийм асуудал огт байхгүй.

Хоёрдугаарт, энэ мэдээллийг гаргаж буй иргэд нь Тэди төвийн 470 орчим татвар төлөгчдийн төлөөлөл юм. Татварын алба нь Татварын хуулиа тэгш шударга мөрдүүлэх үүрэгтэй. Үүргийн хүрээнд татварын тайлангаа буруу гаргаж байгаа, эсхүл тайлангаа илгээхгүй иргэдийн тайланг засварлуулах үйл ажиллагааг явуулж байна.

Өмнө нь есдүгээр сард Тэди төвийн ажилтнууд тэднйи татварын орлоготой холбоотой мэдээлэл хийж байсан. Тус төвийн гар утас борлуулж байгаа бүлгийн татвар төлөгч рүү "Та нарын тайлан буруу байна. Тайлангаа засварлаарай" хэмээх зөвлөмж, зааврыг есдүгээр сарын сүүлээр өгсөн.

Ирэх оноос мөрдөгдөх шаталсан татвар байгаа шүү дээ. Үүнтэй хольсон, үндэслэлгүй, утгагүй, нийгэмд буруу ойлгогдох мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна.

-Тэди төвөөс тайлангаа хэрхэн мэдээлэв?

-Гаалийн мэдээгээр жилд 100 орчим тэрбум төгрөгийн гар утас болон түүний дагалдах хэрэгсэл орж ирдэг гэх тооцоо бий. Гэтэл тэр бүлэг хэсгийн татвар төлөгчдийн гаргасан тайланд 6.7 орчим тэрбум төгрөг байсан. Гэтэл 100 тэрбум төгрөг нэмэгдсэн, дээр нь ашгаа олсон атлаа ердөө л 6.7 тэрбум төгрөгийн орлогыг мэдүүлж байсан тул тайлангаа зөв гаргахыг шаардаж байгаа.

-Хувь хүний дансны мэдээллийг танай байгууллага харах боломжтой байдаг уу?

-Тэр бол хувь хүний нууцтай холбоотой тул Татварын бус өөр хуулиар хамгаалагддаг. Ямар тохиолдолд иргэний дансны мэдээллийг харж, татвар төлөгчдөөс шаарддаг вэ гэвэл хяналт шалгалтын ажлын үед юм. Тэгэхээр Тэди төвийн 470 орчим иргэний хувийн мэдээллийг бид харах боломжгүй гэсэн үг. Харин тэдгээр иргэд орлогын тайлангаа зүй зохистой хийхгүй бол хяналт шалгалтад орох эрсдэлтэй юм.

Ийм нөхцөл байдал бий болвол Татварын албанаас томилолт үүсээд, эрх бүхий байцаагч нь дансны мэдээллийг шаарддаг.

-Тэгэхээр олон нийтийн дунд тархаад буй уг мэдээллийг Тэди төвийн ажилтнууд гаргасан байх нээ?

-Тийм ээ. Тэдний зүгээс орлого нь үнэн зөв мэдүүлбэл төлөх татвар нь нэмэгдэх юм. Товчхондоо татвараас зайлсхийж байгаа хэрэг.

-Хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг олноор хэлэлцэж байгаа. Татварын тухай хуулийн шинэчлэлд энэ талаар ямар нэгэн байдлаар дурдсан уу?

-Огт байхгүй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Ингэхдээ зөвхөн хувь үний орлогын албан татварыг цалингийн орлогод шаталсан татварыг нэмж байгаа. Тус хуульд сард 10 саяас дээш орлоготой, 1300 орчим иргэдэд хамаарна. 10 саяас бага орлоготой 870 орчим мянган иргэн өмнөх хувь хэмжээгээрээ буюу 10 хувийн татвар төлж явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иргний дансны дүгээр тайлан гарга гэх ариун явд�##� уу? Агаар нэгэн асууд�##� биш үү!!!!

Зочин
Зочин

Хувь хүний дансаар орсон мөнгөн дүнгээр тайлан гарга. Гэж шаардах татварын байгууллагын зөв болж таарч байна уу??? Өнөөдөр энэ хүмүүст маргааш та бүхэнд энэ асууд�##� яаг адил ирнэ!!!

Зочин
Зочин

2022-11-01нд татварын тухай хуулиа харна уу

Холбоотой мэдээ

Back to top button